University of Westminster

University of Westminster  нь Их Британи улсын Лондон хотод байдаг улсын их сургууль юм. Тус сургууль нь 1838 онд Политехникээр үйл ажиллагаагаа эхлүүлж 1992 онд их сургууль болон өргөжсөн. University of Westminster нь 7 сургууль, факультет, 45 тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба олон тооны судалгааны төвүүдтэй. Тухайлбал үүнд Харилцаа холбоо, Хэвлэл мэдээллийн институт багтах ба уг институтын судалгаа нь QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар шилдэг 40-д багтдаг.

Сургууль болон Факультетууд

University of Westminster нь үндсэн 7 салбар сургуультай. Үүнд: Хуулийн сургууль, Нийгмийн шинжлэх ухаан, Хүмүүнлнгийн ухаан, Хэлний сургууль, Цахилгааны инженер, Компьютерийн шинжлэх ухааны сургууль, Хэвлэл мэдээлэл, урлаг дизайны сургууль, Вэстминистер бизнесийн сургууль, Аж ахуй, байгаль орчны сургууль багтдаг. University of Westminster–н эдгээр сургуулиудаас Хэвлэл мэдээлэл, Урлаг дизайнын сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ба Лондонгийн хойд хэсэгт байрладаг.

Кампус 

Regent Campus

Уг кампус нь Wells Street buildings , Little Titchfield Street building зэрэг барилгуудыг багтаадаг ба Little Titchfield Street барилгад Нийгмийн шинжлэх ухаан, Хүмүүнлэгийг ухааны факультетын номын сан байрладаг. Мөн Вэстминистерийн хуулийн сургууль энэхүү кампуст байдаг.

Marylebone Campus

Уг кампус нь Madame Tussaud’s-н эсрэг талд буюу Marylebone Road-д байдаг. 1960 онд байгуулагдсан уг кампуст Аж ахуй, байгаль орчны факультет, Вэсминистер бизнесийн сургууль, Бодлого судлалын институт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Cavendish Campus

Уг кампус нь орчин үеийн уран барилгын шинэ шийдлээр баригдсан, BT цамхагийн ойролцоох New Cavendish гудамжинд байрладаг. Энд шинжлэх ухаан, инженер, комьпютерийн лабораторууд бий.

The Harrow Campus

Уг кампуст Хэвлэл мэдээлэл, урлаг, дизайнын хичээлүүд явагддаг ба Орчин үеийн урлаг дизайнын бүтээлүүдийн London Gallery мөн энд үйл ажиллагаагаа явуулдаг байна,

Номын сан

Их сургууль нь 4 номын сантай

  1. CAVENDISH LIBRARY

Уг номын санд:

  1. HARROW LIBRARY

Уг номын санд

  • Урлаг, дизайн
  • Загвар
  • Телевиз, кино урлаг
  • Сэтгүүл зүй, нийгмийн харилцаа
  • Хөгжим
  • Зургын чиглэлийн номнууд бий
  1. MARYLEBONE LIBRARY

Уг номын санд:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг
  • Уран барилга
  • Бизнесийн удирдлага
  • Хүүний нөөцийн удирдлага
  • Маркетинг
  • Хот төлөвлөлт
  • Өмч хөрөнгө, барилга байгууламж
  • Аялал жуулчлал, үйл ажиллагаа
  • Тээвэр логистикийн чиглэлийн ном зохиолууд байдаг.
  1. REGENT LIBRARY

Уг номын санд:

  • Гэмт хэрэг судлал
  • Англи хэл
  • Түүх
  • Хэл
  • Хууль
  • Хэл шинжлэл
  • Улс төр олон улсын харилцаа
  • Сэтгэл судлал
  • Социологийн чиглэлийн ном зохиолууд байдаг.

Англи хэлний мэлэгт тавигдах шаардлага

  • Бакалаврын түвшин

IELTS: 6.0

  • Бакаларвын дараах түвшин

IELTS: 6.5

School location