Liverpool John Moores University

Liverpool John Moores University нь Английн Ливэрпүүл хотод байдаг улсын судалагааны их сургууль бөгөөд 21875 оюутантайгаас 18375 нь бакалаврын түвшний, 3500 нь бакалаврын дараах түвшний оюутнууд байдаг. Нийт оюутныхаа тоогоор Их Британи улсдаа 33-т ордог. Их сургууль нь 1823 онд байгуулагдаж байсан Liverpool Mechanics’ School of Arts-с үүсэлтэй бөгөөд хожим Liverpool Polytechnic болж улмаар 1992 онд засгийн газрын шийдвэрээр Liverpool John Moores University нэрээ авсан.

Орчин үеийн иргэний их сургууль

1823 онд хотын жижиг институтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус сургуулийн гол зорилго бол Ливэрпүүл хотод боловсролыг түгээн дэлгэрүүлж, ажилчин ангийнхны өмнө шинэ боломжуудыг нээх байлаа. Liverpool Mechanics Institute-г боловсролын хувиран өөрчлөгдөх нөлөөл, эрдэм мэдлэг, аливаа юмыг сурч мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл хүвь хүнд ч, нийгмийн тодорхой бүлэгт ч, нийгэмд ч байх учиртайг ойлгосон хүчирхэг, нэр нөлөөтэй хүмүүс үүсгэн байгуулсан.

Их сургуулийг сонгох 5 шалтгаан

  1. 250 гаруй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөтөлбөрөөс сонгон сургалцах боломжтой
  2. Нийгмийн болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжууд: сургуулийн зүгээс оюутнуудад 90 гаруй өөр өөр төрлийн клубыг санал болгодог бөгөөд эдгээр клубуудад хамрагдсанаар шинэ танилтай болж, шинэ туршлага, мэдлэгийг олж авах болно.
  3. Байршил:
  4. Өртөг бага: Ливэрпүүл нь Их Британи улсын бусад их сургуультай харьцуулахад амьдарлын өртөг багатай.
  5. Англи хэлий курс: Сургуулийн зүгээс танд англи хэлний мэдлэгээ сайжруулахад тус болох хэлний курсыг санал болгоно.

Нэр хүнд

2013 онд Times Higher Education-с гаргасан 50-с бага жилийн түүхтэй 100 шилдэг сургуулийн тоонд багтаж 72-т бичигдсэн. Уг жагсаалт нь хөгжиж буй дэлхийн шилдэг залуу их сургууль боловсролын байгууллагуудыг танилцуулахыг зорьдог юм.

Кампус

Их сургууль нь 3 кампустай:

  • City кампус – Ливэрпүүл хотын төвд байрладаг
  • Mount Pleasant кампус- хотын төвийн оролцоо байрладаг энд бизнес, хуулийн факультетууд байдаг.
  • IM Marsh кампус: уг кампус нь Aigburth-т байдаг. Энд боловсролын факультет, нийгэмлэг, оюутны чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байрладаг

Номын сан

Их сургууль нь кампус бүртэй нэг нэг номын сантай. Avril Robarts номын сан нь City-т байдаг. Уг номын сангаар City кампуст суралцдаг оюутнууд голлон үйлчлүүлдэг.

The Aldham Robarts LRC нь Mount Pleasant-т байдаг хууль, бизнесийн чиглэлийн оюутнуудад үйлчилдэг.

Харин их сургуулийн 3-дах номын сан нь IM Marsh кампуст байдаг.

Их сургуулийн эдгээр номын сангууд нь 68500 гаруй ном зохиол, 16000 гаруй цахим ном, 5000 орчим цахим сэтгүүл байдаг. Бүх номын сан оюутнуудад 24 цаг нээлттэй үйлчилдэг.

Type of programme IELTS overall score
Олон улсын бэлтгэл хөтөлбөр 4.5
Бакалаврын түвшин 6.0
Байкалаврын дараах түвшин 6.5

Bachelor subjects

Бакалаврын түвшин

Master subjects

Бакалаврын дараах түвшин

School location