Northampton University

Танилцуулга

Нортхэмптоны их сургууль нь Английн Нортхэмптон дахь улсын их сургууль юм. Тус сургууль нь 1999 онд хэд хэдэн сургалтын коллежийг нэгтгэсний үр дүнд байгуулагдсан бөгөөд 2005 онд Нортхэмптонын их сургууль болсон.

Нортхэмптоны их сургуулийн зорилго нь амьдралыг өөрчлөх, өөрчлөлтийг өдөөх бөгөөд оюутныг  Их Сургуульд цаг заваа үр бүтээлтэй, сэтгэл хангалуун, зугаатай өнгрүүлэх боломжоор бүрэн хангах юм. Тус сургууль нь бодит амьдралтай холбоотой хичээлүүдийг, цоо шинэ кампус дээр явуулдаг ба   оюутнуудыг  амьдралын чухал үе шатандаа шаардлагатай бүх дэмжлэгийг авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтүүдийг ашиглан ангид хичээллэх нь оюутнуудад суралцах илүү уян хатан аргыг бий болгодог. Нортхэмптон нь нийгэмд нөлөөлөх өвөрмөц зорилготой ба ажилтнууд болон оюутнуудыг дэмжиж дэлхий ертөнцөд эерэг нөлөө үзүүлэхээр хичээж ажилладаг. Хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь хүн бүр нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хүч чадалтай гэсэн ойлголтыг сурталчлах загвартай байдаг байна.

Кампус

Тус их сургууль нь гурван газартай. Хотын төвийн хойд тайлд байрлах Avenue Campus, 2018 оны 9-р сард нээгдсэн тус сургуулийн гол кампус боолох Уотерсайд, Нортхэмптоны төмөр замын буудлын эсрэг талд байрлах Инновацийн төв.

Шинэ кампус Уотерсайд нь Нортхемптон хотын төвөөс хэдхэн минутын зайд байрладаг. Тус кампус нь заах, суралцах шинэ арга барил, эрдэм шинжилгээний мэдлэг, амьдралын чадварыг хөгжүүлэх маш сайн боломжуудыг бий болгохоор тусгайлан барьсан кампус юм. Сургалт нь семинар эсвэл дадлага гэсэн хоёр аргаар явагдах бөгөөд энэ нь оюутнууд болон ажилтнуудын хоорондын ойр дотно харилцааг дэмжиж, оюутнуудыг асуулт асуух, санал бодлоо солилцох, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, нарийвчилсан санал хүсэлтийг авах боломжийг олгодог.

Оюутны дотуур байр нь сургалтын байгууламжуудаас ердөө хэдхэн метрийн зайд байрлана. Оюутнууд өөрсдийн сонголтоор боломжит байрнуудаас сонгон орох боломжтой бөгөөд их сургууль нь дан ганц кампус дээр бус кампусын гадна өргөн хүрээний дотуур байрны сонголтыг оюутнуудад олгодог.

Номын сан

Номын сан нь хэвлэмэл, цахим, олон төрлийн сургалтын нөөцийг бүрдүүлж өгдөг ба хамгийн дэвшилтэт технологиос бүрдсэн уян хатан сургалтын орчин буюу ганцаарчилсан танхим, уншлагын танхим, багаар ажиллах танхим зэргээр хангадаг. Сургалтын хөгжилийн баг нь оюутнуудад эссэ, диссертаци бичих, шүүмжлэлтэй дүн шинжилгээ хийх, илтгэл, математик, статистик зэрэг эрдэм шинжилгээний чадвараа хөгжүүлэхэд үргэлж туслаж ажилладаг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 110

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 111

Times / Sunday Times  жагсаалтаар – 97

Bachelor subjects

Master subjects

School location