ТАНИЛЦУУЛГА

Австрали Улсын Сидней хотын баруун хэсэгт байрлах олон кампуст сургууль болох Western Sydney University буюу Баруун Сиднейн Их Сургууль нь албан ёсоор, онлайнаар танилцуулгаа хийх гэж байна. Дэлхийн их сургуулиудын шилдэг 2%-т ордог Баруун Сиднейн Их Сургууль нь эрдэм шинжилгээний амжилт, сургалтын шинэлэг байдлаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний их сургууль бөгөөд хойч үеийн боломж, чадварыг нээж дэлхийд эерөг нөлөө үзүүлэхийг зорьж ажилладаг байна. 

Хэн

“WSU” Хойд Азийн бүс нутаг хариуцсан менежер Stacey Lu удирдан явуулна.

Хэзээ

2021.05.01-нд 13:00 цагаас онлайнаар явагдана.

Сургуулийн талаар дэлгэрэнгүй

ТАНИЛЦУУЛГА

Австралийн нийслэл Канберра хотод байрладаг улсын судалгааны их сургууль болох Австралийн үндэсний их сургууль (ANU) нь албан ёсоор, онлайнаар танилцуулгаа хийх гэж байна.1946 онд байгуулагдсан энэхүү сургууль нь Австралийн парламентаас байгуулсан цорын ганц их сургууль юм. Тус их сургууль нь урлаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрүүдээрээ алдартай бөгөөд улс төр, олон улсын харилцаа, нийгмийн бодлого, газарзүй зэрэг олон чиглэлээр дэлхийд хамгийн сайнд тооцогддог.

Хэн

“ANU” Олон улсын оюутан хариуцсан маркетингийн менежер Rittwick Visen удирдан явуулна.

Хэзээ

2021.05.01-нд 14:00 цагаас онлайнаар явагдана.

Сургуулийн талаар дэлгэрэнгүй

WSU нь:

ANU нь:

Онлайн танилцуулга уулзалтад:

1

Сургалтын хөтөлбөр

Их сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийн онцлогийн талаар
2

Элсэлт

Элсэн суралцахад ямар ямар алхамууд хийх хэрэгтэй талаар
3

Төлбөр

Сургалтын төлбөр болон бусад шаардлагатай төлбөрийн талаар
4

Тэтгэлэг

Тэтгэлэгтэй суралцах талаар
5

Карьер

Суралцаад төгссөний дараах ажлын байр, карьер боломжуудын тухай нээлттэй зөвлөх болно.

Хөтөлбөрт бүртгүүлэх:

wsu-anu-hutulbur
Language score:
Academic background: