Oregon State University

Орегон Стэт их сургууль нь улсынхаа хамгийн ногоон хамгийн аюулгүй гэгдэх жижиг хотуудын нэг болох Корвалист байдаг олон улсын төрийн өмчит сулалгааны их сургууль юм. 1868 онд байгуулагдсан тус сургууль нь АНУ-д далай, сансар, гариг эрхэс /нар/ судалдаг 2 их сургууль байдгийн нэг бөгөөд уг сургууль нь бусад улсын сургуулиудаас илүү их хэмжээний судалгааны санхүүжилт авдагаараа онцлогтой.  Орегон Стэт их сургууль нь 200 гаруй чиглэлээр бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдйиг санал болгодог бөгөөд жилд дунджаар 28000 оюутан элсүүлж авдаг улсынхаа хамгийн том сургууль юм. Тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 230000 оюутан залуусыг бэлтгэн гаргасан байдаг.

Нэр хүнд

  • The 2016 edition of Academic Ranking of World Universities (ARWU) ranked Oregon State in 2016 оны дэлхийн их сургуулидын академик жагсаалтад 151-т улсдаа 6-т бичигдсэн
  • 2017 оны S.News&World Report жагсаалтад улсдаа 143-т, дэлхийд 218-т бичигдсэн.
  • 2016 оны Academic Ranking of World Universities жагсаалтад байгалийн шижлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрөөрөө дэлхийд 20-д, цахилгаан, электоникийн инженжерчлэлийн хөтөлбөрөөр 151-д, материал судлал, инженерчлэлийн хөтөлбөрөөр 301-д тус тус жагссан.

Номын сан

Орегон их сургуулийн номын сан нь 2 сая боть номтой. Дунджаар 23000 нэг сэдэвт зохиолыг номын сандаа нэмж 39000-н тогтмол хэвлэл захиалж авдаг. Оюутнуудын 7 хоногийн 24 цаг тутам мэдээлэл авдаг байх гэсэн хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр цахим номын санг байгуулсан. 2011 оны байдлаар номын сангууд 360 өгөгдлийн сан 68975 тусгай электрон сэтгүүлээр оюутнуудад үйлчилсэн. 2005 оны байдлаар 113 өгөдлийн санд 1852533 хандалт ирсэн бол 2013 онд өгөдлийн сангийн хэрэглээ улам нэмэгдэж 265 өгөдлийн санд 2670496 хандалт ирсэн байна. 2005 онд 2986 байсан цахим номны тоо 2010 онд 20547 болж нэмэгдсэн. Орегон их сургуулийн номын сан нь Орегон улсын их сургуулийн оюутнууд, ажилчин албан хаагчидад зориулагдсан номын сан юм. Орегон их сургууль дараах номын сангууд байдаг.

Үүнд:

The Valley номын сан: Кампусын төв хэсэгт байрладаг. Бие даах ажил багийн ажил зэргээ хийхэд тохиромжтой.

The Marilyn Potts Guin номын сан: Ньюпорт хауст байрладаг. Уг номын санд Орегон улсын их сургуулийн Хат филд Марин шинжлэх ухааны төвийн судалгаа, сургалтын эмхэтгэлүүд байдаг.

Орегон мужын сургуулийн Cascades номын сан: Энэхүү номын сан нь сургуулийнхаа оюутнуудад, Орегон болон Бендийн ажилчидад үйлчилдэг.

Тусгай эмхэтгэл, архивын судалгааны төв: Валли номын сан дотор байрладаг. Уг номын санд өргөн хүрээтэй олон сэдвийг хамарсан тэмдэглэл, гар бичмэлүүд Орегон мужын түүхтэй холбоотой зураг, архивын болоод ном зохиолын эмхэтгэлүүд /эдгээрийн эмхэтгэлийн ихэнх нь 20-р зууны шинжлэх ухаан технологийн түүхийн тухай байдаг / бий.

Орегон их сургуулийн кампус

Орегон их сургуулийн кампус нь 295 акр талбайг хамардаг, West University болон Pioneer Cemetery-тэй зэргэлдээ оршдог. Өнөөгийн байдлаар Орегон их сургуулийн кампус нь 80 барилга байгууламжтай.

Багшийн боловсролын бусад хөтөлбөрүүд

Гэрчилгээ олгох хөтөлбөр

Олон улсын оюутанд тавигдах шаардлага

1.Академик шаардлага

Орегоны их сургуульд орохын тулд та ахлах сургууль төгссөн хамгийн багадаа B үнэлгээтэй 3.0 голчтой байх шаардлагатай. Мөн тухайн үндэстний боловсролын систем, сургалтын түвшин зэргийг харгалзан үздэг. Хэрвээ та уран барилга хөтөлбөр аль эсвэл Кларк Онор коллежоос өөр коллеж хөтөлбөрт суралцахаар зорьж байгаа бол SAT/ACT–н оноо шаардлагагүй. Хэдий тийм боловч SAT/ACT-н оноо таны сургуульд тэнцэж, нэмэлт тэтгэлэг авах боломжыг нэмэгдүүлнэ.

2.Англи хэлний чадвар

Таны угуул хэл англи хэл биш бол та англи хэлний стандарт хангасан шалгалт өгсөн байх шаардлагатай.

  • IELTS – 5.5
  • TOEFL – 60

3.Санхүүгийн эх үүсвэрийн баталгаатай байдал

АНУ-н засгийн газрын дүрэмд заасны дагуу АНУ-д суралцахаар хүсэлт гаргаж буй бүх хүний төлбөр төлөх чадвартай эсэхийг тодорхойлох ёстой хэмээн заасан байдаг. Оюутнууд санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулсан банкны мэдээлэл, тэтгэлгийн гэрчилгээ болон эдгээртэй холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Санхүүтэй холбоотой бичиг баримтыг хамгийн багадаа 6 сарын дотор бэлэн болгосон байх шаардлагатай.

4.Хувийн мэдээлэл, тодорхойлсон захидал

Та хувийн мэдээллээ та болоод таны боловсролд нөлөөлсөн онцгой тохиолдолын талаар бичсэн өргөдөлийхөө хамт явуулах хэрэгтэй. Таныг тодорхойлсон захидал Орегоны Их сургуульд ороход тань тус болно.

Master subjects

Доктор

School location