Western University

Канадын Онтариогийн Лондонд байрлах Western University нь Канад улсын судалгааны их сургууль юм. Их сургууль нь 12 салбар сургууль, факультетайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, Канадын их сургуулиудын холбоо, U15 зэрэг холбоодуудын гишүүн сургууль юм.

Салбар сургууль факультетууд

  • Althouse боловсролын коллеж
  • Don Wright хөгжимийн факультет
  • Мэдээлэл, харилцаа холбооны факультет
  • Richard Ivey бизнесийн сургууль
  • Schulich анагаах, нүүр ам судлалын сургууль
  • Хуулийн факультет
  • Бакалаврын дараах түвшний сургууль
  • Урлаг, хүмүүнлэгийн ухааны факультет
  • Инженерчлэлийн факультет
  • Эрүүл мэндийн шинжлэх ухаан факультет
  • Шинжлэх ухааны факультет
  • Нийгмийн шинжлэх ухааны факультет багтдаг.

Эдгээрээс хамгийн том нь Нийгмийн шинжлэх ухааны факультет бөгөөд уг факультет нь одон орон судлал, эдийн засаг, DAN удирдлага-байгууллага судлал, газар зүй, түүх, улс төрийн шинжлэх ухаан, сэтгэл судлал, социологи гэсэн 8 тэнхимтэй, 7000 оюутан, 239 багш ажилтантай, Канадын хамгийн том нийгмийн шижлэх ухааны факультетуудын нэг юм. Мөн QS болон дэлхийн их сургуулиудын академик жагсаалтаар уг факультет нь дэлхийн шилдэг  нийгмийн шинжлэх ухааны 100 факультетийн нэгээр нэрлэгдсэн.

Үүнээс гадна Western University  нь , Brescia University CollegeHuron University College , King’s University College гэсэн 3 салбар коллежтой. Western University-н  төв кампуст кампуст Schulich анагаах, нүүр ам судлалын сургууль, Ivey бизнесийн сургууль, Western хуулийн сургуулиуд байрладаг.

Western University  нь 1878 оны 4-р сарын 7-нд байгуулагдсан. Урлаг, шашин, хууль, анагаах ухааны факультетууд нь уг их сургуулийн хамгийн анхны факультетууд юм. 1919 оноос эхлэн салбар коллежууд нь байгуулагдаж эхэлсэн бөгөөд дотоод бүтэцдээ дорвитой өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн.

Western University нь хосолсон боловсролын сургууль болох бөгөөд 24000 гаруй оюутантай, төгсөгчид дундаас олон улс төр, нийгмийн зүтгэлтэн, Нобелийн шагналтнууд төрөн гарсан байдаг.

2018 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар уг сургууль нь дэлхийд 210-т, 2016-2017 оны Times Higher Education жагсаалтад 250 их сургуулиас 201-т тус тус бичигдсэн. Мөн их сургууль нь улсынхаа анагаахын их сургуулиудаас чанар, нэр хүндээрээ 7-д ордог. 2017 оны U.S. News & World Report-с гаргасан жагсаалтын эдийн засаг бизнесийн ангилалд дэлхийд 94-т, Канадад 6-т бичигджээ. Мөн салбар Richard Ivey бизнесийн сургууль нь олон улсад дээгүүр байранд эрэмбэлэгддэг.

Кампус

Их сургуулийн кампус нь Онтариогийн Лондонд байдаг 1120 акрын хэмжээтэй.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • IELTS:6.5
  • TOEFL: 550

School location