University of Utah

Танилцуулга

Юта их сургууль (мөн U of U, UofU, The U гэж нэрлэдэг) нь АНУ-ын Юта мужийн Солт Лейк-Сити-д байрлах судалгааны их сургууль юм. Тус мужын тэргүүлэх их сургуулийн хувьд Юта нь бакалаврын чиглэлийн 100 гаруй, бакалаврын дараах түвшний 92 гаруй хөтөлбөрүүдийг санал болгодог.  Тус их сургуулийг “Докторын их сургууль, Судалгааны маш өндөр үйл ажиллагаатай” хэмээн ангилдаг. 2018 оны намрын байдлаар Юта их сургууль нь 24,735 бакалаврын оюутан, 8,251 бакалаврын дараах түвшний оюутан нийт 32,994 оюутантай байна.

Тус их сургууль нь 1850 онд Дезеретийн их сургууль нэртэй байгуулагдсан бөгөөд Дезерет мужийн түр зуурын улсын Ерөнхий ассемблей байгуулсан байна. Тус сургууль нь Юта мужийн хамгийн эртний дээд боловсролын сургууль ба 1892 онд одоогийн нэрээ авч, 1900 онд одоогийн байршил дээрээ ирсэн аж.

Юта их сургуулиас 22 Родосын эрдэмтэд, 4 Нобелийн шагналтан, найман МакАртур Феллоуз шагналтан, Пулитцерын шагналын эзэд,  хоёр сансрын нисгэгч, Гейтс Кэмбриджийн эрдэмтэд зэрэг олон нэр хүндтэй хүмүүс төрсөн байна. Түүнчлэн тус их сургуулийн хүндэт коллежийг АНУ-ын үндэсний тэргүүлэх 100 гавьяат коллежийн нэгээр шалгаруулсан.

Кампус

Кампус нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны цогцолбор, судалгааны парк, Форт Дуглас зэрэг байгууламжуудаас бүрдсэн 1534 акр (6.21 км2) газрыг хамардаг ба Солт нуурын хөндийн зүүн хэсэгт Солт Лейк хотоос зүүн тийш 2 милийн (3.2 км) зайд байрладаг.

Сургуулийн ихэнх сургалт нь доод кампус хэмээн нэрлэгддэг, кампусын баруун хэсэгт авагддаг.  Доод кампус дахь томоохон номын сангууд нь J. Willard Marriott номын сан, S.J. Квинни хуулийн номын сан нар болно. Кампусын  оюутны үндсэн үйл ажиллагааны төв нь  А. Рэй Ольпиний их сургуулийн Холбоо бөгөөд кампусын фитнес төвүүд нь Эрүүл мэнд, Биеийн тамир, амралтын цогцолбор (HPER), Nielsen Fieldhouse зэргийг агуулдаг. Доод кампус нь Райс-Экклсын цэнгэлдэх хүрээлэн, Жон М. Хантсманы төв, Юта мужийн Дүрслэх урлагийн музей, Америк, Европ, Африк, Азийн үндсэн цуглуулга бүхий үзэсгэлэн зэрэг олон нийтийн байгууламжуудыг агуулна.

Номын сан

Ж.Уиллард Марриотын номын сан нь Юта их сургуулийн эрдэм шинжилгээний гол номын сан юм. Юта их сургуулийн номын сан нь анх 1850 онд байгуулагдсан ба одоогийн барилга нь 1968 онд нээгдэж 1969 онд Марриотт Интернэшнл компанийг үүсгэн байгуулагч Ж.Виллард Марриотт-ийн нэрэмжит номын сан болсон байна. Тус барилга нь хоёр томоохон шинэчлэлт хийсэн ба 46,000 м2 хэмжээтэй, 4.5 сая гаруй ном зохиолыг агуулна. Түүнчлэн тус номын сангийн цуглуулгад Юта их сургуулийн түүхийг харуулсан бичиг баримт, зураг, бичлэг байрлахаас гадна түүхэн ач холбогдолтой тусгай цуглуулгууд байдаг.

Салбар сургууль болон коллежууд
  • Архитектур, төлөвлөлтийн коллеж
  • Дэвид Экксийн Бизнесийн сургууль
  • Соёл, нийгмийн өөрчлөлтийн сургууль
  • Нүүр ам судлалын сургууль
  • Боловсролын коллеж
  • Инженерчлэлийн коллеж
  • Дүрслэх урлагийн коллеж
  • Эрүүл мэндийн коллеж
  • Хүндэт коллеж
  • Хүмүүнлэгийн ухааны коллеж
  • С.Ж. Квинни Хууль зүйн коллеж
  • Уул уурхай, дэлхий судлалын коллеж
  • Сувилахуйн ухааны коллеж
  • Эм зүйн ухааны коллеж
  • Шинжлэх ухааны коллеж
  • Нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухааны коллеж
Их сургуулийн онцлох хөтөлбөрүүд
  • Балет
  • Биологи
  • Нүүр ам судлал
  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Хууль
  • Анагаах ухаан
  • Фармакологи
  • Улс төрийн шинжлэх ухаан
Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 46-58

Forbes сэтгүүлийн жагсаалтаар – 187

Times Higher Education жагсаалтаар – 126

U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 104

Washington Monthly жагсаалтаар – 63

Дэлхийд:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 101-150

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 353

Times Higher Education жагсаалтаар – 201-250

U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 139

Bachelor subjects

Master subjects

  • Master of Accounting (M.Acc.)
  • Master of Architecture (M.Arch.)
  • Master of Arts (M.A.)
  • Master of Arts in Teaching (M.A.T.)
  • Master of Business Administration (M.B.A.)
  • Master of City and Metropolitan Planning (M.C.M.P.)
  • Master of Education (M.Ed.)
  • Master of Engineering (M.E.)
  • Master of Fine Arts (M.F.A.)
  • Master of Healthcare Administration (M.H.A.)
  • Master of Laws (LL.M.)
  • Master of Music (M.Mus.)
  • Master of Occupational Therapy (M.O.T.)
  • Master of Physician Assistant Studies (M.P.A.S.)
  • Master of Public Administration (M.P.A.)
  • Master of Public Health (M.P.H.)
  • Master of Public Policy (M.P.P.)
  • Master of Real Estate Development (M.R.E.D.)
  • Master of Science (M.S.)
  • Master of Science and Technology (M.S.T.)
  • Master of Social Work (M.S.W.)
  • Master of Statistics (M.Stat.)
  • Electrical Engineer (E.E.)
  • Doctor of Audiology (Au.D.)
  • Doctor of Education (Ed.D.)
  • Doctor of Musical Arts (D.M.A.)
  • Doctor of Nursing Practice (D.N.P.)
  • Doctor of Occupational Therapy (OTD)
  • Doctor of Pharmacy (Pharm.D.)
  • Doctor of Physical Therapy (D.P.T)

School location