Loughborough University

Loughborough University Английн Loughborough-д байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус их сургууль нь 1909 онд байгуулагдаж 1966 оноос албан ёсны  их сургууль гэсэн байр суурьтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Их сургууль нь 2013 оны 4-р сараас Хатан хаан Элизабэтийн Олимп хүрээлэнд байрлах радио нэвтрүүлгийн төвийн барилгыг эзэмших болж 2015 онд энд шинэ кампусаа нээсэн. Loughborough University нь инженерчлэл, технологийн чиглэлийн хөтөлбөрөөрөө улсдаа төдийгүй дэлхийд дээргүүрт байранд эрэмбэлэгддэг. 2013 онд тус сургууль  нь 7-дох удаагаа             Хатан хааны ойн шагналыг хүртсэн бөгөөд их сургуулийн эдийн засгийн өсөлтийг бий болгох өндөр өртөг бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадвар, судалгаан дах  нөлөө нь өндрөөр үнэлэгддэг.

Кампус

Их сургуулийн гол кампус нь Loughborough–н Leicestershire тосгонд байдаг. Энд академик тэнхимүүд, оюутны дотуур байр, оюутны холбоо, цэцэрлэг, тоглоомын талбай байдаг. Кампусын төв хэсэгт их сургуулийн бэлэг тэмдэг болсон алдарт хуш мод бий.  Уг модны хэлбэр тун өвөрмөц бөгөөд 1990 оны 12-р сард орсон их хэмжээний цасны усмаас модны дээд хэсэг хугаран ийм хэлбэлтэй болон тогтжээ.

Номын сан

Pilkington номын сан нь 1980 онд байгуулагдаж байсан 4 давхар 1375 оюутны багтаамжтай. Уг номын сан нь мэдээлэлийн ажил, номын сангийн салбарт судалгаа явуулж байсан түүхтэй.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS: 6.5 хэсэг тус бүрийн оноо хамгийн багадаа 6.0 байх

Bachelor subjects

Бакалаврын түвшин Магистерийн хөтөлбөр

Master subjects

Магистерийн хөтөлбөр Докторын зэрэг

School location