Monash University

Танилцуулга

Монаш их сургууль нь Австрали улсын Мельбурн хотод байрладаг улсын судалгааны сургууль юм. Дэлхийн нэгдүгээр дайны цэргийн нэрт генерал Жон Монашийн нэрээр нэрлэгдэн 1958 онд үүсгэн байгуулагдсанаар Австралийн Викториа мужийн 2 дахь их сургууль билээ. Тус сургууль нь Викториа мужид байрласан 4 кампус, Малайз улсад байрласан 1 кампустай. Үүнээс гадна Монаш их сургууль нь Итали улсын Прато хотод байрлах судалгааны төв, Энэтхэг улсын Мумбай хотноо байрлах бакалаврын дараах түвшний судалгааны сургууль, Хятад улсын Сүжоу мужид байрлах бакалаврын дараах түвшний сургууль зэрэг олон улсад байрласан сургалт, судалгааны төвтэй.

Монаш их сургууль дээр Монаш хуулийн сургууль, Австралийн Синхрон төв, Монаш Шинжлэх Ухаан, Технологийн Судалгаа & Инновацийн төв, Австралийн үүдэл эсийн төв, Викториа мужын эм зүйн коллеж зэрэг 100 гаруй судалгааны төв, 17 хамтарсан судалгааны төвүүд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.

Монаш их сургууль нь Австралийн судалгааны их сургуулиудын холбоо Group of Eight, Зүүн-өмнөд Азийн Дээд боловсролын байгууллагуудын холбооны гишүүн бөгөөд дэлхийн М8 Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний байгууллага, Үндэсний академи, их сургуулиудын холбооны Австрали улсын цорын ганц гишүүн юм.

Кампус
Clayton кампус

1958 онд байгуулагдсан 100га талбайтай тус кампус дээр боловсрол, спорт, соёл урлаг, судалгааны өргөн хүрээний байгууламжууд үйл ажиллагаагаа явуулдаг. Clayton кампус нь Монаш их сургуулийн үндсэн кампус бөгөөд их сургуулийн 8 салбар сургууль, 24,000 оюутан байрладаг байна. Салбар сургуулиуд:

  • Шинжлэх ухаан
  • Анагаах ухаан, сувилахуй, эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Инженерчлэл
  • Мэдээллийн технологи
  • Боловсрол
  • Хууль зүй
  • Бизнес, Эдийн засаг
  • Урлаг
Caulfield кампус

1922 онд Caulfield Техникийн Сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан тус кампус нь Монаш их сургуулийн 2 дахь томоохон кампус юм. Энэхүү кампус дээр бакалавр, бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүд болон судалгааны хөтөлбөрүүд явуулдаг их сургуулийн 5 салбар сургууль байрладаг.

  • Мэдээллийн технологи
  • Анагаах ухаан, сувилахуй, эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Урлаг, Дизайн, Архитектор
  • Урлаг
  • Бизнес, Эдийн засаг
Peninsula кампус

Анх 1973 онд Франкстон Улсын Коллеж үйл ажиллагаагаа явуулж байсан тус кампус нь 1990 онд Монаш их сургуулийн эзэмшилд шилжсэн бөгөөд энэхүү кампус нь Монаш их сургуулийн 3 дахь том кампус юм. Тус кампус дээр эрүүл мэндийн чиглэлээр бакалаврын болон бакалаврын дараах түвшний сургалтууд явдаг.

Parkville кампус

Мельбурн-д байрлалтай тус кампус дээр их сургуулийн Эм зүйн шинжлэх ухааны салбар сургууль байрладаг ба кампусын эргэн тойронд Мельбурн их сургууль, Хавдар судлалын Лүдвиг хүрээлэн зэрэг оршдог байна.

Номын сан

Монаш их сургуулийн кампус тус бүр номын сантай. Номын сан бүр нь кампус дээр байрлах салбар сургуулийн үйл ажиллагааг бүрэн дэмжих материалыг бүрдүүлж өгсөн байдгаас гадна хамгийн орчин үеийн технологиор тохижуулсан сургалтын тав тухтай орчинг бүрдүүлсэн байдаг.

Монаш их сургуулийн номын сан нь нийт 3 сая хэвлэмэл материал, 1.6 сая цахим материалын сантай.

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаас гаргасан 2020 оны жагсаалтаар Монаш их сургууль нь дэлхийд:

  • Уул уурхай,  ашигт малтмалын инженерчлэлийн хөтөлбөрөөр – #7
  • Боловсролын хөтөлбөрөөр – #12
  • Дүрслэх урлагийн хөтөлбөрөөр – #20
  • Химийн инженерчлэлийн хөтөлбөрөөр – #29
  • Философийн хөтөлбөрөөр- #30
  • Хууль зүйн хөтөлбөрөөр – #35
  • Бизнес, Менежментийн хөтөлбөрөөр – #44
  • Англи хэл, уран зохиолын хөтөлбөрөөр – #45
  • Урлаг, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрөөр – # 48

Bachelor subjects

Master subjects

School location