University of Edinburgh

Танилцуулга

University of Edinburgh нь 1582 онд байгуулагдсан Англи хэлтэй орнуудын хамгийн эртний 6 дахь сургууль ба Шотландын хамгийн эртний сургуулиудын нэг юм.  University of Edinburgh нь дэлхийн хамгийн том, нэр хүндтэй сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд ба мэдээ алдуулагч, пенцилин, утас зэрэг нээлтүүдийг хийсэн тус сургууль нь анагаах ухаан, шинжлэх ухааны салбаруудаараа давамгайлдаг. Түүнчлэн сургуулийн Английн уран зохиолийн тэнхим нь Их Британи дахь хамгийн эртний Английн уран зохиолын тэнхим бөгөөд хүмүүнлэгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус сургууль нь 2014, 2015, 2016 онуудын QS жагсаалтад дэлхийд эхний 20-д жагссан байдаг ба 2016-2017 оны тус жагсаалтад 19-т орсон. Мөн University of Edinburgh нь дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад Европдоо 6-т бичигдсэн байдаг. Тус сургууль нь Руссэл Групын гишүүн сургууль бөгөөд Европын 21 судалгааны их сургуулийн нэг юм. University of Edinburgh нь жил бүр 60000 оюутны элсэлтийн өргөдөл хүлээн авдаг Их Британийн хамгийн аладртай 4 сургуулийн нэг аж. Их сургууль нь нийт 22 салбар сургуулиас бүрдэх бөгөөд 2019 оны байдлаар нийт 27500 оюутантайгаас 27.3% нь буюу 6000 нь олон улсын оюутнууд юм.

Тус их сургуулийн төгсөгчдөөс:
  • Түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн, Америк улсын тусгаар тогтнолын тунхаг бичиг дээр гарын үсэг зурсан 3 хүн
  • Хот, Засгийн газрын 9 дарга
  • 19 Нобелийн шагналтан
  • 3 Туринг шагналын эзэд
  • 1 Абел шагналын эзэн
  • 2 Пулитзер шагналын эзэд
  • Хэд хэдэн Олимпын алтан медалын эзэд төрсөн.
Кампус

Эдинбургийн их сургуулийн кампус нь үдсэн 5 хэсэгт  хуваагддаг:

  • Төвийн бүс

Энд Тооцоолол, Мэдээллийн технологийн сургууль, Хуулийн сургууль, их сургуулийн төв номын сан байдаг. Энэ хэсэгт  харяалагдах APPLETON TOWER–т шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн  бакалаврын түвшний 1-р курсын хичээлүүд явагддаг бол, Teviot Place-д анагаах ухаан болоод био анагаах ухааны хөтөлбөрийн хичээлүүд явагддаг.

  • King’s Buildings

King’s Buildings нь хотын өмнөд хэсэгт байх бөгөөд шинжлэх ухаан, инженерчлэлийн сургалт, судалгааны ажлууд энд явагддаг.

  • Pollock halls

Их сургуулийн оюутны дотуур байр энд байх ба ихэвчлэн 1-р ангийн оюутнууд  байдаг. Pollock Halls-н эртний барилгуудын 2-г 2002 онд татан буулгаж оронд нь шинэ барилга баригджээ.

  • Little France

Энд их сургуулийн захиргааны барилга байдаг ба 2002 оны 8-р сарын 12-с үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн Little France-д Анагаахын сургууль, 2 том лекцийн танхим,  анагаахын номын сан байрладаг. Тус хэсгийн Queen’s Medical Research Institute нь анх 2005 онд байгуулагдаж байсан ба уг институтад хөнгөн хэлбэрийн өвчнүүдийг судалдаг.

  • Easter Bush

Easter Bush кампуст Мал эмнэлэг судлалын Рояал сургууль, Рослэн инститүт, Амьтдыг хамгаалах Жен Марчиг олон улсын төв зэрэг байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. 1823 онд байгуулагдсан Мал эмнэлэг судлалын Рояал сургууль нь мал эмнэлгийн боловсрол, судалгаа шинжилгээ, практикийн тал дээр дэлхийд тэргүүлэгч байр суурьтай байдаг.

Номын сан

University of Edinburgh–н номын сан тус сургуулийг үүсэн байгуулагдахаас 2 жилийн өмнө буюу 1580 баригдсан байдаг. 2.5 сая гауй ном зохиолтой уг номын сан нь Шотландын их сургуулийн хамгийн том номын санд тооцогддог. Номын сан нь George Square-т байдаг ба барилгын загварыг Basil Spence гаргажээ. Энэхүү барилга нь Европын хамгийн том сургалтын номын сангийн барилгад тооцогддог ажээ.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 16

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 25

Times / Sunday Times  жагсаалтаар – 25

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 20

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 30

ARWU жагсаалтаар – 31

Bachelor subjects

Master subjects

School location