University of Strathclyde

Andersonian номын сан нь University of StratUniversity of Strathclyde  нь Их Британи улсын Гласгод байдаг улсын судалгааны их сургууль юм. 1796 онд Andersonian Institute нэртэйгээр байгуулагдаж байсан уг сургууль нь Гласгогийн хоёрдохь эртний сургууль болох бөгөөд 1964 онд Их британи улсын хамгийн анхны технологийн их сургууль болж  эзэн хааны тунхаг бичгийг хүртжээ. University of Strathclyde нь Шотландадаа оюутныхаа тоогоор гуравт ордог томоохон их сургуулиудын нэг юм.  Тус  сургууль нь 2012 онд оны их сургуулиар шалгарч 2013 онд Times Higher Education-с  оны Entrepreneurial University–р тодруулсан.  Мөн их сургуулийн ихэнх курс нь өрсөлдөх чадвартайгаас гадна 2015 оны их сургуулийн элсэгчдийн UCAS-н дундаж оноо нь 480 байсан. University of Strathclyde нь английн хамгийн эртний гэх тодотголтой 39 их сургуулийн нэг юм.

Их сургууль нь 4 факультетаас бүрдэх ба факультет бүр дотроо салбар тэнхимүүдэд хуваагддаг. Үүнд:

  • Инженжерчлэлийн факультет
  • Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухаан
  • Шинжлэх ухааны факультет
  • Strathclyde бизнесийн сургууль

Нэр хүнд

2014 онд Times Higher Education Supplement (THES)-с их сургуулийг Их Британи улсын судалгааны шилдэг 30 их сургуулийн нэгээр тодруулсан. Мөн 2015 оны Complete University Guide жагсаалтаас үзэхэд University of Strathclyde  нь хэд хэдэн хичээлийн чиглэлээр Их Британи улсдаа шилдэг 10-т багтсан:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр 2-т
  • Сонсголын болон аман шинжлэх ухаанаар 8-т
  • Бизнес, удирдлага судлалын чиглэлээр 9-т
  • Аялал жуулчлал, зочилохуйн үйлчилгээний чиглэлээр 2-т
  • Марктингийн чиглэлээр 4-т
  • Механик инженерчлэлийн чиглэлээр 10-т
  • Анагаах ухааны технологийн чиглэлээр 1-т .

2013 оны QS дэлхийн их сургуулидын жагсаалтад цахилгаан, электроны инженерчлэлийн чиглэлээр олон улсын шилдэг 100 их сургуулийн эхний 50-д багтсан.

Кампус 

Их сургууль нь John Anderson Кампус, Jordanhill кампус гэсэн 2 кампустай байж байгаад 2012 онд Jordanhill кампус хаагдан их сургуулийн бүх хичээлийн хөтөлбөр, үйл ажиллагаа John Anderson кампуст төвлөрөх болсон.

Кампусын голлох барилгуудын нэг нь Royal College Building болох ба уг барилга нь 1903 оноос баригдаж эхлэн 1912 онд бүрэн ашиглалтанд орсон. Уг барилга нь ашиглалтанд орсон даруйдаа Европын хамгийн том боловсролын байгууламжаар  нэрлэгдэж байжээ. Барилга анх Glasgow болон West of Scotland Technical College-н байраар баригдаж байсан  бол өдгөө энд их сургуулийн биошинжлэх ухаан, хими, цахилгааны инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг.

Номын сан

hclyde-н төв номын сан юм. Уг номын сан нь 1796 онд байгуулагдсан, Шотландын хамгийн том их сургуулийн номын сан бөгөөд 2000 гаруй уншлагын танхим, 450 комьпютерийн өрөөтэйгөөс гадна WIFI сүлжээнд бүрэн холбогдсон. Номын сан нь 1 сая орчим хэвлэмэл ном зохиол, 540000 цахим ном, 239 өгөгдлийн сан 38000 гаруй цахим сэтгүүлтэй.

Англи хэлний мэлэгт тавигдах шаардлага

IELTS: 6.5, хэсэг тус бүрийн оноо хамгийн багадаа 5.5

Bachelor subjects

School location