University of Essex

Танилцуулга

Англи улсын Эссекс хотноо байрлах Эссекс их сургууль нь 1963 онд үүсгэн байгуулагдсан. 1964 онд элсэлт авч эхэлсэн ба 1965 онд тунхаг бичиж хүртсэн байна. Тус сургууль нь дэлхий даяар 18 байгууллагатай хамтарч ажилладаг ба Их Британи улсаас  Kaplan Open Learning, Tavistock and Portman NHS Foundation Trust, University of Essex International College зэрэг байгууллагуудтай хамтарч ажилладаг. Эссекс их сургууль нь Times Higher Education олон улсын их сургуулийн 2019 оны жагсаалтаар 251-300-т,  The Times and Sunday Times Good University Guide 2019 жагсаалтаар 29 дүгээрт жагссан ба 2019 оны 11 дүгээр сард Эссекс их сургууль нь Times Higher Education жагсаалтын жилийн хамгийн шилдэг сургууль гэсэн шагналыг хүртсэн байна. Тус сургуулиас 2 нобелийн шагналтан төрж байсан.

 

Салбар сургуулиуд:

  • Хүмүүнлэгийн ухааны сургууль
  • Эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар сургууль
  • Нийгмийн ухааны салбар сургууль
Оюутны хотхон

Эссекс их сургуулийн хамгийн том оюутны хотхон нь Wivenhoe Park-д байрлах Колчестер оюутны хотхон юм. Тус оюутны хотхон нь Wivenhoe хотоос 1.6 км зайд харин Colchester хотоос 3 км зайд оршино. Үүнээс гадна Southend-on-Sea-д байрласан оюутны хотхон мөн East 15 жүжгийн сургуулийг агуулах Loughton оюутны хотхон бий. Колчестер оюутны хотхон нь:

  • 1000 гаруй хүний багтаамжтай хурлын танхим
  • 350 гаруй хүний багтаамжтай олон улсын хурлын танхим
  • 4 одтой зочид буудал болох Wivenhoe House Hotel
  • Судалгааны төвүүд зэргийг агуулдаг.
Номын сан

24/7 хувиараар ажилладаг Эссекс их сургуулийн номын сангууд нь оюутны суралцах үйл явцад туслах, тав тухтай байдлыг хангахаар сайтар хичээж ажилладаг. Номын санд чимээгүй уншлагын танхим, ганцаарчилсан өрөө, багаар ажиллах танхим зэрэг бий.

Albert Sloman Номын сан

Колчестер оюутны хотхоны төвд байрлах 6 давхар тус номын сан нь судалгаа, шинжилгээний материал, оюутанд хэрэгтэй  өргөн хүрээний ном, сэтгүүлийг агуулна.

The Forum Номын сан

Хамгийн дэвшилтэт технологоос бүрдсэн тус номын сан нь 150,000 гаруй ном, сэтгүүлийн цуглуулгыг агуулна.

Судалгаа

Эссекс их сургуулийн судалгаа нь дэлхий даяарх салбар салбарын эрдэмтэд, судлаачдыг нэгтгэж амьдралд ойрхон, бодит нөлөөтэй судалгааг гаргахад чиглэдэг.  Тус сургууль нь эдгээр гурван судалгааны чиглэлээрээ дэлхийд алдартай. Үүнд:

  • Хүний эрх
  • Аналитик ба мэдээллийн шинжлэх ухаан
  • Нийгэм ба эдийн засаг

Bachelor subjects

 
  • Accounting, finance and banking
  • Acting and theatre
  • Actuarial science
  • American studies
  • Art history
  • Bio chemistry
  • Biomedical science
  • Business and management
  • Computational finance
  • Computer science
  • Creative writing
  • Criminology
  • Data analytics
  • Drama
  • Economics
  • Electronic engineering and communication
  • English language
  • English language teaching
  • European studies
  • Film studies
  • Genetics
  • Global studies
  • Health
  • History
  • Hotel event and management
  • Human resources management
  • Human rights
  • Journalism
  • Latin American studies
  • Law
  • Liberal art
  • Linguistics
  • Literature
  • Marine biology
  • Marketing
  • Mathematics
  • MBA
  • Modern language
  • Nursing
  • Occupational therapy
  • Oral health science
  • Philosophy
  • Physiotherapy
  • Politics and international relation
  • Psychology
  • Psychosocial and psychoanalytic studies
  • Robotics
  • Social work
  • Sociology
  • Speech and language therapy
  • Sport and exercise
  • Sport therapy
  • Tourism management
  • Translation and interpreting

School location