University of Plymouth

Танилцуулга

Чанартай боловсролыг оюутнуудад олгож мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлэх зориолготой Plymouth University нь дэлхийн шилдэг, орчин үеийн дээд боловсролын байгууллага юм.

Тус сургууль нь Английн Плимутад байдаг, 21645 оюутантай, оюутныхаа тоогооор Их Британи улсдаа 38-д ордог томоохон их сургуулиудын нэг юм. 1862 онд албан ёсоор байгуулагдаж, 2011 оноос Plymouth University гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа явуулах болжээ.

Times Higher Education-с гаргасан “PGLEE 200 их сургуулийн” жагсаалтаар Их Британи улсын орчин үеийн шилдэг 3 их сургуулийн нэгээр тодорсон байдаг. Тус сургууль нь дэлхий дахинд үнэлэгдэхүйц сургалт судалгааг өргөн хүрээний нийгмийн оролцоотой хослуулдагаараа бусад боловсролын байгууллагуудаас ялгарч чаддаг. Их сургуулийн байрлах Плимут хот нь 2017 оны Provident’s Unbroken Britain судалгаагаар Их британийн хоёрдох аюулгүй хотоор нэрлэгдсэн байна.

Салбар сургуулиуд:
  • Урлаг ба хүмүүнлэгийн ухаан
  • Бизнес
  • Эрүүл мэнд ба хүн судлал
  • Анагаах ухаан ба нүүр ам судлал
  • Шинжлэх ухаан ба инженерчлэл
Номын сан

Charles Seale Hayne-н номын сан нь оюутан, багш ажилчидад  7 хоногийн 24 цаг нээлттэй үйлчилдэг. Уг номын санд ойролцоогоор 350000 орчим ном зохиол, сонин сэтгүүл, 14000 тогтмол хэвлэл хадгалагддаг байна. Номын сангийн төв хэсэгт оюутны судалгааны ажилд хэрэг болох ном, сэтгүүл, цахим эх сурвалжууд байхаас  гадна комьпютер, хувилагч машин, принтер зэрэг хэрэгцээтэй хэрэгслүүд болон номын сангийн дадлага туршлагатай найрсаг хамт олон нь оюутныг чөлөөтэй сурч боловсроход туслах болно.

Кампус

1992 онд их сургууль болж үйл ажиллагаагаа явуулж эхлэх үедээ тус сургууль нь олон газар байрладаг байсан ба дэд захирал Levinsky-н тушаалаар сургуулидын кампусуудыг Плимоутад төвлөрүүлэх болсон. 2008 онд боловсролын салбар сургууль байрлаж байсан Exmouth кампусыг шинэ баригдсан Rolle Building-руу нүүлгэсэн. Номын сангийн барилгыг томруулж, оюутны дотуур байр, хичээлийн байр, лаборатори гээд олон барилгуудыг нэмж барин кампус улам өрөгжин тэлсэн байна. Кампусын Babbage Building ар талд далай судлалын барилга шинээр баригдаж саяхан дууссан бөгөөд энд ирэгний инженерчлэл, далай судлалын шинжлэх ухааны чиглэлийн сургалт, судалгааны ажлууд явагддаг.

Судалгааны байгууллагууд:
  • Урлагийн хүрээлэн
  • Танин мэдэхүйн хүрээлэн
  • Эрүүл мэнд, нийгмийн хүрээлэн
  • Тэнгисийн цэргийн хүрээлэн
  • Педагогикийн эрдэм шинжилгээний хүрээлэн ба ажиглалтын газар
  • Тогтвортой дэлхийн хүрээлэн

School location