University of Dundee

Танилцуулга

University of Dundee  нь Шотландын Royal burgh-д байдаг улсын, судалгааны их сургууль юм. St Mary’s College болон United College-ийн хамтаар  University of St Andrew–н бүрэлдэхүүн коллежоор 1881 онд үйл ажиллагаагаа эхлүүж байсан тус сургууль нь 1967 онд бие даасан их сургууль болон өргөжсөн байна. Ийнхүү их сургуулиар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ хойш тус сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадсан судалгааны төв болтлоо өргөжин хөгжиж чадсан. University of Dundee нь дэлхийн шилдэг 250, Их Британийн шилдэг 30 сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг шилдэг их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь хууль зүй, анагаах ухаан, нүүр ам судлал, хөдөө аж ахуйн салбарын сургалтаараа нэр хүндтэй бөгөөд University of Dundee-ийн Анагаах ухааны сургууль нь салбартаа Их Британи улсын шилдэг 5 сургуулийн нэгт тооцогддог. Түүнчлэн тус их сургуулийн хууль зүйн сургууль нь салбартаа Шотланд улсдаа 1-рт, Их Британи улсдаа 4-рт ордог байна.

Их сургуулийн нэр хүнд

  • 2018 оны Complete University Guideжагсаалтад Шотландад 4-т , Их Британи улсад 29-т
  • 2017 оны S. News & World Report жагсаалтад дэлхийд 267-д
  • 2015 оны 50 жилийн түүхтэй 150 их сургуулийн жагсаалтад дэлхийд 19-т, Их Британи улсын шилдэг залуу их сургуулиар шалгарсан.
Кампус

Их сургуулийн гол кампус нь  Dundee хотын баруун захад байрладаг ба уг кампус нь сургуулийг бие даасан их сургууль болон үйл ажиллагаагаа явуулж эхлэхтэй зэрэгцэн нээгдсэн ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй өргөжин хөгжсөөр ирсэн байна. Тус кампус нь анх 4 барилгатай нээгдэж байсан бөгөөд кампусын хамгийн эртний барилга болох Carnelley Building нь 1883 онд нээгдэж байсан аж. Сургуулийн кампус нь 2000 оноос хойш эрчимтэй хөгжиж хуучин технологийн хүрээлэн, анагаах ухааны сургууль, төв номын сан зэргийг шинэчлэлтэд оруулж кампус дээр шинээр спортын төв, оюутны дотуур байр зэргийг байгуулсан байна.

Байршлын хувьд Dundee хот нь Шотландын 4 дахь том хот бөгөөд уул толгодоор хүрээлэгдсэн Tay голын эрэг дээр байрладаг. Тус хот нь оюутнуудын хувьд амьдрахад хамгийн бага зардалтай хот гэж тооцогддог бөгөөд Их Британийн улсуудын амьжаргааны дундаж зардалтай харьцуулахад 14%-аар бага зардалтай байдаг байна. Түүнчлэн тус хот нь Шотландын хамгийн нарлаг хот юм.

 

Номын сан

Тус их сургууль нь:

  • Төв номын сан
  • Duncan of Jordanstone  номын сан
  • Robertson Trust анагаахын номын сан
  • Fife кампусын номын сан
  • Gillingham номын сан гэсэн 5 номын сантай. Эдгээр 5 номын сан нь хамгийн сүүлийн үеийн технолого, сургалтын орчинг бүрдүүлж өгсөн бөгөөд салбар бүрийг хамарсан нийт 700,000 гаруй материалыг агуулдаг.
Их сургуулийн үзүүлэлт

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 31

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 29

Times / Sunday Times  жагсаалтаар – 24

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 302=

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 201-250

Bachelor subjects

Master subjects

School location