Newcastle University

Танилцуулга

Ньюкасл их сургууль нь 1963 онд албан ёсоор их сургууль болсон бөгөөд одоогоор 20,000 гаруй оюутантай. Үүнээс 130 улсаас 4000 олон улсын оюутнууд суралцаг байна. Тус их сургууль нь Английн зүүн хойд хэсэгт байрлах улсын судалгааны сургууль бөгөөд Расселл группын гишүүн сургууль юм.

Ньюкасл их сургууль нь QS / их дээд сургуулиудын эрэмбийг харуулдаг/ жагсаалтаар дэлхийн шилдэг 150 их сургуулийн нэгд тооцогддог бөгөөд тус их сургууль нь суралцагч, төгсөгчдийн дунд нийт сэтгэл ханамжийн үзүүлэлт 91 хувьтай байгаа нь улсдаа энэ үзүүлэлтээр хамгийн өндөр үнэлгээтэй сургуульд тооцогддог. 2019 оны Төгсөгчийн дунд хийсэн судалгаараар Ньюкасл их сургуулийн төгсөгчдийн 94 хувь нь сургуулиа төгссөний дараа зургаан сарын дотор ажилд орж эсвэл үргэлжлүүлэн суралцаж байгаа үзүүлэлттэй гарсан байна.

Кампус

Тус их сургууль нь Ньюкасл хотын төвд байрлах Хаймаркеттийн бүсд ойр байрлах кампуст байрладаг. Энэ нь хотын төвөөс баруун хойд зүгт, Leazes Park ба Town Moor-ийн задгай талбай хооронд байрлана.

Ньюкасл их сургуулийн кампусд хамгийн эртний,  хамгийн анхны барилга болох хуучин Армстронг коллежийн барилга байрладаг. Энэхүү барилгыг гурван үе шаттайгаар барьсан ба зүүн хойд жигүүрийг анх 18,000 фунт стерлингийн өртөгөөр баригдаж, 1888 оны 11-р сарын 5-ны өдөр Гүнж Луиза, Аргиллын герцог сургуулийн барилгыг нээж байжээ. Зүүн өмнөд жигүүр болох Юбилейн цамхагийг 1894 онд нээсэн бол  кампусын гол хаалгыг бүрдүүлдэг баруун хойд хэсгийг 1906 онд барьж дуусгасан. Энд шижлэх ухаан, урлаг хоёрыг дүрслэх хоёр чулуун урлалыг харуулжээ.

Номын сан

Ньюкасл их сургуулийн номын сан нь Их Британийн Ньюкасл их сургуулийн оюутан, ажилчдад зориулсан номын сангийн үйлчилгээ юм. Сургуулийн номын сан дараах хэсгээс бүрдэнэ:

  • Гол номын сан болох Филип Робинсоны номын сан нь урлаг, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан ба инженерчлэл, хөдөө аж ахуй, боловсрол, сэтгэл судлалын чиглэлээр цуглуулгуудыг агуулна
  • Анагаах ухааны сургуульд байрлах Уолтон номын сан нь анагаах ухаан, нүүр ам судлал, био анагаахын шинжлэх ухааны чиглэлийн нөөцөөр хангадаг.
  • Хууль зүйн сургуульд байрладаг Хуулийн номын сан нь өргөн хүрээний хууль зүйн материалыг санал болгоно.

Сургуулийн номын сан нь нийт 1,000,000 гаруй ном зохиол 200,000 гаруй тогтмол хэвлэлийг агуулдаг ба Их Британийн Charter Mark шагналыг дараалан таван удаа хүртсэн цорын ганц номын сан юм.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 22

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 27

Times / Sunday Times  жагсаалтаар – 21

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 141=

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 171=

Bachelor subjects

Master subjects

School location