UMASS Boston

Танилцуулга

Бостон дахь Массачусетсийн их сургууль (UMass Boston) нь Массачусетс мужийн Бостон дахь улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь Массачусетсийн их сургуулийн 5 кампусын 3 дахь том кампус аж. UMass Boston нь нийт 15,989 оюутантай бөгөөд 2019 оны намрын байдлаар 10 салбар коллеж, сургуулиараа дамжуулж 79 бакалаврын түвшний хөтөлбөр, 114 бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг явуулж байна.

Кампус

Массачусетсийн их сургуулийн 5 кампусын 3 дахь том кампус болох тус кампус нь дотоодын улсын, судалгааны их сургуулидын кампус дундаа үлгэр жишээ кампуст тооцогддог байна. Кампус нь:

  • Кампусын төв
  • Их сургуулийн танхим
  • Wheatley танхим
  • Шинжлэх ухааны төв
  • Маккормак танхим
  • Healey номын сан
  • Квинн захиргааны байр
  • Үйлчилгээ ба хангамжийн барилга
  • Шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор
  • Кларк Атлетикийн төв ба Монан Парк
  • Оюутны байр гэх мэт оюутан, багш ажилчдад хэрэгцээтэй бүх зүйлийг хангах барилга байгууламжуудыг агуулна.
Номын сан

Сургуулийн номын сан нь нийт 462,500 боть агуулдаг. Бостоны Массачусетсийн их сургуулийн Жозеф П. Хейли номын сангийн их сургуулийн архив, тусгай цуглуулга нь 1981 онд тус их сургуулийн хэрэгцээтэй салбаруудын цуглуулгыг мөн их сургуулийн түүхийн талаарх бүртгэл мэдээллүүдийг цуглуулж эхэлсэн байна.

Их сургуулийн үзүүлэлт

Улсдаа:

Forbes сэтгүүлийн жагсаалтаар – 573

Times Higher Education жагсаалтаар – 447

U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 228

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 601-650

U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 529

Bachelor subjects

Master subjects

School location