University of Sussex

University of Sussex нь Браятонын Сасексын ойролцоо орших Фалмерт байдаг улсын судалгааны сургууль бөгөөд анх 1961 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртэн байгуулагдаж байсан. Тус сургууль нь Судалгааны их сургуулиудын групын анхны гишүүн сургуулиудын нэгээс гадна сургалт судалгааны салбарт ахиц дэвшлийг авчирч буй шилдэг их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг.

Их сургуулийн төгсөгчин дундаас боловсрол, улс төр, шинжлэх ухааны салбарын олон алдартнууд төрөн гарсаны дунд 3 Нобелын шагналтан, Craford-н шагналтан байдаг. Хамгийн сүүүлийн үеийн их сургуулиудын чанар, нэр хүндийн жагсаалтад их сургууль нь Европт 62-т, дэлхийд 140-д тус тус жагссан. Мөн 2016 оны Guardian University Guide жагсаалтад Их Британи улсдаа 11-т, 2015 оны дэлхийн их сургуулиудын академик жагсаалтад Их Британи улсын шилдэг 21 их сургуулиас 18-т, дэлхийн шилдэг 200 сургуулиас 151-т тус тус бичигдсэн.

Их сургуулийн судалгаа

Их сургуулийн зүгээс хийсэн дийлэнх судагаанууд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай байдаг. Tухайлбал 2014 онд их сургуулийн судаlгаануудын 98 хувь нь дэлхийн шилдэг гэх ангилалд багтаж, эдгээрээс 48 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. Мөн их сургуулийн  сэтгэл судлалын санлбарт хийгдсэн судалгаануудын тус салбарт нөлөөлөх нөлөөлөл их байсан хэмээн тодорхойлдог.

Кампус

Их сургууль нь Браятонын захад, байгалийн үзэмж цогцолсон, үзэсгэлэнт газар байрладгаараа онцлогтой бөгөөд их сургуулийн кампус нь South Downs дархан цаазат газраар хүлээлүүлэн оршдог.

Кампусын барилгын загварыг уран барилгач Sir Basil Spence гаргаж байсан кампус нь бөгөөд галт тэрэгний зогсоолын хажууд орших Фламер тосгонд байрладаг. Уг кампусын зарим барилгууд уран барилгын шагналыг хүртэж байсан.

Их сургуулийн кампус нь генийн гэмтэл, тогтворжилтыг судлах төв, анагаахын онош тодорхойлох, орчин үеийн тоног төхөөрөмжүүд, номын сан гээд оюутнуудын сурч боловсрох орчин нөхцлөөр бүрэн хангасан техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон байдаг.

Номын сан

Их сургуулийн номын сангийн гол зорилго нь баталгаатай, шинэлэг мэдээллээр оюутан, багш ажилчидад үйлчилж оюутнуудын хэрэгцээтэй байгаа ном зохиол, баримт материалаар бүрэн ханган сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэн  их сургуулийн сургалт, судалгааны ажилд тус нэмэр болох явдал юм.

Уг номын санд сурах бичгүүд, судалгааны ном зохиолууд, тогтмол хэвлэл, сэтгүүлүүд, дижитал хэлбэр бүхий архивийн материалууд байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS:

Дундаж Өндөр
Нийт оноо: 6.5, хэсэг тус бүрийн оноо: 6.0 Нийт оноо: 7.0, хэсэг тус бүрийн оноо: 6.5

Анагаахын хөтөлбөр нь IELTS-н нийт оноо: 7.5, хэсэг тус бүрийн оноо 7.0 байхыг шаарддаг.

Bachelor subjects

Master subjects

Доктор

School location