University of Portsmouth

Танилцуулга

1908 онд байгуулагдсан University of Portsmouth нь Английн Портсмутад байдаг улсын сургууль юм. Тус сургууль нь 1992 он хүртэл Протсмутын политехник нэртээгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад оюутнуудад нэмэлт болон дээд боловсролын хөтөлбөр явуулж эхлснээр их сургууль болон өргөжсөн байна. University of Portsmouth нь 50-с бага жилийн түүхтэй дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтдаг бөгөөд эм зүй, олон улсын харилцаа, улс төр, механикийн инженерчлэл, палентлог зэрэг олон чиглэлийн хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог. 2018 онд Guardian University Guide-с тус сургуулийг Английн спортын шинжлэх ухааны салбарын шилдэг сургуулиар шалгаруулсан ба их сургуулийн гэмт хэрэг судлал, англи хэл, нийгмийн ажилтан, график дазайн, загварын хөтөлбөрүүд нь бүгд Их британи улсын их сургуулиуд дундаа шилдэг 10-т ордог.

Их сургуулийн судалгааны шинжилгээний салбарт эзлэх хувь багагүй  бөгөөд Физикийн салбарт хийсэн судалгааны 89 хувь, Эм зүй, нүүр ам судлал, Сувилахуйн чиглэлийн судалгаануудын 90 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг Research Excellence Framework (REF2014). 2020 оны байдлаар тус их сургууль нь нийт 24,000 оюутантай бөгөөд нийт оюутны 4,000 нь олон улсын оюутнууд аж.

Кампус

Их сургууль нь 2 кампустай:

University Quarter: Уг кампус нь Портсмут хотын төвд орших их сургуулийн голлох барилгуудыг хамрах хэсэг юм. Энэ хэсэгт их сургуулийн сургалтын болон дотуур байрны зориулалттай дийлэнх барилгууд оршино.

Langstone кампус: Их сургуулийн гол кампус болох University Quarter-аасхэмжээний хувьд жижиг тус кампус нь Портси арлын захад орших Милтонд байдаг. Энэхүү кампуст их сургуулийн спортын салбар сургууль байхаас гадна 565 оюутны багтаамжтай, оюутны байр, оюутнуудад зориулсан ресторан зэрэг байрладаг.

Номын сан

Их сургуулийн номын сангийн гол зорилго нь олон салбарыг хамарсан, өргөн хүрээний мэдээлэлээр багш, оюутныг ханган их сургуулийн өнөөгийн болон ирээдүйн сургалтын хөтөлбөрийг дэмжих явдал юм.

Уг номын санд 600,000 гаруй тооны цахим болон хэвлэмэл ном зохиолууд байдгаас гадна ховор номын цуглуулга, тусгай цуглуулгууд багтдаг.

  • Bolton Collection

Уг цуглуулгыг уран барилгач, уран барилгын түүх судлаач Артур.Т Болтон  их сургуульд хандивлажээ. Энэхүү цуглуулга нь  уран барилга, архелоги, урлагийн түүхийн холбогдолтой ном зохиолуудыг багтаасан байдаг.

  • Ховор номын цуглуулга

Уг цуглуулга нь 1800 оноос өмнөх үеийн ховор ном зохиолын эх хувь, анхны хэвлэлүүдийг багтаадаг.

Их сургуулийн үзүүлэлт:

2020 оны байдлаар Их Британи  улсдаа:

2020 оны байдлаар дэлхийд:

  • Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 501-600
  • ARWU жагсаалтаар – 501-600
  • QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 601-650

Bachelor subjects

A – C D – F G – L M – Z

Master subjects

A – C D – H I – P Q – Z

School location