Royal Holloway, University of London

Танилцуулга

Рояал Холловэй ба Бэдфорд Коллеж хэмээн нэрлэгддэг байсан Рояал Холловэй сургууль нь улсын судалгааны сургууль бөгөөд Лондонгийн Их сургуулийн холбооны бүрэлдэхүүн сургууль юм. Тус сургууль нь 3 салбар сургууль 20 тэнхимтэй.  Рояал Холловэй сургуулийг анх 1886 онд Викториа хатан хаан зөвхөн эмэгтэйчүүдийн коллеж хэмээн нээж байсан. Түүнчлэн тус сургууль нь 1900 онд Лондонгийн их сургуулийн бүрэлдэхүүн болсон ба 1945 онд хамгийн анхны эрэгтэй оюутнуудаа элсүүлж байв. 1985 онд Royal Holloway нь Bedford College-той нэгдэн Royal Holloway and Bedford New College хэмээн нэрлэгдэх болсон. Royal Holloway нь 2016-2017 оны Times Higher Education дэлхийн их сургуулиудын жагсаалтад Их британийн их сургуулидаас 27-д, дэхийд 173-т бичигдсэн. Мөн 2016 оны “International Outlook” жагсаалтад сургалтын чанар, нэр хүндээрээ 30-р байранд бичигдсэн.

Кампус

Бид 130 жилийн түүхийн туршид ойр дотно харилцаа өрнөсөн маш сайхан орчинг бүрдүүлж чадсан. Тус сургуулийн кампус нь хамгийн үзэсгэлэнтэй кампусуудын нэг бөгөөд 135 акр буюу (546326м2) талбайтай маш олон тооны сургалтын орчин, кафе, өндөр зэрэглэлийн, чанартай байр болон спортын төвтэй.

Ихэнхи сургалтын болон нийгмийн үйл ажиллагаанууд нь кампус дээр өрнөдөг. Шинээр элсэн орж байгаа оюутнууд эхний жилдээ ихэвчлэн бүгд кампусдаа амьдардаг бөгөөд маш ойр дотно хамт олонтой учир шинэ оюутнууд маш хурдан танилцаж, дасдаг.

Номын сан

Сургуулийн өргөн хүрээний номын сан нь 450,000 гаруй ном 36,000 гаруй сэтгүүлийг хэвлэмэл, дижитал тус тус байдлаар агуулдаг. Мөн энэхүү үндсэн цуглуулгаас гадна ховор үнэ цэнэтэй архивын ажил, дотоодын хэвлэл, үндсэн өгөгдлийн сантай. Сургуулийн оюутнууд болон ажилтнууд нь дижитал материалуудыг хаанаас ч хэзээ ч аль ч төхөөрөмжөөр үзэх боломжтой. Долоо хонгийн долоо хоногт 24 цагаар ажилладаг бөгөөд чимээгүй анги, танхим багаар ажиллах орчин зэргийг бүрдүүлж өгсөн 1250 хичээлийн суудалтай.

Bachelor subjects

Бакалаврын түвшний хөтөлбөр

Master subjects

Бакалаврын дараах түвшин

School location