University of Central Lancashire

1828 онд University of Central Lancashire нь Preston-д байгуулагдан боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгууллагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнөөдөр тус сургууль нь Их Британи улсын хамгийн том их сургуулидын нэг болтлоо өргөжин хөгжиж чадсанаас гадна их сургуулийн сургалтын чанар нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. 2010 онд их сургууль нь QS дэлхийн их сургуулидын жагсаалтад багтсан, Их Британи улсын хамгийн анхны орчин үеийн дээд боловсролын байгууллагаар шалгарсан. 2016 онд “Дэлхийн их сургуулиудын чанар, нэр хүндийн үзүүлэлтийн төв”-с тус сургуулийг дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд оруулсан байдаг.

Их сургууль нь 400 орчим бакалаврын, 200 орчим бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтэгдэгийн дунд загвар, шүүх эмнэлгийн шинжлэх ухаан, анагаахаын бакалаврын түвшин, нүүр ам судлалын хөтөлбөрүүдэд түлхүү анхааран, эдгээр салбаруудын хэрэгцээ шаардлагагд нийцсэн сургалтын хөтөлбөрийн хөгжилд тэргүүлэх байр суурийг эзэлдэг.

Мөн University of Central Lancashire нь төгсөгчиддөө шинэ бизнес эхлүүлэх тал дээр нь дэмжлэг тусламж үзүүлдэг бөгөөд энэ нь тус сургуулийг “бүс нутгийн эдийн засгийн хүчтэй тоглогч” хэмээн тодорхойлогдоход хүргэжээ. Шинэ залуу бизнес эрхлэгчдийг төрүүлэн гаргадгаараа Их Британи улсын шилдэг их сургуульд тооцогддог уг сургууль нь төгсөөд хувийн бизнесээ эхлүүлэн амжилттай яваа төгсөгчдийнхөө тоогоор Их Британи улсдаа 3-т ордог. Сүүлийн 5 жилийн хугацаанд их сургууль нь 1000 гаруй оюутан төгсөгчидөд бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь тусалжээ.

Кампус

Их сургууль нь Preston , Burnley, Westlakes in West Cumbria, Cyprus зэрэг газруудад кампустай бөгөөд гол кампус нь Preston-д байдаг. Их сургуулийн Cyprus дах кампус нь 2012 оны 10-р сард нээгдсэн.

Номын сан

UCLan-н номын сан нь оюутнуудыг сурч боловсрох, хичээлээ давтах таатай орчин нөхцлөөр бүрэн хангаснаас гадна оюутнуудын хувьд салбар бүрийн холбогдолтой ном зохиол, сургалт судалгааны материалаас хичээлдээ ашиглах бүрэн боломжтой. Мөн номын санд оюутнуудын хэрэглээнд зориулан 7000 орчим комьпютерийг суурилуулж өгсөн байдаг.

Bachelor subjects

Бакалаврын түвшин BUSINESS
  • BA(Hons) Business and Management (Final year top-up by Elearning) - elearning
  • BA(Hons) Global Business Management (Final year top-up)** - full-time
LAW
  • LLB Law - Full-time on-campus and by blended learning, part-time by blended learning

School location