Royal Veterinary College

Royal Veterinary College нь англи хэлтэй орнуудад хамгийн эртний, хамгийн томд тооцогдох малын эмчийн сургууль бөгөөд Лондонгийн их сургуулийн харьяа коллеж юм.Уг коллеж нь мал эмнэлгийн анагаах ухаан, мал эмнэлгийн сувилахуйн чиглэлээр бакалаврын болон, бакалаврын дараах түвшин, CPD-н хөтөлбөрүүдийг оюутнуудад санал болгодог.

Royal Veterinary College биоанагаахын чиглэлээр улсынхаа шилдэг 10 их сургуулийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Дэлхийн шилдэг мал эмнэлэг, биоанагаах ухааны судалгааны институт болохынхоо хувьд тус сургууль нь ижил хүсэл зорилготой, авьяаслаг хүмүүсийг нэгтгэн, салбартаа үргэлж  ихийг хийж бүтээж байдаг.

Royal Veterinary College нь:

  • Улсдаа шилдэг 10-т багтдаг малын эмнэлгийн анагаах ухаан, мал эмнэлгийн сувилахуйн чиглэлээр бакалаврын болон, бакалаврын дараах түвшин, CPD-н хөтөлбөрүүдийг оюутнуудад санал болгодог.
  • AVMA, EAEVE, RCVS, AVBC, Society of Biology зэрэг газаруудын магадлан итгэмжлэлийг хүртсэн цор ганц мал эмнэлгийн сургууль
  • Судалгааны тэргүүлэгч байгууллага болохынхоо хувьд аж ахуй, мал эмнэлэг, хүнс тэжээл судлалын салбарт тэргүүлэгч мал эмнэлгйин сургууль
  • Оюутнуудад чанартай, цэгцтэй мэдлэг олгох үүднээс европын хамгийн том жижиг амьтдын эмнэлэг болох Queen Mother Hospital for Animals болон өөр хоёр эмнэлэгтэй хамтран ажилладаг.

Уг коллежийн хөтөлбөр нь малын эмч, энэ чиглэлийг судлаач болох хүсэлтэй байгаа олон улсын болон дотоодын  оюутнуудын сонирхлыг ихээр татадаг.

Кампус

RVC нь 2 кампустайгаас нэг нь төв Лондонгийн Camden-д нөгөөх нь Hertfordshire-н Potters Bar-ны ойролцоо байдаг. Camden-н кампусын дийлэнх барилгууд нь 1930 онд баригдсан ба бакалаврын түвшний оюутнуудын тал нь энд сурдаг. Мөн уг кампуст  коллежийн оюутны холбоо байрладаг байна.

Hawkshead кампус нь Лондонгийн төвөөс 17 миллийн зайд орших HertfordshireNorth Mymms-т байдаг бөгөөд уг кампусыг хатан хаан 2-р Элизабэт 1959 онд албан ёсоор нээсэн. Коллежийн спортын талбай, багуудын дасгал сургуулилалтын дийлэнх нь энд явагддаг.Үүнээс гадна уг кампуст the Queen Mother Hospital for AnimalsBolton’s Park Farm,  Buttery зэрэг байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Номын сан

Коллежийн номын сан нь Camden, Hawkshead гэсэн  үндсэн 2 хэсэгт хуваагддаг. Мал эмнэлгийн холбогдотой ихэнх баримт материалууд Hawkshead байдаг бол Camden номын санд клиникийн өмнөх болон бакалаврын дараах түвшний холбогдох ном, сэтгүүл, материалууд байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • IELTS:  6.5-7.0

Bachelor subjects

Бакалаврын түвшин
  • Bachelor of Veterinary Medicine
  • Bachelor of Veterinary Medicine Accelerated Programme
  • Bachelor of Veterinary Medicine with Intercalated Year
  • Veterinary Gateway Programme
  • Intercalation Options at the RVC
  • Intercalated BSc Bioveterinary Science
  • Intercalated BSc Comparative Pathology
  • BSc Biological Sciences
  • BSc Bioveterinary Sciences
  • BSc Biological Sciences or BSc Bioveterinary Sciences with a Certificate in Work-Based Learning and Research
  • BSc Biological Sciences (Animal Behaviour, Welfare and Ethics)
  • BSc Agriculture
  • MSci Applied Biological Research
  • MSci Applied Bioveterinary Research
  • MSci Biological Sciences
  • MSci Bioveterinary Sciences
  • MSci Wild Animal Biology
  • Intercalated BSc Bioveterinary Science
  • Intercalated BSc Comparative Pathology
  • Graduate Diploma in Equine Locomotor Research
  • FdSc Veterinary Nursing
  • BSc Veterinary Nursing
  • Graduate Diploma Veterinary Nursing

Master subjects

Бакалаврын дараах түвшин /магистер/
  • One Health (Infectious Diseases)
  • Veterinary Epidemiology
  • Wild Animal Biology
  • Wild Animal Health
  • Veterinary Education
  • Postgraduate Certificate in Veterinary Clinical Studies
  • Graduate Diploma in Equine Locomotor Research
  • Graduate Diploma in Veterinary Nursing
Бакалаврын дараах түвшин /судалгаа/
  • Professional Doctorate
  • PhD
  • Master of Research (MRes)
GPD
  • Small animal medicine, clinical pathology and ophthalmology
  • Emergency care and anaesthesia
  • Small animal surgery and dentistry
  • Small animal diagnostic imaging
  • Equine and farm practice
  • Exotic pets
  • Veterinary nursing

School location