University of Debrecen

Танилцуулга

Дебрецен Их Сургууль нь Унгар улсын Дебрецен хотод байрлалтай 1538 оноос хойш зогсолтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа Унгар улсын дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль нь олон улсын оюутнуудад зориулж сайтар боловсруулсан хөтөлбөрүүдийг Англи хэл дээр заадаг бөгөөд Анагаах ухааны салбарыг голлож, ялангуяа энэ салбарын хөтөлбөрүүдийг хамгийн анх 1986 онд Англи хэл дээр зааж эхэлсэн. Одоогийн байдлаар тус сургуульд 14 салбар сургууль 7 оюутны хотхон 27,000 гаруй оюутан байдаг бөгөөд 70 гаруй орноос ирсэн 5,000 олон улсын оюутан бий.

45 оронд 450 гаруй түнш боловсролын байгууллагатай бөгөөд өргөн хүрээний Англи хэл дээрх хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд олгодог Дебрецен Их Сургууль нь Унгар улсын дээд боловсролын байгууллагууд дундаа хамгийн олон тооны гадаад оюутныг татаж чаддаг. “Нийслэлийн Шилдэг Сургууль” хэмээн ангилагдсан тус сургууль нь Унгар улсын хамгийн сайн сургуулиудын нэг юм.

Оюутны хотхон

Дебрецен Их Сургууль нь үндсэн хоёр оюутны хотхонтой. Үүнд: Ихэнх салбар сургуулиуд болох Хүмүүнлэгийн ухаан, Шинжлэх ухаан, Мэдээлэл зүй, Анагаах ухаан, Хөгжмийн салбар сургуулиуд болон ботаникийн цэцэрлэгийг агуулдаг хуучин гол оюутны хотхон ба Хууль зүй, Эдийн засгийн салбар сургуулиуд байрладаг шинэ оюутны хотхон  “Kassai-road campus” нар орно. Үүнээс гадна хотоор тархаж байрласан Физикийн тэнхим, Цөмийн судалгааны байгууллага, Газар тариалангийн салбар сургууль зэрэг нь бүгд өөр өөрсдийн жижиг хотхонг байгуулдаг. Инженерийн салбар сургууль ч мөн адил Ótemető гудамжинд өөрийн гэсэн оюутны хотхонтой.

Номын сан

Дебрецен Их Сургуулийн номын сан нь улсын хоёр номын сангийн нэг бөгөөд Унгар улсын хамгийн том номын сан юм. Тус номын сан нь уншигчдид зориулсан 6 сая гаруй хэвлэлтэй ба их сургуулийн 5 кампус-д уншлагын танхимтай. Улсын номын сан учир Унгар улсад хэвлэгдсэн бүх ном, сонин, тэмдэглэлийн нэг хувийг авж олон жилийн түүхтэй цуглуулгыг агуулдаг.

Судалгааны голлох салбарууд:
Молекулын шинжлэх ухаан
Физик
Тооцооллын болон материалын шинжлэх ухаан
Молекулын анагаах ухаан
Анагаах ухаан
Эрүүл мэнд
Хүрээлэн буй орчин ба хөдөө аж ахуйн шинжлэх ухаан
Соёл ба биологийн судалгааны ёс зүй
Хэл шинжлэл
Дебрецен Их Сургуулийн 14 салбар сургууль:
  • Хөдөө аж ахуй, хүнсний шинжлэх ухаан ба хүрээлэн буй орчны менежментийн салбар сургууль
  • Хүүхэд болон насанд хүрэгчдийн боловсролын салбар сургууль
  • Нүүр ам судлалын салбар сургууль
  • Эдийн засаг, бизнесийн салбар сургууль
  • Инженерийн салбар сургууль
  • Эрүүл мэндийн салбар сургууль
  • Хүмүүнлэгийн ухааны салбар сургууль
  • Мэдээлэл зүйн салбар сургууль
  • Хууль зүйн салбар сургууль
  • Анагаах ухааны салбар сургууль
  • Хөгжимийн салбар сургууль
  • Эм зүйл салбар сургууль
  • Нийгмийн эрүүл мэндийн салбар сургууль
  • Шинжлэх ухаан, технологийн салбар сургууль

Bachelor subjects

Бакалавр Business Program Engineering Programs a., ​Automotive Production Process Control Specialization b., Building Services Engineering Specializaton c., Operation and Maintenance Specialization​​ Health Programs Humanities Program IT Programs Music Programs Science Programs Бакалаврын дараах төвшин Agriculture Programs Business Programs Engineering Program Health Programs Humanities Programs Science Program IT Program Law Program Music Program

School location