University of South Wales

Танилцуулга

Өмнөд Уэльсийн Их Сургууль (University of Wales) нь Их Британийн улсын сургууль юм. Cardiff, Newport, Pontypridd, Dubai зэрэг хотуудад кампусууд нь байдаг. Их сургуулийн дөрвөн кампус нь Өмнөд Уэльсьд байрладаг. University of Glamorgan , the University of Wales, Newport  сургуулиуд нэгдсэнээр 2013 оны 4-р сарын 11-нд  Уэльсийн Их Сургууль байгуулагдсан. Тус сургууль нь оюутны тоогоороо Уэльсьд хоёрт ордог том их сургууль бөгөөд 200 гаруй хөтөлбөртэй.

Тус сургууль нь Кардифф, Ньюпорт, Понтиприд зэрэг хотуудад кампусуудтай. Уэльс нь бүрэн эрхтэй улс боловч Их Британий нэг хэсэг юм. Энэ улсад суралцахад маш таатай газруудын нэг бөгөөд аюулгүй гэдгээрээ танигдсан, боломжийн таатай газар юм.

Newport-ийн Уэльсийн Их сургууль нь Newport Mechanics’ Institute-ээс гаралтай бөгөөд 1841 онд байгуулагдсан. 1992 онд Гламмонтын Их Сургууль болохоос өмнө Өмнөд Уэльс, Monmouthshire School of Mines, 1913 онд байгуулагдаж Уэльсийн политехник болж хөгжсөн юм.

Их Британий их сургуулиудын жагсаалтанд 33,500 оюутантай зургаа дахь их сургууль юм.

2014 онд Кантербери хотын 104-р дарга байсан Роллан Вильямс их сургуулийн захиралаар томилогдсон.

Уэльсийн их сургууль нь үргэлж оюутнуудаа эхэнд тавьдаг. Бид заах арга, орчин үеийн сургалтын танхимууд, туслах ажилчидтай маш нэр хүндтэй нөхөрсөг хичээлийн орчныг санал болгодог.

Кампус

Дубай кампус

Их сургуулийн сэтгэл татам шинэ хөгжил нь оюутнуудад нисэхийн салбарm шинээр гарч ирж буй дэлхийн төв зүрхэнд сурах боломжыг олгодог. Дубай кампус нь хотын бизнесийн дүүрэгт, дэлхийн хамгийн том олон улсын нисэх онгоцны буудал болох Al Maktoum олон улсын нисэх буудлын ойролцоо байрладаг. Олон улсын нисэх онгоцны буудлаас такси эсвэл машинаар 40 минут, Дубайн Маринагаас ойролцоогоор 20 минутын зайтай.

Понтипридд Кампус

USW Pontypridd кампус нь ногоон талбайгаар хүрээлэгдсэн байдаг. Энд суралцагчид тухайн орны уур амьсгаль, суралцах тав тухтай орчинг сайшаадаг. USW Pontypridd кампус нь Өмнөд Уэльсийн Их Сургуулийн хамгийн том кампус бөгөөд Treforest and Glyntaff гэсэн хоёр газраас бүрддэг. Тус кампус нь түүхийн барилга байгууламжуудаас эхлээд орчин үеийн, шинэ загвар хийцээр их сургуулийн түүх, түүний хүсэл тэмүүллийг тусгасан байдаг. Та Pontypridd кампуст нягтлан бодох бүртгэл, бизнес, инженерчлэл, эрүүл мэнд, хууль, цагдаагийн шинжлэх ухаан, сэтгэл зүй, шинжлэх ухаан, спорт, мэргэжлийн англи хэл зэрэг хөтөлбөрүүдээр сурах боломжтой.

Кардифф Кампус

Кардифф кампус нь хотын төвд байдаг бөгөөд манай бүтээлч салбарын оюутнуудын төгс гэр юм. Та сургалтын орчин, номын сан зэрэг сэтгэл хөдөлгөм байгууламжуудыг харах болно. Кардифф кампус нь Их Британийн хэвлэл мэдээллийн гол төв бөгөөд BBC-ийн драма студиудтэй Pinewood Studios ойролцоо байдаг. Кардифф нь соёл, үзвэр үйлчилгээгээрээ алдартай хот юм. Кардифф кампуст загвар, кино, дизайн, харилцаа холбоо, жүжиг, бүжиг, сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, хөгжим зэрэг хөтөлбөрүүдээр суралцах боломжтой.

Newport Campus

Newport Campus нь хотын төв зүрхэнд баруун зүгт Usk гол харагдсан их сургуулийн хамгийн алдартай барилгуудын нэг юм. Орчин үеийн барилга бүхий Starbucks Кафе, дэлгээстэй загвартай номын сан, шинэлэг сургалтын тамхимуудтай үзэсгэлэнт кампус юм. Newport кампуст бизнес, зөвлөгөө, зочид буудал, менежмент, нийгмийн ажил, багш, хүүхэд, гэр бүл, залуучууд болон олон нийттэй харилцах хөтөлбөрүүдээр суралцах боломжтой.

Сургуулийн талаарх баримтууд:
Төгсөгчдийн 95% хувь нь төгсөөд 6 сарын дотор ажилд ордог. (DLHE 2016/17)
Бүх хөтөлбөрт дээр ажлын туршлагатай болох боломжууд
Дэлхийн тэргүүлэх мэргэжлийн удирдагчдын хүлээн зөвшөөрсөн олон хөтөлбөрүүд
Бакалаврт £2,500, магистарт £2,000 –ын тэтгэлэг
Уэльс улс 2018 онд Rough Guide дэлхийд 5-р байранд жагссан.

School location