The University of the West of England, Bristol

Танилцуулга

The University of the West of England, Bristol (UWE Bristol) нь Англи улсын Бристол хотноо байрлах улсын, судалгааны их сургууль юм. Энэхүү сургууль нь 1992 онд их сургуулийн зэрэгт хүрсэн боловч 16-р зууны Бристол Худалдаачдын Чиглүүлэх Сургуулиас үүсэлтэй. Өнөөдөр (UWE Bristol) сургууль нь Их Британийн хамгийн алдартай сургуулиудын нэг бөгөөд 140 гаруй орны 4000 оюутантай бөгөөд нийт 29000 оюутан, 3000 ажилчидтай. (UWE Bristol) их сургууль 600 гаруй хөтөлбөрөөр сургалт явуулдаг ба урлаг, уран сайхан, эрүүл мэнд, шинжлэх ухаан, бизнес, хууль, хүрээлэн буй орчин, технологийн салбаруудад илүү түлхүү хөгжсөнөөрөө онцлог. 14 тэнхимтэй ба 3 оюутны хотхонтой бөгөөд дэлхий даяар 1000 гаруй бизнес, байгууллагуудтай холбогдож ажилладаг.

Оюутны хотхон
Frenchay оюутны хотхон

Frenchay оюутны хотхон нь оюутны дийлэнх нь суралцаж, амьдардаг UWE Bristol-ийн үндсэн оюутны хотхон бөгөөд Бристол хотын төвөөс 6.5км зайд оршино. Тус оюутны хотхонд номын сан, лекцийн танхимууд, кафе, 2000 оюутны багтаамжтай спортын төв, Оюутны зөвлөх, Оюутны холбоо, Европ дахь хамгийн том Роботын лаборатори, Bristol олон улсын коллеж зэрэг байхаас гадна Инженерчлэлийн салбар сургууль, Бизнес, Хуул зүйн салбар сургууль, Биологи, Хүрээлэн буй орчны салбар сургууль байрладаг.

Glenside оюутны хотхон

Энэхүү оюутны хотхон нь Fishponds хотын Блэкберри-д байрладаг бөгөөд Эрүүл мэнд, Хэрэглээний шинжлэх ухааны салбар сургууль байрлана. Эрүүл мэнд, Хэрэглээний шинжлэх ухааны салбар сургуульд Эрүүл мэндийн тэнхим, Хэрэглээний шинжлэх ухааны тэнхим, Эрүүл мэнд ба Нийгмийн ухааны тэнхим, Сувилахуйн ухаан ба Эх барих ухааны тэнхим нар багтана.

Судалгаа

UWE Bristol их сургуулийн гаргасан судалгааны 57% нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ба дэлхийд тэргүүлэгч гэсэн үнэлгээг авдаг бөгөөд тус сургуулийн судалгааны хүчтэй салбарууд нь эрүүл мэнд ба сувилахуйн ухаан, харилцаа холбоо, соёл ба хэвлэл мэдээлэл судлал, архитектур, хүрээлэн буй орчин ба төлөвлөлт, инженерчлэл, урлаг ба дизайн, компьютерийн шинжлэх ухаан, бизнес ба менежмент нар юм.

Их сургуулийн салбар сургуулиуд болон тэнхимүүд:

Урлаг, уран сайхан ба боловсролын салбар сургууль:

  • Урлаг ба Соёл
  • Урлаг ба Дизайн
  • Болосврол ба бага нас
  • Кино зураг ба сэтгүүл зүй

Бизнес ба Хууль зүйн салбар сургууль:

  • Бристол Бизнесийн сургууль
  • Бристол хууль зүйн сургууль

Хүрээлэн буй орчин ба Технологи:

  • Архитектур ба хүний гараар бүтээсэн орчин
  • Комьпютерийн шинжлэх ухаан ба Бүтээлч технологи
  • Инженерчлэлийн дизайн ба математик
  • Газар зүй ба Хүрээлэн буй орчны менежмент

Эрүүл мэнд ба хэрэглээний шинжлэх ухаан:

  • Эрүүл мэнд
  • Хэрэглээний шижлэх ухаан
  • Эрүүл мэнд ба Нийгмийн ухаан
  • Сувилахуй ба эх барихуйн ухаан

Bachelor subjects

Master subjects

School location