Simon Fraser University

Танилцуулга

1965 онд үүсгэн байгуулагдсан шинэлэг хөтөлбөрүүд болон эрч хүчтэй кампустай Британик Колумбиад байрлах Simon Fraser University нь улсын, судалгааны сургууль юм. Канад дахь их сургуулиудын үнэлгээг гаргадаг Maclean’s Comprehensive үнэлгээгээр шилдэг цогц их сургуулиар тодорсон юм.

Их сургуулийн талаарх нэмэлт мэдээллүүд:
  • Албан ёсны их сургуулиудын түвшинг гаргадаг QS world болон Times higher education сайтуудад дэлхийн шилдэг 250 сургуульд багтах шаардлагуудыг хангасан.
  • АНУ-ын магадлан итгэмжлэхийг авсан Канадын анхны судалгааны сургууль.
  • Гайхалтай Rhodes-ын тэтгэлгийг 3 оюутан авч байсан.
  • Ясны хорт хавдартай боловч тэр бүхнийг даван туулж Найдварын марафоон зохион байгуулсан алдарт гүйгч Terry Fox энэхүү сургуулийг төгссөн бөгөөд 2001 онд түүнд Хүндэт Төгсөгч өргөмжлөл өгч түүний хөшөөг сургуулийн кампусд босгосон.
  • Олон тооны кампустай бөгөөд UniverCity гэх кампус нь хотын хэмжээтэй, экологийн нөхөрсөг кампусд тооцогдог. 200 акрын хэмжээтэй, оюутнууд тохитой тухлаг амьдрах бүх нөхцөлийг бүрдүүлсэн орчинтой юм.
  • Нийт 35,700 оюутантай.
  • Одоогоор нийт 6,285 гадаад оюутан суралцдаг нь нийт оюутны 20%-ийг бүрдүүлж байна.
  • 150 гаруй хөтөлбөрөөр оюутан элсүүлдэг. Тэдний ихэнх хувь нь бүрэн цагийнх байдаг бөгөөд хос мэргэжлээр суралцах боломжтой.
Кампус

Simon Fraser их сургууль нь 3 кампустай. Кампус тус бүр нь Дээд Ванкуверын өөр өөр хэсэгт байрладаг. Хамгийн анхны кампус нь Burnaby дахь Burnaby уулын дээр байрлана. Харин Ванкувер кампус нь тус хотын төвд байрладаг бол Surrey кампус нь Хотын Төвийн Худалдааны төвд байрладаг байна. Хотын төвд байрлах Ванкувер кампус нь жил ирэх тусам өргөжин тэлж байгаа аж. Бүх кампусд нийтийн тээврийн хүртээмжтэй үйлчилгээ байдаг. Автобус, метроны буудлуудтай ойрхон.

Burnaby оюутны хотхон:

Burnaby кампус нь Simon Fraser University болон Fraser International College-ын 1766 оюутанд үйлчлэх 6 оюутны дотуур байртай бөгөөд бүх дотуур байрнууд нь тус кампусын зүүн талд байрладаг.

  • The Towers- 2004 оны намар ашиглалтанд орсон. Оюутны байр болон зочид буудлын үйлчилгээ явуулдаг.
  • McTaggart-Cowan Hall- 1985 онд ашиглалтанд орсон уламжлалт хэв маягийн оюутны дотуур байр.
  • Shell House- 1967 1985 онд ашиглалтанд орсон уламжлалт хэв маягийн оюутны дотуур байр.
  • The Townhouse Complex- 1993 онд ашиглалтанд орсон. 3 давхар 99 өрөөтэй өрөө болгон 4 хүний багтаамжтай оюутны байр.
  • Hamilton Hall- 1993 онд баригдаж 2009 онд шинэчлэгдсэн, магистр болон түүнээс дээш зэрэг горилогчдод зориулсан студио хэв маягтай өрөөнүүдтэй.
  • Louis Riel House- 1969 онд ашиглалтанд орсон. Орон сууцны хэв маягтай, тавилгагүй дотуур байр юм. Гэр бүлтэй ахисан түвшний зэрэг горилогчдод зориулсан. Одоогоор ашиглалтнаас гарсан.
Номын сан

Тус их сургууль нь 3 номын сантай.

Bennet-ийн номын сан (Burnaby-д байрлах) – 8:00-23:45

Belzberg-ийн номын сан (Vancouver-д байрлах) – 9:00-19:30

Fraser-ын номын сан (Surrey-д байрлах) – 9:00-20:00

Тус гурван номын сангийн хамгийн том нь болох Беннеттийн номын сан нь SFU Бернабийн кампус дээр байрладаг бөгөөд 2 сая гаруй ном, 63,000 цахим сэтгүүл, 6,000 хэвлэлийг агуулдаг.

Судалгааны чиглэл

2017 онд Simon Fraser их сургууль нь судалгааны ажилд зориулсан 138,964 сая канад долларын хөрөнгө оруулалт авч чадсан. Судалгааны зорилгоор бусад их сургуулиудтай хамтран ажилладаг. Факултет тус бүр хөтөлбөрийн чиглэлээрээ судалгааны ажил хийдэг. Жишээ нь, Эрүүл мэндийн шинжлэх ухааны факултет нь 6 гол судалгааны чиглэлтэй. Үүнд:

-Big data: хувь хүний болон нийтийн эрүүл мэндийн төлөөх нийгэм ба технологийн хувь нэмэр, эрүүл мэндийн бодлогыг шинэчлэх зэргээр голчлон үйл ажиллагаа явуулдаг.

-Development Trajectories: Нийгэм, байгаль орчин, биологийн нөхцөл байдал, туршлага, бусад хүчин зүйлүүд нь амьдралын туршид хэрхэн харилцан үйлчлэхийг судлах зорилготой.

-Infectious Diseases буюу халдварт өвчин

-Сэтгэцийн эрүүл мэнд, мансууруулах бодисны хэрэглээ

-Эх дэлхийн эрүүл мэнд

-Эрүүл мэндийн бодлого, системийн судалгаа

Simon Fraser University-д суралцах шалтгаан
  • 84 судалгааны төвтэй
  • Факултетуудын судалгааны үр өгөөжийн хувьд Канад улсын шилдэг 2-т ордог.
  • Канадын анхны эмэгтэй захиралтай их сургууль. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай ажилладаг.
  • SFU-ийн оюутнууд Ванкувер хотоор метрогоор зорчихдоо үнэгүй шилжин суух боломжтой.
  • Кампус дээрээ Starbucks, Tim Hortons, Jugo Juice зэрэг алдартай хоолны сүлжээ ресторан, кофе шопууд, бусад хэрэгцээтэй зүйлсийг бүгдийг агуулдаг.

Bachelor subjects

Faculties

Campus

As an SFU student, you are free to take courses at any of our campuses. When enrolling in courses, be sure to check the campus location and ensure you take travel time into consideration if necessary. For some programs, courses are offered primarily at a campus other than the main Burnaby campus.

Your First Year

Our Surrey campus is a great place to begin your SFU career: more access to your professors, more one-on-one support, more connections with fellow students  ... read more >

Joint Majors

Combine two interests with a joint major. You will normally apply to one program and discuss the joint major with a faculty advisor after admission.

Options / Concentrations

Specialize in an area you're passionate about

Certificates

You can add a certificate program to a major program.

Master subjects

School location