University of York

Танилцуулга

Йорк их сургууль нь Английн Йорк хотноо байрласан сургууль юм. 1963 онд нээгдсэн үеээсээ хойш өргөжиж өдгөө улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг болж чадсан билээ. Тус сургууль нь нийт 18,000 оюутантай ба өргөн хүрээний салбарыг хамарсан 30 гаруй тэнхим, судалгааны төвийг агуулна. Йорк их сургууль нь коллеж-их сургууль ба 9 коллежоос бүрддэг. Түүнчлэн Йорк их сургууль нь 2012 онд Их Британийн эрчимтэй судалгааны их сургуулиудын Рассел холбооны гишүүн болсон байна.

Оюутны хотхон

Йорк их сургуулийн оюутны хотхон нь үндсэн оюутны хотхон болох Баруун Хэслингтон ба үндсэн оюутны хотхоны өргөтгөл болох Зүүн Хэслингтоноос бүрддэг.

Баруун Хэслингтон

Йорк хотын зүүн өмнөд хэсэгт байрлах их сургуулийн үндсэн оюутны хотхон нь 2,023,428.21 m2 талбайтай. Үндсэн оюутны хотхон болох Баруун Хэслингтон нь 1963 оноос байгуулагдаж эхэлсэн. Тус оюутны хотхон нь Йоркийн шинжлэх ухааны парк, Шинжлэх ухааны үндэсний сургалтын төв, Хэслингтон танхим, Хааны эдлэн газрыг агуулахаас гадна ан амьтан, нуур, ногоон байгууламжаараа онцлог юм. Түүнчлэн их сургуулийн 8 коллеж нь тус оюутны хотхонд байрладаг.

Зүүн Хэслингтон

Йорк их сургууль нь 2007 онд Хэслингтон тосгоны ойролцоох тариалангийн талбай дээр үндсэн оюутны хотхоныхоо өргөтгөлийг барих зөвшөөрөл авсан ба энэхүү өргөтгөл болох Зүүн Хэслингтон нь 2009 онд нээгдсэн. Тус оюутны хотхонд Хууль зүй, Менежмент, Театрын урлаг, Кино, Телевиз, Компьютерийн шинжлэх ухааны тэнхимүүд байрладаг.

Номын сан

Сургуулийн номын сан нь багш, оюутны сургалтын үйл явц, судалгааны ажилд тус болох маш өргөн хүрээний цуглуулгыг агуулна. Энэхүү цуглуулгад 1 сая гаруй ном, аудио-визуал, дижитал цуглуулга, сэтгүүл, сонин, онол, судалгааны ажил, ховор номын цуглуулга, шалгалтын материал зэрэг орно. Түүнчлэн номын сан нь оюутанд хэрэгцээтэй хамгийн сүүлийн үеийн техник, технологийг агуулахаас гадна ганцаарчилсан танхим, багаар ажиллах танхим, уншлагын танхим зэргийг оролцуулсан нийт 1250 танхимтай.

Сургуулийн Коллежууд
Тэнхимүүд
  • Археологийн тэнхим
  • Биологийн тэнхим
  • Химийн тэнхим
  • Компьютерийн шинжлэх ухааны тэнхим
  • Эдийн засгийн тэнхим
  • Боловсролын тэнхим
  • Электроникийн инженерийн тэнхим
  • Англи хэл ба уран зохиолын тэнхим
  • Байгаль орчин, газарзүйн тэнхим
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхим
  • Түүхийн тэнхим
  • Урлагийн түүхийн тэнхим
  • Хэл шинжлэл судлалын тэнхим

 

  • Йоркийн Хуулийн сургууль
  • Йоркийн Менежментийн сургууль
  • Математикийн тэнхим
  • Халл Йорк эмнэлгийн сургууль
  • Хөгжмийн тэнхим
  • Философийн тэнхим
  • Физикийн тэнхим
  • Улс төрийн тэнхим
  • Улс төр, эдийн засаг, философийн сургууль
  • Сэтгэл судлалын тэнхим
  • Нийгэм, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • Нийгмийн бодлого, нийгмийн ажлын алба
  • Социологийн тэнхим
  • Театр, кино, телевизийн тэнхим
Судалгаа

Рассел Группын гишүүн, эрчимтэй судалгааны сургуулийн хувьд Йорк их суругууль нь дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ технологи, хүний амь аврах нээлтүүдийг хийж, бүтээхээр тууштай ажилладаг.

Судалгааны голлох сэдвүүд:
  • Уран сэтгэмж
  • Соёл ба харилцаа холбоо
  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдал
  • Эрүүл мэнд ба сайн сайхан амьдрал
  • Шудрага ёс ба тэгш байдал
  • Эрсдэл, үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явц
  • Ирээдүйн технологи

Bachelor subjects

Master subjects

School location