Marshall University

Marshall University нь АНУ-н Баруун Виржинад байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1873 онд байгуулагдсан АНУ-н шүүхийн дарга асан Жон Маршалын нэрээр нэрлэгджээ. Marshall university нь одоогйин байдлаар Lewis College of Business (LCOB), College of Education and Professional Development (COE), College of Arts and Media (COAM), College of Health Professions (COHP), Honors College, College of Information Technology and Engineering (CITE), College of Liberal Arts (COLA), College of Science (COS), University College гэсэн бакалаврын түвшний 8 коллеж, the general Graduate College, the School of Pharmacy,the Joan C.Edwards School of Medicine гэсэн бакалаврын дараах түвшний 3 коллэжтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Marshall university нь жилд дунджаар 14000 гаруй оюутан элсүүлдгээс 10000 нь бакалаврын түвшний, 4000 нь Бакалаврын дараах түвшний оюутнууд байдаг бөгөөд 60 гаруй орноос ойролцоогоор 500 орчим  олон улсын оюутан ирж суралцдаг. Мөн тус сургууль нь бакалаврын түвшний 70,  бакалаврын дараах түвшний 50 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг.

Кампус: Marshall University-н төв кампус болох Huntington кампус Умард Виржинагийн Хантигтонд байдаг.

Номын  сан

Drinko номын сан

Сургуулийн кампусын баруун хэсэгт байрладаг John Deaver Drinko Library нь 1998 оноос анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус номын санг Marshall-н төгсөгч сайн үйлстэн  John Deaver Drinko-н нэрээр ийнхүү нэрлэжээ. Энд 24 цагйин турш нээлттэй байдаг уншлагын өрөө компьютерын лабораториос гадна ном сэтгүүл, тогтмол хэвлэлийн эмхтгэл, цахим материалууд байдаг.

South Charleston кампусын номын сан : Уг номын сан нь Robert C.Byrd-н сургалт технологйин төвийн 1-р давхарт байрладаг.

Гадаад оюутанд тавигдах хэлний шаардлага

Бакалаврын түвшинд тавигдах шаалдлага /гадаад хэл/

  • TOEFL iBT: 78
  • IELTS:  6.0+
  • GPA of 2.5/4.0 буюу түүнээс дээш

Бакалаврын дараах  түвшинд тавигдах шаардлага /гадаад хэл/

  • TOEFL iBT:  80+
  • IELTS: 6.5+
  • GPA :  2.5/4.0 буюу түүнэс  дээш
  •  Сонгосон хөтөлбөрөөс хамаарч  GRE/GMAT оноо шаардагдана

School location