University of East Anglia

Танилцуулга

University of East Anglia нь Английн Норвичид байдаг улсын судалгааны сургууль юм. Тус сургууль нь 1963 онд байгуулагдсан, 4 факультет, 26 судалгааны сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. University of East Anglia нь нийгэм, соёл, сургалтын дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн оюутны хотхонд дэлхийн 100 гаруй орны 15,000 оюутанд сургалт явуулдаг ба Санхүү, Менежмент, Хууль Зүй, Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан зэрэг хөтөлбөрүүдээрээ олон улсад алдартай. University of East Anglia  нь The Times  болон Sunday Times их сургуулиудын жагсаалтуудад Их Британи улсдаа 13-т, Complete University Guide жагсаалтад 12-т, The Guardian жагсаалтын 18-т тус тус бичигддэг шилдэг их сургууль юм.

Кампус

Их сургуулийн кампус нь Норвич хотын төвөөс 3.2 км-ийн зайд байрлах цэцэрлэгт хүрээлэнд байрладаг ба хүрээлэн буй орчин, ногоон байгууламж, кампус дээр байрлах нуур зэргээрээ алдартай. Тус кампуст хууль зүйн сургуулийг агуулах Earlham Hall, Уран зургийн Sainsbury төв, Норвич судалгааны хүрээлэн, Их сургуулийн Норвич эмнэлэг зэрэг онцлох байгууламжууд оршихоос гадна оюутны дотуур байр, спортын төв, оюутны холбоо, цайны газар, паб, 24 цагийн номын сан, номын дэлгүүр, урлагийн заал, кафе, 24 цагийн хувцас угаалгын өрөө, банк, эмийн сан, шүдний эмнэлэг зэрэг оюутан, ажилчдад шаардлагатай бүхий л зүйлс байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн тус кампус нь хотын автобусны шугамтай холбоотой байдаг ба Норвич хотын нисэх онгоцны буудал-руу ирж орчиход ердөө 10-15 минут зарцуулдаг байна.

Номын сан

Тус их сургуулийн номын сан нь нийт 866,000 хэвлэмэл ном, 750,000 гаруй цахим ном, 74,000 цахим сэтгүүлийг агуулдаг ба Их сургуулийн номын сангийн тусгай цуглуулгад ойролцоогоор 100000 гаруй ховор ном зохиол, бүхий л салбарийг хамарсан тогтмол хэвлэл багтдаг. Номын сангийн зарим тусгай цуглуулгуудаас дурьдвал:

Зурагт ном

Энэ нь ихэвчлэн 19 – 20-р зууны үед холбогдох зурагт зохиолын эмхтгэл бөгөөд 600 орчим  зохиолыг багтаадаг

Broke collection: 18-19-р зууны үеийн цэргийн шинжлэх ухааны холбогдолтой 150 гаруй зохиулын цуглуулга

Abbott-н цуглуулга: Claude Colleer Abbott нь Дурхамын их сургуулийн Англи хэлний профессор хүн байсан бөгөөд уг цуглуулга нь түүний 1500 орчим зохиол бүтээлээс бүрддэг.

Ketton-Cremer-н цуглуулга: Түүхч, намтарч Robert Wyndham Ketton-Cremer нь Norfolk-н түүх, онцлог шинжийн талаар маш олон зүйл бичиж, тууривсан байдаг бөгөөд уг цуглуулга нь түүний 1000 гаруй зохиолоос бүрддэг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 21

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 30

Times / Sunday Times  жагсаалтаар – 23

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 269=

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 190=

Bachelor subjects

Master subjects

School location