University of Guelph

University of Guelph нь Канадын Онтариогийн Гуэлфт байрлах улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь Онтариогийн аж ахуй коллеж Онтариогийн мал эмнэлгийн коллежтой нэгдсний дараа буюу 1964 онд байгуулагдсан бөгөөд өдгөө их сургууль нь 32000 оюутан, 1500 багш ажилтантай их сургууль болтлоо өргөжин хөгжиж чаджээ.

University of Guelph-д олон салбарыг хамарсан бакалаврын түвшний 94, бакалаврын дараах түвшний 48 хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.

Их сургуулийн мал эмнэлгийн анагаах ухааны хөтөлбөр нь чанар нэр хүндээрээ дэлхийд 4-т ордог ба их сургууль нь 2018 оны Maclean-н их сургуулиудын жагсаалтад Канаддаа 4-т бичигсэн амжилтыг үзүүлсэн. Мөн их сургууль нь оюутны сэтгэл ханамжаар Канадад дээгүүрт ордог. Зочилохуйн үйлчилгээ, аялал жуулчлалын судалгааны сэтгүүлээс харахад их сургуулийн энэ чиглэлийн салбарт хийсэн судалгааны үзүүлэлт Канадын бусад их дээд сургуулиудыхаас өндөр гарсны зэрэгцээ Times Higher Education-с их сургуулийг 50-с бага жилийн түүхтэй шилдэг 100 их сургуулийн нэгээр шалгаруулсан.

Их сургууль нь байгалийн шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрүүдээр түлхүү дагнадаг бөгөөд энэ чиглэлээр дэлхийд 100 их сургуулиас 76-д ордог.

Их сургуулийн номын сан

Их сургуулийн номын санд оюутнуудад зориулсан 400 гаруй комьпютер, бакалаврын болон бакалаврын дараах түвшний судалгааны ажилд шаардлагатай архивын материал, ном зохиол, тогтмол хэвлэл, засгийн газрын баримт материал, газрын зургууд хадгалагдаж байдаг. Мөн тус номын сан нь оюутнуудад бие даан суралцах өрөө, багаар ажиллах өрөө, кафе, лоунж, комьпютерийн өрөө гээд оюутан төвтэй үйлжилгээг үзүүлдэг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Test Competence Level
IELTS 6.5
 

TOEFL

o    Internet-based:  89

o    Computer-based:  250

o    Paper-based:  600

Bachelor subjects

Хичээлийн хөтөлбөр
  1. Bachelor of Applied Science
  2. Bachelor of Arts
  3. Bachelor of Arts & Sciences
  4. Bachelor of Bio-Resource Management
  5. Bachelor of Commerce
  6. Bachelor of Computing
  7. Bachelor of Engineering
  8. Bachelor of Landscape Architecture
  9. Bachelor of Science
  10. Bachelor of Science in Agriculture
  11. Bachelor of Science in Environmental Sciences
  12. Doctor of Veterinary Medicine
  13. Associate Diploma in Agriculture
  14. Associate Diploma in Environmental Management
  15. Associate Diploma in Equine Care and Management
  16. Associate Diploma in Horticulture
  17. Associate Diploma in Veterinary Technology

School location