University of Toronto

University of Toronto нь Канадын Онтариогийн Торонтод байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1827 онд King’s College нэртэйгээр байгуулагдаж Upper Canada-н хамгийн анхны дээд боловсролын байгууллага болж байжээ. Их сургууль нь одоогийнхоо нэрийг 1850 онд авч байсан бөгөөд түүх, онцлог шинжээрээ ялгарах 12 салбар коллежоос бүрддэг. Мөн их сургууль нь Scarborough , Mississauga зэрэг хотуудад 2 салбар кампустай. Их сургуульд инсулин болон үрийн хальсны судалгаанууд анхлан хийгдэх болсны зэрэгцээ электрон микроскопын туршилт явуулан multi-touch technology-г нэвтрүүлсэн анхны байгууллага юм.

Их сургуулийн төгсөгчид дундаас Канадын ерөнхий сайд 4, дээд шүүхийн 14 шүүгч, 4 гадаадын удирдагчид тус тус төрөн гаржээ.

Урлаг, шинжлэх ухааны факультет нь их сургуулийн бакалаврын түвшний гол факультет болдог бол их сургуулийн Trinity коллеж нь олон улсын харилцаа, Victoria коллеж нь сэргэн мандалтын үеийн судалгаа, Innis коллеж нь кино урлаг, New коллеж нь жендер судлал, Woodsworth коллеж нь үйлдвэрлэлийн харилцаа холбоо, St. Michael-н коллеж нь дундад зууны судалгаанууддад төвлөрсөн хөтөлбөрүүдээрээ өөр хоорондоо ялгардаг. Их сургуулийн урлаг, шинжлэх ухааны факультет нь Удирдлагын Ротман сургуультай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд худалдааны чиглэлийн бакалаврын хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог.

Их сургуулийн салбар сургууль болох Нийтийн эрүүл мэндийн Далла Лана сургууль нь  800 орчим оюутантай, Канадын хамгийн том нийтийн эрүүл мэндийн сургууль бөгөөд Торонтогийн болон дэлхийн олон байгууллагуудтай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг. Жилд дунджаар 39 сая долларын судалгааны санхүүжилт авдаг тус сургууль нь дэлхийн дулаарал, тамхины хор уршиг, халдварт өвчин, агаарын бохирдол, зэрэг хүн төрлөхтний эрүүл мэндэд тулгамдаад байгаа бусад олон асуудлыг хөндсөн шинэ судалгаа, нээлтүүдэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Номын сан

University of Toronto-н номын сан нь Хойд Америк дахь Harvard, Yale-н номын сангуудын дараа орох 3-дах том сургалтын номын сан юм. Номын сангийн цуглуулгууд нь 10 сая боть ном, 5.4 сая микро хальсан хэлбэр бүхий баримт, 70000 цуврал өгүүлэл, 10 сая орчим газрын зураг, кино, дуу бичлэгийн хальсыг багтаадаг. Их сургуулийн уг ном сангийн систем дотроос хамгийн том нь Robarts номын сан бөгөөд уг номын санд 5 сая орчим хүмүүнлэгийн ухаан болон нийгмийн шинжлэх ухааны салбарын боть ном, зохиолууд байдаг. Thomas Fisher-н ховор номын зохиолын санд нийтэд нээлттэй ховор ном, гар бичмэлүүд хадгалагдаж байдаг бөгөөд номын сангийн эдгээр ховор ном зохиолын цулуулгууд нь Их Британи, Европ, Канадын уран зохиол, Аристотал, Дарвин нарын бүтээлүүд, Испанийн иргэний дайн, Шинжлэх ухаан, анагаах ухааны түүхийн холбогдолтой зохиол бүтээлүүдийг хамардаг.

Их сургуулийн нэр хүнд

Academic Performance-с гаргасан их сургуулиудын жагсаалтын судалгааны ангилалд  University of Toronto нь дэлхийд 2-т бичигдсэн байдаг. Мөн 2016 оны Times Higher Education дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 22-т, Канадад 1-т, 2017 оны QS жагсаалтаар дэлхийд 31-т, Канадад 1-т тус тус бичигдсэн. Business Insider-с их сургуулийг дэлхийн шилдэг 50 инженерчлэлийн сургуулийн нэгээр шалгаруулж, энэ чиглэлийн Канадын их сургуулиудаас 2-т оржээ.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS: 7.0, хэсэг тус бүрийн оноо: 6.5

Bachelor subjects

Бакалаврын түвшний хөтөлбөр
  1. Bachelor of applied science
  2. Bachelor of applied science in engineering science
  3. Bachelor of business administration
  4. Bachelor of arts
  5. Bachelor of commerce
  6. Bachelor of education
  7. Bachelor of kinesiology
  8. Bachelor of music in performance
  9. Bachelor of Science in medical radiation science
  10. Bachelor of Science in nursing
  11. Bachelor of Science physician assistant
  12. Honors Bachelor of Arts
  13. Honors Bachelor of Science

Master subjects

Бакалаврын дараах түвшин
  1. Doctor of dental surgery
  2. Doctor of education
  3. Doctor of judicial science
  4. Doctor of medicine
  5. Doctor of ministry
  6. Doctor of musical art
  7. Doctor of pharmacy
  8. Doctor of philosophy
  9. Executive master of business administration
  10. Global professional master of law
  11. Juris doctor
  12. Master of applied science
  13. Master of Architecture
  14. Master of Arts
  15. Master of Arts in ministry and Spirituality
  16. Master of Arts /Doctor of Philosophy
  17. Master of biotechnology
  18. Master of business administration
  19. Master of divinity
  20. Master of education
  21. Master of Engineering
  22. Master of engineering in City’s engineering and Management
  23. Master of Environmental Science
  24. Master of finance
  25. Master of Financial economics
  26. Master of Financial insurance
  27. Master of Financial risk management
  28. Master of Forensic Accounting
  29. Master of forest conversation
  30. Master of global affairs
  31. Master of health informatics
  32. Master of health science
  33. Master of industrial relations human resources
  34. Master of information
  35. Master of landscape architecture
  36. Master of law
  37. Master of management and professional accounting
  38. Master of management of innovation
  39. Master of mathematical finance
  40. Master of museum studies
  41. Master of music
  42. Master of nursing
  43. Master of pastoral studies
  44. Master of professional kinesiology
  45. Master of public health
  46. Master of public policy
  47. Master of religious education
  48. Master of scared music
  49. Master of Science
  50. Master of science in applied computing
  51. Master of Science in biomedical communication
  52. Master of Science in community health
  53. Master of Science in forestry
  54. Master of science in occupational therapy
  55. Master of science in physical therapy
  56. Master of science in planning
  57. Master of science in sustainability management
  58. Master of social work
  59. Master of studies in law
  60. Master of teaching
  61. Master of theological studies ‘
  62. Master of theology
  63. Master of urban design
  64. Master of urban design
  65. Master of visual studies
  66. Omnium global executive master of business administration

School location