Queen’s University, Belfast

Танилцуулга

Queen’s University Belfast нь алдарт Расселл группын гишүүн бөгөөд Хойд Ирландын нийслэл Белфаст хотод байрладаг. Тус сургууль нь 1845 онд анх байгуулагдсан бөгөөд 1908 онд албан ёсны их сургуулийн статустай болжээ. Одоогийн байдлаар дэлхийн 80 гаруй орны 24,000 оюутан тус сургуульд элсэн суралцаж байгаа бөгөөд их сургууль нь Times Higher Education жагсаалтын олон улсын 100 их сургуулийн 23-р байрт жагсдаг байна.

Их сургууль нь Хатан хааны бүрэн дунд боловсрол болон их дээд боловсролын ойн шагналыг таван удаа хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн шинжлэх ухаан, инженерчлэл дахь тэгш бус байдлыг шийдвэрлэхээр ажиллаж буй тэргүүлэх байгууллага ба Их Британийн эмэгтэйчүүдэд ажил олгогч шилдэг 50 байгууллагын нэг юм.

Queen’s University Belfast нь хөдөлмөр эрхлэлтийг маш их анхаардаг бөгөөд боловсролын зэргээс гадна үйл ажиллагаа, ажлын туршлагыг онцолсон нэмэлт хөтөлбөртэй боловсролын зэргийг санал болгодог.

Кампус

Тус сургууль нь Белфаст хотын төвийн урд захад байрлах гол кампусаас гадна баруун болон баруун өмнө зүгт байрладаг Стэн Мэри ба Стрэнмиллис гэсэн хоёр коллежтэй. Эдгээр коллежууд нь багшлах мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүст багшийн сургалт явуулдаг бөгөөд урлагийн суурьт төвлөрсөн хэд хэдэн хөтөлбөрийг санал болгодог.

Хэдийгээр их сургууль нь үндсэн байрлалаа кампус гэж нэрлэдэг боловч их сургуулийн барилгууд нь Өмнөд Белфастын олон нийтийн гудамжаар, ялангуяа Их сургуулийн зам, Их сургуулийн талбай, Их сургуулийн гудамж, Malone Road, Stranmillis Road гэх мэт байршлуудаар тархаж байрласан байдаг.

Номын сан

The McClay номын санд нийгмийн шинжлэх ухаан хууль, инженерчилэл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаанын салбарын  олон ном сэтгүүлийн эмхтгэл байдаг.

Queen’s Medical and HSC номын сан нь их сургуулийн оюутан, ажилчин, алба хаагчидад тэр дундаа анагаах эрүүл мэндийн чиглэлийн багш оюутнуудад үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэнд нийгмийн халамжын ажилчидад мөн үйчилдэг. Эрүүл мэнд нийгмийн халамжын номын сан нь Mulhouse барилгын нэгдүгээр давхарт байрладаг.

Био анагаах ухааны номын сан

Уг номын сан нь  Queen’s их сургулийн номын санг ашиглах эрхтэй хэн бүхний өмнө нээлттэй.  Анагаах ухаан биологийн төвийн / Medical  Biology Centre / 1-р давхарт байрладаг. Энд эм зүй, анагаах ухаан, сувилахуй, био анагаахын шинжлэх ухаантай холбоотой ном сэтгүүлүүд бий.

Аж ахуй, хүнс, биошинжлэх ухааны институтын номын сан

Уг номын сан нь Аж ахуй, хүнс, биошинжлэх ухааны институтын байранд байдаг.  Энд байгаль орчин, хүнс, аж ахуйн шинжлэх  ухаантай холбоотой олон ном зохиол сэтгүүлийн эмхтгэлүүд бий.  Мөн уг номын санд оюутанд зориулсан  тоног төхөөрөмж, хэрэгслүүд байдаг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 37

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 52

Times / Sunday Times  жагсаалтаар – 38

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 173

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 201-250

Bachelor subjects

Master subjects

School location