Kyoto University of Advanced Science

Танилцуулга

Киотогийн дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль буюу (KUAS) нь Японы засгийн газраар магадлан итгэмжлэгдсэн 4 жилийн сургалттай хувийн их сургууль билээ. 50 гаруй жилийн түүхтэй тус их сургууль нь Япон улсын боловсролын өлгий болсон Киото хотод байдаг. KUAS нь төгсөгч оюутнуудаа бүх төрлийн мэдлэгтэй, ялангуяа компьютер, механик, цахилгаан, мехатроник технологийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин болгон бэлтгэхээр зорьж байгаа аж.

KUAS-ийг сонгох шалтгаан

Бүх хичээл англи хэл дээр явагдах хөтөлбөрүүд

Цоо шинэ инженерчлэлийн хөтөлбөрүүдийг санал болгож буй KUAS-ийн бүх хичээлүүд англи хэл дээр явагдана.

Онц сайн, практик хөтөлбөрүүд

KUAS-ийн инженерчлэлийн хөтөлбөрүүд нь оюутныг бодит амьдрал дээр амжилттай явахад шаардлагатай багаар ажиллах, дадлагажуулах хичээлүүдийг багтаасан олон талт инженерчлэлийн хөтөлбөрүүд юм.

Япон хэлний эрчимжүүлсэн сургалт

KUAS нь бүх олон улсын оюутнуудад зориулсан өөрсдийн ирээдүйн карьер боломжуудыг нэмэгдүүлэхэд тустай эрчимжүүлсэн япон хэлний сургалтыг явуулдаг.

Карьер боломжууд

KUAS нь өөрсдийн хамтран ажилладаг олон төрлийн аж үйлдвэрүүдээрээ дамжуулан оюутнууддаа Япон улсад эсвэл дэлхий дахинаа ажил мэргэжлийн боломжуудыг санал болгодог.

Кампус

Үзүмаса хотхон ба Инженерчлэлийн барилга

Үзүмаса хотхон нь Баруун Киотод харьцангуй тайван газар байрладаг ба хотын төвөөс бүх улиралд богино дугуйн аялал хийх зайд байрладаг ба мөн метро, автобусаар явах боломжтой. Үзүмаса хотхон нь 4 том барилгаас бүрдэнэ. Инженерчлэлийн барилга нь тус хөтөлбөрт тусгайлсан зориулан барьсан хамгийн шинэ барилга юм. Тус барилга нь 2019 оны эцэс гэхэд ашиглалтад орсон. Тус барилгыг жинхэнэ орчин үеийн сургуулийн талаархи алсын хараагаар сургалт, судалгааны ажилд шаардлагатай бүх машин, төхөөрөмжүүдээр хангаж тэдгээрийн зохилдлогоог барилгын төлөвлөлттэй уялдуулан байрлуулж барьсан байна. Түүнчлэн тус барилгыг ил тод байдлаар зохион бүтээсэн бөгөөд оюутнуудынхаа төсөл, профессоруудын судалгааны ажлыг харуулсан музейг хамт байгуулсан байна. Компаниуд үйлдвэрүүдтэйгээ зэргэлдээ ажилчдынхаа дотуур байр барьдаг уламжлалтай байдаг бол KUAS нь инженерчлэлийн барилгад оюутнуудад зориулан 80 орчим өрөө байрлуулсан байна.

Камэока хотхон

Камэока кампусаас Үзүмаса хотхон хүртэл 30 минутын хугацаанд хүрэх боломжтой бөгөөд оюутнуудад зориулсан тогтмол автобус үйлчилдэг. Уулын эргэн тойронд томоохон зай эзэлдэг тус хотхон нь хотын хөл хөдөлгөөнөөс холдох төгс орчин юм. Тус кампус нь 16 барилга байгууламжтай бөгөөд 232,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий олон спортын талбай, (бейсбол, хөл бөмбөг, гольф), биеийн тамирын заал, биологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбар сургуулиудаас бүрддэг. Инженерчлэлийн оюутнууд оюутны хотхонд биеийн тамирын хичээлийнхээ хүрээнд тус кампусын талбайг ашигладаг байна.

Байгууламжууд

KUAS нь 460,000 номын цуглуулгатай 2 номын сантай ба номын сангууд нь ганцаарчилсан болон багаар ажиллах танхимуудаар хангадаг. Түүнчлэн кампус дээр биеийн тамирын заал, иогын танхим, спорт заал, зэрэг байгууламжууд байрлахаас гадна оюутнуудад зориулсан цайны газар байрлана.

Англи хэлний шалгуур
Англи хэлний шалгалт Зөвшөөрөгдөх хамгийн доод оноо
TOEFL (iBT) – 80
IELTS Нийт оноо 6.0
PTE 50
Төлбөр

Төлбөр

Эхний жил Жилийн
Эсэлтийн хураамж 200,000 еэн буюу 1,819 ам.доллар
Сургуулийн төлбөр Сургалтын төлбөр 650,000 еэн буюу 5,910 ам.доллар
Сургуулийн байгууламжуудын төлбөр 350,000 еэн буюу 3,182 ам.доллар
Ослын даатгал (2 жил) 8,970 еэн буюу 82 ам.доллар
Нийт 1,208,970 еэн буюу 10,991 ам.доллар

Bachelor subjects

Суурь хөтөлбөр
Математик Дизайн ба үйлдвэрлэл
Физик Роботжуулалт
Физик хими                 Тоног төхөөрөмж
Динамик Хяналтын систем
Өгөгдөл Материал
Ионик
Цахилгаан соронз
Асаагч
Эрчим хүч
Цахилгаан төхөөрөмж
Цахилгаан эргэлт
Мэдээлэл холбоо

Master subjects

1-р семестр 2-р семестр 3-р семестр 4-р семестр
Хэл Мэргэжлийн англи хэл Мэргэжлийн англи хэл I Мэргэжлийн англи хэл II
Суурь хичээл Нарийвчилсан механик цахилгаан системийн инженерчлэл Нарийвчилсан механик цахилгаан системийн инженерчлэл
Материал MEMS технологи болон материал Электрон материалын физик ба хими
Эрчим хүч Салхины эрчим хүчний технологи
Өгөгдөл Инженерийн компьютерийн математик
Систем Нарийвчилсан роботжуулалт
Мэргэжлийн хичээл Материал тооцооллын материалын шинжлэх ухаан
Эрчим хүч хагас дамжуулагч цахилгаан төхөөрөмж ба модулийн компьютерийн загвар хатуу төлөвт эрчим хүчний хувиргалт
Өгөгдөл скрипт хэл, виртуал машин
Систем Зайнаас тандан судлах системийн дизайны онол
Судалгааны ажил Дадлага Дадлага I Дадлага II Дадлага III Дадлага IV
Судалгаа Судалгааны ажил I Судалгааны ажил II Судалгааны ажил III Судалгааны ажил IV

School location