University of Brighton

Танилцуулга

University of Brighton  нь Английн Браятонд байдаг улсын их сургууль бөгөөд анх 1858 онд Brighton School of Art нэртэйгээр байгуулагдаж 1992 оноос эхлэн их сургуулийн зэрэгт хүрч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус сургууль нь мэргэжлийн боловсролд түлхүү анхаардаг бөгөөд олгодог зэргүүдийн дийлэнх нь мэргэжлийн байгууллага, тэдгээрийн шалгуурыг бүрэн хангасан байдаг. Их сургууль нь 21135 оюутан, 2700 багш ажилтантай. Түүнчлэн тус сургууль нь олныг хамрах, тогтвортой байдал, бүтээлч байдал, хамтын ажиллагаа гэсэн гол 4 үзэл баримтлалыг мөрдөж ажилладаг байна.

University of Brighton нь дараах чиглэлүүдээр түлхээ анхаарч оюутан бэлтгэдэг:

  • Эм зүй
  • Инженерчлэл
  • Комьпютер
  • Математик
  • Уран барилга
  • Шинжлэх ухаан
  • Сэтгүүл зүй
  • Гэмт хэргийн сэтгэл судлал
  • Бизнес
Оюутны хотхон

Их сургууль нь 5 оюутны хотхонтойгоос 3 нь Brighton, Falmer, Grand Parade, Moulsecoomb, нэг нь Eastbourne, үлдсэн нэг нь Hastings-д байдаг.

Falmer оюутны хотхон нь Браятонын хотын төвөөс ойролцоогоор 3 миллийн зайд орших ба энд Хүмүүнлэгийн ухаан, Эрүүл мэндийн шинжлэх ухаан, Хавсрага нийгмийн шинжлэх ухаан сургуулиуд, Сувилахуйн судалгааны төв, Олон улсын эрүүл мэндийн хөгжил судалгааны төв, Сургалт судалгааны төв, Браятон, Сасексийн анагаахын сургууль тус тус байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Grand Parade оюутны хотхон нь Браятон хотын төвд байдаг. Энд Их сургуулийн урлаг, хүмүүнлэгийн ухааны коллеж, Галерей байхаас гадна Урлаг дизайнын сургууль, Анагаахын сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль байрладаг.

Moulsecoomb оюутны хотхон нь Браятон хотын өмнөд хэсэгт байдаг, 8000 гаруй оюутантай их сургуулийн хамгийн том кампус юм. уг кампуст Браятон бизнесийн сургууль, Уран барилга, Дизайнын сургууль, Математик, Инженерчлэлийн сургууль, Эм зүй, биомолекулын шинжлэх ухааны сургууль байрладаг.

Eastbourne оюутны хотхон нь the South Downs National Park-н ойролцоо байдаг. Энд 3000 гаруй оюутан суралцдаг ба спорт, эрүүл мэндийн сургуулиуд байдаг. Уг оюутны хотхон нь Hastings-д байдаг. Энд хавсрага нийгмийн шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, бизнес, удирдлага, боловсрол, Английн уран зохиол, биологи, математик, социологийн чиглэлийн хичээлүүд явагддаг.

Номын сан

Их сургууль нь оюутны хотхон бүрт нэг номын сантай бөгөөд номын сан бүрт мянга мянган ном, сонин, сэтгүүл, хэвлэлүүд байхаас гадна олон тооны орчин үеийн технологид нийцсэн уншлагын танхим, ганцаарчилсан танхим, багаар ажиллах танхимууд бий. Их сургуулийн ном сангууд нь:

  • Aldrich номын сан
  • Falmer номын сан
  • Hastings номын сан
  • Queenwood номын сан
  • Peter’s House номын сан
Судалгаа

Их сургууль нь өнөөдрийн тулгамдаж буй асуудлуудад хариу өгөхөөр хамтын судалгаа явуулж хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сайжруулах, өөрчлөлт авч ирэх шинэ санаа, бодит шийдлүүдийг бий болгодог. Их сургуулийн судалгааны таван сэдэв болох – харилцаа холбоо, бүтээлч сэтгэхүй, эрүүл мэнд, радикал, хариуцлага нар нь их сургуулийн судалгааны ажил түүнчлэн их сургуулийг өөрийг нь тодорхойлдог.

Судалгааны хүрээлэнгүүд:

  • Тус их сургууль нь судалгааны гол 13 хүрээлэнтэй. Үүнд:
  • Дэвшилтэт инженерчлэлийн хүрээлэн
  • Хэрэглээний философи, улс төр, ёс зүйн хүрээлэн
  • Усан орчины хүрээлэн
  • Инноваци, Менежмент, Бизнес эрхлэлтийн хүрээлэн
  • Дизайны түүхийн хүрээлэн
  • Дижитал хэвлэл мэдээллийн хүрээлэн
  • Түүхийн хүрээлэн
  • Нөхөн сэргээх анагаах ухааны хүрээлэн
  • Хамгаалалттай, ухаалаг системийн хүрээлэн
  • Хүрээлэн буй орчин, соёлын хүрээлэн
  • Стресс, наслалттай холбоотой өвчлөлтийн хүрээлэн
  • Бэлгийн чиг хандлага, хүйсийн хүрээлэн
  • Нийгмийн шудрага ёсын хүрээлэн

Bachelor subjects

Хичээлүүд

School location