University of Exeter

Exeter University нь Их Британи улсын хамгийн алдартай сургуулиудын нэг бөгөөд төрийн өмчит сургууль юм. Уг сургууль анх 1851 Шинжлэх ухаан Урлагийн сургууль нэртэйгээр Эксэтэр хотод байгуулагдаж байсан. Анх байгуулагдах үедээ л хүчтэй эсэргүүцэлтэй тулгар байсан бөгөөд асар их хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн үйл ажиллагаагаа эгэл даруухнаар эхлүүлж байсан нь өнөөгйин Exeter- н их сургуулйиг үүсгэн байгуулах үндэс суурь болсон.  1870 онд Урлаг, Шинжлэх ухааны сургуульд амбулаторийн судалгааг сонирхон хийх болсон бөгөөд Kэмбрижийн их сургуулийн дэмжлэгтэйгээр Exeter-н технологийн их сургуулийн дайтай коллеж  болон өргөжисөн.  1900 он гэхэд сургуулийн нийт суралцагчдын тоо 900 хүрсэн  бөгөөд 13-30 насныхан байсан. 1900-аад оны эхээр сурагчдын нийгмийн үйл ажиллагаа улам цэцэглэн хөгжиж байсан. 1955 онд тус коллеж нь Урлаг, Шинжлэх ухаан, Нийгэм судлал, Хууль гэсэн 4 факультет бүхий их сургууль болсон. 1960 он бол Exeter–н их сургуулийн хувьд алтан үе гэж хэлж болохоор жил байв. Учир нь энэ онд тус сургуулийн гол барилгууд ашиглалтанд орж, сургуульд элсэхийг хүсэгчдийн тоо бусад сургуулиудыхтай харьцуулахад асар хурдацтай өссөн байдаг. 1996 онд тус сургуулийн нэг салбар сургууль болох Анагаахын сургуулийн  тэнхимийн эрхлэгч профессор John Tooke  чихрийн шижин өвчинд хийсэн судалгаагаараа Хатан Хааны Ойн Шагнал хүртсэн. Exeter их сургууль үүнээс хойш энэхүү эрхэм хүндэт шагналыг 1998 онд “Хүүхдийн эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн” гэсэн судалгаагаар, саяхан буюу 2007 онд чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан эмчилгээд хийсэн судалгаагаараа 2 удаа хүртжээ.   Тус сургууль Их британи улсын дээд боловсролын холбоонд 2015 нэгдэж, тус холбооны гишүүн их сургуулиудын шилдэг 10-т багтасан.

Яагаад Exeter-г сонгох ёстой вэ

Times–с дэлхийн шилдэх их сургуулиудын тоонд багтаасан

Times болон Sunday Times Good University Guide-с Их Британи улсын шилдэг 10 их сургуулийн тоонд багтаасан

Боломж

Бид таньд  хүссэн амжилтандаа хүрэх чадврыг олгож, дэлхий ертөнцийг өөрчлөх итгэл найдварыг бий болгон  өөрийн хүсэж мөрөөдөж буй ирээдүйгээ  бүтээхэд тань туслах болно.

Туршлага

Бид оюутан залуусынхаа сэтгэл ханамжаар Russel group–т шилдгийн шилдэгт тооцогддог. Гэвч энэ бол бидний дадлага туршлагын дөнгөж эхлэл. Манай оюутнууд оргилсон хүсэл тэмүүлэлтэй, үзэл бодолдоо үнэнч, тууштайн зэрэгцээ сурлага, урлаг, спорт, нийгэм соёлын хувьд гайхалтай амжилт гаргасан байдаг.

Байрлал

Манай сургууль Их Британи улсын хамгийн  үзэмж сайтай, сайхан хэсэгт байрладаг. Сурч боловсрон, амьдрахад маш таатай газар юм.

Онцлох амжилтууд:

  • Times болон Sunday Times Good University Guide 2017-с гаргасан шилдэг их сургуулиудын жагсаалтын 9-д эрэмблэгдсэн
  • Төгсөгчдийн 94 хувь нь ажлын байртай
  • 2016 оны Британийн их сургууль, Коллежуудын Спортын аварга шалгаруулах тэмцээний 5-р байр

Тус сургууль нь 20000 оюутантай, тэдгээрээс ойролцоогоор 15000 очим нь бакалаврын түвшний сурагцагчид байдаг.  Тус сургуульд суралцсанаар нөхөрсөг таатай орчинд чанартай сайн мэргэжил эзэмших бүрэн боломжтой.

Кампус

Бакалаврын түвшний оюутнуудын суралцдаг үндсэн 3 кампус байдаг. Үүнд:

  • Streathan
  • St Luke’s in Exeter
  • Penryn in Cornwall

Streathan campus

Оюутнуудын дийлэнх хэсэг нь энд байралдаг, хэдэн зуун акрыг хамарсан хамгийн том кампус. Саяхан тус кампуст 380 гаруй  сая долларын хөрнгө оруулалт хийгдсэн.  Уг кампус нь улсдаа хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог газруудын нэг болох бөгөөд, цэцэрлэг, модод, нууртай оюутан залуусын хувьд сурч боловсрох хосгүй, таатай орчин бүрдсэн. Хотын төвөөс таван минут алхаад хүрэх зайтай.

St Luke’s кампус

Энд спорт, эрүүл мэнд, анагаахын шижлэх ухааны оюутнууд байрладаг. Уг кампус нь олон жилжийн туршид ихээхэн  өөрчлөгдсөөр ирсэн ч 150 жилийн түүхтэй кампус юм. Энд саяхан 1 сая паундын хөрөнгөөр сэргээн зассан номын сан, сургалтын төхөөрмжүүд, орчин үеийн шийдэл бүхий семинарын өрөө, лекцийн танхимууд байдаг.  Мөн уг кампус нь спорт заал, агааржуулалт бүхий фитнес, тасалгааны халаалт бүхий усан сантай.

Penryn campus, cornwall

Тус кампус нь хамгийн сүүлийн үеийн сургалтын болоод судалгааны тоног төхөөрөмтжэй. Мөн оюутны байрыг орчин үеийн шийдлээр тохижуулсан. Ойролцоогоор 4000 орчим оюутан байрладаг уг кампус нь таньд нөхөрсөг, таатай уур амьсгарыг бүрдүүлэх болно.

Номын сан

Exeter-н их сургууль нь 2 номын сантай. Тус 2 номын санд  тус бүрд нь  явагддаг хичээл, судалгаатай холтботой холбоотой ном сурах бичиг сэтгүүлүүд байдаг. Сонин сэтгүүл, нийтллийн эмхтгэлүүд Penryn кампуссын номын санд байдаг.

Penryn кампусын номын санд дараах чигллийн ном сурах бичиг байна.

Үүнд:

  • Био шинжлэх ухаан
  • Бизнес
  • Корнвэллийн cудалгаа
  • Загвар
  • Дижитал тоглоом
  • Дэлхий, байглаь орчин судлал
  • Инженер
  • Англи хэл, бичиг
  • Кино, телвиз
  • Түүх
  • Зар сурталчилгаа
  • Гэрэл зураг

The Falmouth library

Уг номын сангийн нэгдүгээр давхарт тухтай сандлууд байхаас гадна ном, сэтгүүл, сонин, судалгааны материалууд байдаг. Мөн багаар ажиллахад зориулсан хэсэг, зөөврийн компьютер ашиглах хэсэг бий.

Bachelor subjects

Бакалаврын түвшний хичээлүүд

School location