University of Melbourne

Танилцуулга

Мельбурнийн их сургууль нь Австралийн Мельбурн хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. 1853 онд байгуулагдсан тус сургууль нь Австрали улсын хамгийн анхны хоёр дахь их сургууль бөгөөд Викториа мужийн хамгийн анхны их сургууль аж. Их сургуулийн үндсэн кампус нь Мельбурн хотын төв бизнесийн дүүргийн хойд захын Парквилл хотод байрладаг бөгөөд их сургууль нь Викториа мужаар тархаж байрласан бусад салбар кампусуудтай.

Мельбурнийн их сургууль нь Австралийн хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд Австралийн судалгааны их сургуулиудын холбоо болох Group of EightВашингтоны их сургуулийн Макдоннелл Олон улсын эрдэм шинжилгээний академиНомхон далайн эргийн сургуулиудын холбоо зэрэг холбоонуудын гишүүн юм.

Мельбурнийн их сургуулийн төгсөгчдөөс нийт Австрали улсын 4 ерөнхий сайд, 5 ерөнхий захирагч, 10 Нобелийн шагналтан төрсөн байна.

Кампус

Parkville кампус

Парквилл кампус нь их сургуулийн үндсэн кампус юм. Уг кампус нь 1853 онд байгуулагдсан бөгөөд Мельбурн хотын бизнесийн төв дүүргийн хойд талд байрладаг. Парквилл кампус нь кафе, заал, номын сан, нэрийн барааны дэлгүүр, жижиг супермаркет, улирлын чанартай фермерийн захтай. Уг кампус нь найман эмнэлэг, бусад тэргүүлэх судалгааны байгууллагуудыг багтаасан мэдлэг, оюунаа тэлэх тохиромжтой газар юм.

Southbank кампус

Саутбанк кампус нь их сургуулийн урлагийн сургуулийн төв  юм. Дуу, бүжгийн тайз, анимейшн студи, дүрслэх урлагийн студи, кино театр зэрэг урлагийн сургуулийн бүх төрлийн байгууламжуудыг агуулна.

Burnley кампус

Бернли кампус нь Мельбурн хотын төв бизнесийн дүүргээс зүүн зүгт 5 км зайд байрлах Мельбурн дахь Бернли хотын захад байдаг. 1891 онд байгуулагдсан уг кампус нь хүрээлэн буй орчны цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлийн чиглэлийн зориулалттай байгуулагдсан бөгөөд есөн га талбайтай өв соёлын жагсаалтад багтсан хүлэмжүүдээр хүрээлэгддэг. Хотын ландшафтын менежмент, ландшафтын зураг төсөл боловсруулалт, үйлдвэрлэл, цэцэрлэгт хүрээлэнгийн менежмент, ширэн булангийн менежмент, цэцэрлэгжүүлэлт, худалдааны цэцэг тарих, үйлдвэрлэх гэх мэт сургалтууд кампус дээр явагддаг.

Creswick кампус

Кресвик кампус нь Мельбурн хотоос баруун хойд зүгт 120 км-ийн зайд байрлах Кресвик хотод байрладаг. 15 га талбайтай тус кампус нь нутгийн ойтой залгаа оршдог. Кресвик кампус нь 1910 оноос хойш ойн шинжлэх ухааны сургалтыг явуулж байгаа бөгөөд Австрали улсын ой модны экосистемийн шинжлэх ухааны зориулалттай цорын ганц  кампус юм. Кампус дээрх гол хөтөлбөрүүдэд ой модны аж үйлдвэрлэл, хамгаалал, молекулын биологийн судалгаа зэрэг орно.

Dookie кампус

Дүүки кампус нь 1886 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн сургалтын зориулалттай байсаар иржээ. Тус кампус нь Мельбурн хотоос зүүн хойд зүгт 220 км-ийн зайд байрладаг. Дүүки кампус нь 2440 га талбайтай бөгөөд сургалтын байр, ажилчид болон оюутны дотуур байр, цэцэрлэг, дарс үйлдвэрлэл, мал, цагаа идээний ферм зэргээс бүрдэнэ. Кампус дээрх сургалтын гол хөтөлбөрүүдэд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, худалдаа, хүрээлэн буй орчин зэрэг чиглэлийн хөтөлбөрүүд ордог.

Shepparton кампус

Шеппартон кампус нь Мельбурн хотоос 200 км зайд Шеппартон хотод байрладаг. Уг кампус дээр Мельбурн хотын анагаах ухааны сургууль, клиник нар оршдог. Мельбурн их сургуулийн Шеппартоны анагаах ухааны төв нь Австрали улсын хамгийн анхны зориулалтын сургалтын эмнэлэг бөгөөд тус сургалтын эмэнэлэг Шеппартон хотын иргэдэд анхан шатны цогц үйлчилгээг үзүүлдэг.

Werribee кампус

Верриби кампус нь хотоос баруун өмнө зүгт 30 км-ийн зайд байдаг бөгөөд тус кампус дээр Мельбурнийн Мал эмнэлгийн сургууль байрладаг. 63 сая долларын өртгөөр шинэчлэл хийсэн тус кампус нь Мелбурн их сургуулийн ирээдүйн малын эмч нарыг бэлтгэх орчин юм.

Номын сан

Мельбурнийн их сургуулийн номын сан нь кампус тус бүр дээр байрлах нийт 9 номын сангаас бүрдэнэ. Номын сангууд нь ном, газрын зураг, хөгжмийн нот, CD, DVD зэрэг нийт 3,500,000 материал агуулдаг бөгөөд жил бүр 42,000,000 материал эргэлдүүлдэг. Түүнчлэн номын сан нь 32,000 цахим ном, 63,000 цахим сэтгүүлийг агуулна.

Их сургуулийн үзүүлэлт:

2020 оны байдлаар дэлхийд:

2020 оны байдлаар Австрали улсдаа:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаас гаргасан их сургуулийн үзүүлэлт мэргэжлээр (2020)
 
Австрали улсаа Дэлхийд
Нягтлан бодох бүртгэл, санхүү 2 16
Анатоми 1 13
Биологи 1 36
Бизнес 1 26
Хими 2 46
Харилцаа 3 37
Комьпютерийн шинжлэх ухаан 1 32
Нүүр ам судлал 1 26
Эдийн засаг 1 23
Боловсрол 1 12
Цахилгааны инженерчлэл 2 36
Хууль зүй 1 10
Хэл шинжлэл 2 23
Математик 1 32
Анагаах ухаан 1 16
Дүрслэх урлаг 2 16
Сэтгэл судлал 1 17
Статистик 1 32
Яагаад Melbourne гэж?

Шилдгийн шилдгүүдээс суралцах

Суралцаж эхлэсэн анхны өдрөөсөө эхлээд өөрийн үе тэнгийхэн, сургуулийн багш ажилчидтай хамтарч бие биедээ урам зориг өгч суралцах нь зорьсноосоо илүү амжилтанд хүрч, дэлхийд эерэг нөлөө үзүүлэх эхлэлийг тавьдаг. Мельбурн их сургууль сургалтын чанараараа хамгийн шилдэгт тооцогддог тул цоо шинэ нээлт, санаануудыг хамгийн шилдгүүдээс суралцах боломжийг танд олгоно.

Зоримог сургалтын хөтөлбөр

Та өөрийн карьер болон хүсэл тэмүүлэл хоёрын аль нэгийг сонгох албагүй гэдэгт бид итгэдэг. Бид 100 гаруй төрлийн өргөн хүрээний хөтөлбөрийг санал болгодог бөгөөд та өөрин үндсэн мэргэжлийн хажуугаар өөрийн сонирходог зүйлсийг сурах боломжтой. Яагаад анагаах ухааныг судлахын хажуугаар хөгжмийн зэмсэг тоглож сурч болохгүй гэж?

Бүх зүйлийн төвд

Мелбурн хот нь Австрали улсын амьдрахад хамгийн тохиромжтой хот юм. . Жилд 200,000 гаруй олон улсын оюутнууд суралцдаг, олон соёлыг шингээсэн энэхүү хотод таны хүссэн бүхэн нэг дороос олдох болно.

Хичээлийн танхимаас цаашаа

Мельбурн их сургуулийн сургалт нь зөвхөн лекцийн танхимд лекц сонсож суух талаар биш юм. Харин эсрэгээрээ сургалтын хүрээнд шинэ мэдлэг олж авах хамгийн сайн боломжууд нь хичээлийн танхимаас гадуур жинхэнэ талбар дээр байдаг. Танд гадаад оронд суралцах, оюутан солилцоогоор явах, судалгааны төсөл дээр ажиллах, үйлдвэрлэлийн дадлага хийх гээд төрөл бүрийн сурч боловсрох, харилцаа холбоо тогтоох боломжуудыг бид бүрдүүлж өгдөг.

School location