LUND UNIVERSITY

Лүнд Их Сургууль нь тасралтгүй Дэлхийн шилдэг 100 Их Сургуулийн жагсаалтад багтсаар ирсэн Шведийн улсын их сургууль юм. Тус сургууль нь Шведийн Сканиа мужын Лүнд хотод байрладаг бөгөөд 1425 онд Лүнд Сүмийн хажууд Францискан цэнгэлдэх хүрээлэн баригдаж байх үеэс үүсэлтэй. Швед улс 1658 оны Роскилдэ хэлэлцээрээр Сканиа мужыг Дани улсаас авсны дараагаар тус сургуулийг Лүнд сүмийн дэргэд байрлах хуучин цэнгэлдэх хүрээлэнгийн оронд 1666 онд үүсгэн байгуулсан.

Лүнд их сургууль нь 8 салбартайгаас гадна Малмо, Хэлсинборг хотноо нэмэлт хоёр Кампустай бөгөөд 40,000 оюутан, 270 төрлийн сургалтын хөтөлбөр 1,300 чөлөөт сонголтын хичээлтэй. Лүнд их сургууль нь 70 гаруй оронд 600 гаруй түнш сургуультай Европын Судалгааны Их Сургуулиудын Холбоо болон дэлхийн Universitas 21 сүлжээний гишүүн сургууль юм.

Дэлхийн тэргүүлэх судалгааны байгууллагууд: Лүнд Их Сургуульд байрлах хоёр томоохон байгууллага нь материал судлалын болон ахуй судлалын байгууламжууд юм: 2016 оны 6 дугаар сард эхлүүлсэн синхротрон цацрагийн лаборатори MAX IV, 2023 онд нээгдэх, өнөөгийн байгууламжуудаас 100 дахин хурц нейтрон цацрагийг гаргах чадвартай Европын шинэ байгууламж болох ESS юм. Эдгээр байгууллагууд нь ирээдүйд дэлхийн материал судлалын шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн салбарт томоохон нөлөө үзүүлэх юм.

Лүнд Их сургуулийн кампус

Тус сургуулийн байгууламжууд нь Сканиа мужын Лүнд хотноо буюу төв Малмо хотоос 15км зайд, Копенхеган хотоос 50км зайд байрлах ба олон тооны оюутан ажилчид нь хотыг бараг л тэр чигт нь их сургууль мэт харагдуулна. Лүнд Их Сургууль нь Лүнд сүмийн хажууд байрлах Лүндагард паркын төвд байрлалтай бол бусад тэнхимүүд, 100 гаруй их сургуулийн барилгууд нь хотоор тархан байрладаг. Лүндагард Паркын хойд хэсгээс сургуулийн эмнэлэгийн хэсэгтэй залгагдаж Инженерийн Салбар Сургуулийн томоохон Кампус байрлах бөгөөд хотын зүүн хойд зах руу үргэлжилсэн бүслүүр хэлбэртэй хэсэгт ихэнхи барилгууд нь оршино.

Лүндагард Паркын дотор болон тойрон байрших байрилууд нь төв байр болох Кунгшусэт, Түүхийн музей, Академийн Нийгэмлэгийн төв байрууд юм. Төв номын сан нь Паркын хойд зүгт 400 метрийн зайд сургуулийн эмнэлэгийн томоохон хотхонтой зэрэгцэж байрладаг байна.

Их сургуулийн номын сан

Лүнд их сургуулийн номын сан 1668 онд үүсгэн байгуулагдсан Швед улсын хамгийн эртний, хамгийн том номын сангийн нэг юм. 1698 оноос хойш Швед улсад хэвлэгдсэн бүх хэвлэлийн хууль ёсны хуулбарыг хүлээн авдаг тус улсын нийт 6 номын сан байгаа ч зөвхөн Лүнд Их Сургуулийн номын сан, Стокхолм дахь үндэсний төв номын сангууд тус хуулбаруудыг хойч үедээ зориулж хадгалах үүргийг хүлээдэг байна. Номын сангийн тал гаруй хувийг Шведийн хэвлэл эзэлдэг ба номын тавиуруудын нийт урт нь 119км хүрдэг. Тус номын сангийн 33 салбар нь 2600 уншлагын ширээтэй, жилд 620,000 номыг уншигчидад олгодог байна. Номын сангийн одоогийн үндсэн барилга болох Helgonabacken нь 1907 онд нээгдсэн бол хуучин барилга Liberiet нь 15 дугаар зуунд баригдаж байжээ

Лүнд Их Сургуулиас гарсан нээлтүүдийн заримаас

1847 | Мөстлөгийн үеийн онол

1953 | Эмнэлэгийн хэт авиа оношлогооны технологи

1956 | Хүний хромсомын тоо

1966 | Астмын эм бэлдмэл

1972 | Inkjet хэвлэгч

1994 | Bluetooth

1997 | Хурууны хээ танигч

2004 | Хүний царай таних технологи

2008 | MR технологийг ашиглан хавдрын оношлогоо

2012 | Дэлхийн хамгийн их усны хэмнэлтэй шүршүүр

2013 | Open and alternative map service

2013 | Хорт хавдар оношлох энгийн бөгөөд илүү нарийвчилсан шинэ арга гэх мэт нийгэмд өндөр ач холбогдолтой нээлт, шинэ санаануудыг хэдэн зууны туршид Лүнд Их Сургуулын судлаачид хийсээр ирсэн байна.

Голлох эрдэм шинжилгээ, судалгааны ажлын салбар:
  • Неврологи
  • Хавдар
  • Чихрийн шижин
  • Үүдэл эсийн эмчилгээ
  • Эпидиомологи
  • Инноваци ба бизнес эрхлэлт
  • Ойрхи Дорнодын судалгаа
  • Байгаль орчин, Цаг уур, Био-тархалт
  • Танин мэдэхүйн шинжлэх ухаан
  • Математикийн шинжлэх ухаан, гадаргын физик, нанотехнологи
  • Дэвшилтэт лазерийн физик болон спектроскопи
  • Автомат удирдлага болон нарийн систем
  • Хувьсал, экологи, амьтны шилжилт хөдөлгөөний хэлбэр
  • Мэдээллийн технологи ба хөдөлгөөнт холбоо
  • CASE буюу Хөгшрөлт болон настай хүмүүсийн амьдрах орчин
  • Metalund буюу нийгмийн эрүүл мэндэд зонхилох асуудал болдог халдварт өвчнүүдэд үзүүлэх байгаль орчны хүчин зүйл
Лүнд их сургуулийг сонгох шалтгаан
  1. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг
  2. Швед улсын дээд боловсролын цогцолбор
  3. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлаар дэлхийд эхний 100-д жагсдаг
  4. Швед улсад сурч буй олон улсын оюутнуудын # 1 сонголт, олон улсын хэмжээний 100 гаруй хөтөлбөрийн сонголт, оюутан солилцоо, докторын зэрэг олгох сургалтыг санал болгодог
  5. 1666 онд байгуулагдсан. Хойд Европ дахь хамгийн эртний, сургалт судалгааны шинжилгээний хамгийн өргөн хүрээг хамарсан сургууль юм
  6. 40,000 оюутантай,  улсын их сургууль
  7. 130 гаруй орны оюутнуудыг татаж, жинхэнэ олон улсын оюутны хотхоныг бий болгосон
  8. Их сургуулийн үйл ажиллагааны өргөн цар хүрээ нь салбар дундын судалгаа, боловсролын салбарын шинэ боломжуудыг бий болгодог
  9. Шведийн улсын хамгийн аюулгүй оюутны хотхонтой

Master subjects

School location