Manchester Metropolitan University

Manchester Metropolitan University нь Английн Манчэстерт байдаг улсын их сургууль. Анх 1970 онд Манчэстерын Политехник нэртэйгээр байгуулагдаж 1992 онд их сургууль болсон. Тус их сургууль нь жил бүр ойролцоогоор 52000 оюутны элсэх хүсэлт өргөдөл хүлээн авдгаараа Их Британи улсдаа 2-т буюу Манчэстерийн их сургуулийн дараа ордог. Мөн оюутныхаа тоогоор улсдаа эхний 5-т ордог, Их сурглуулийн холбоо, Хамтын нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, Баруун умардын их сургуулиудын холбоо, Европын их сургуулиудын холбоо зэрэг байгууллагуудын гишүүн  сургууль юм.  Manchester Metropolitan их сургуульд Манчэстерын урлагийн сургууль, Манчэстерын театрын сургууль харьяалагддаг. Бакалаврын түвшний оюутнууд 58 түүнээс олон хөтөлбөрөөс сонох суралцах боломжтой.

Их сургуулийн бүтэц

  • Урлаг, хүмүүнлэгийн ухаан
  • Бизнес, хууль
  • Cheshire кампус
  • Эрүүл мэнд, сэтгэл судлал, нийгмийн халамж
  • Шинжлэх ухаан, инженерчлэл

Кампусууд

Manchester Metropolitan их сургууль нь All Saints Campus, Cheshire Campus гэсэн 2  кампустай.

All Saints Campus

Хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэл, нийгмийн шинжлэх ухааны факультетууд  “Geoffrey Manton and Mabel Tylecote ” гэсэн барилгуудад байрладаг бөгөөд Английн түүх, эдйин засгийн түүх, мэдээлэл харилцаа холбооны салбарууд Geoffrey Manton-д, хэлний салбар Mabel Tylecote-т байдаг. Мөн уг кампуст Манчэстерын урлагийн их сургууль байрладаг.

Cheshire Campus: Cheshire кампус нь Cheshire–н Crewe-д байрладаг.Уг кампуст дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 2000 гаруй оюутан суралцдаг.

Номын сан

Уг их сургуулйин номын сан нь All Saints кампуст  байдаг. Энд уран зургийн чиглэлийн тусгай эмхтгэлүүд, Виктори болон Эдвардын үеийн 32000 мэндчилгээний карт байдаг. 1992 онд уг номын сан нь Манчэстердах сургалтын номын сангийн консорциумын нэг салбар болсон бөгөөд  тус консорциум нь 2002 онд баруун умардын сургалтын номын сан болон өргөжсөн.

Гадаад хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Test Бакалавр
BA · BSc · BEng · BArch
Магистер, доктор болон судалгааны курс MA · MSc · MRes · MPhil · PhD
IELTS
(Academic)
6.0 хамгйин багадаа 5,5/бүх хэсэг/ 6.5, MA or MSc –д хамгийн багадаа 5,5  MRes, MPhil болон  PhD-д  6,0 байх
Pearson Test of English Academic (PTE Academic) 53, хамгйин багадаа 51 /бүх хэсэг/ 61, хамгийн багадаа 51 /бүх хэсэгт/
TOEFL IBT
– Designated Institution Code: 0240
Нийт оноо: 79
хамгймн багадаа
Listening: 17
Reading: 18
Speaking: 20
Writing : 17 байх
Нийт оноо: 89
хамгийн багадаа
Listening: 17
Reading: 18
Speaking: 20
Writing : 17
TOEFL Computer Based 213
TWE of 4.5
230
TWE of 4.5

Master subjects

Магистер, докторын түвшний хөтөлбөр  

School location