Kingston University

Kingston University London нь Их Британи улсын Лондон хотод байдаг улсын судалгааны ихсургууль бөгөөд 1899 онд байгуулагдан. 1992 онд их сургууль болон өргөжсөн. Их сургууль нь 4 кампустай Kingston,  Roehampton-д тус тус байрладаг.

Kingston University-н дийлэнх курс мэргэжлийнх байдаг учир оюутнуудыг өөрсдийн сонгосон мэргэжил, ирээдүйн ажилтай холбогдох чадваруудад сургахад чиглэдэг бөгөөд оюутнуудын хувьд ажлын туршлагатай мэргэжилтэнүүд болон төгсөх боломж нээлттэй.

Мөн их сургуулийн сургалтын хөтөлбөр нь маш уян хатан учир оюутнуудын хувьд өөрсдийн хүсэл сонирхол, ирээдүйн мэргэжил, зорилго чиглэлэд тохирох арга барилаар суралцах боломжоор хангагдаж чаддаг.

Kingston University London-д 23000 орчим оюутан суралцдагаас 3600 орчим нь олон улсын оюутнууд байдаг. Их сургуулийн зохион байгуулдаг нийгмийн үйл ажиллагаануудаар дамжуулан тэдгээр олон үндэстнээс ирсэн оюутнуудтай танилцаж болно. Мөн их сургуулийн оюутны холбооноос 30 гаруй спорт клуб, 50 соёлын бүлгэм  хичээллүүлдэг.

Оюутны дотуур байрны хувьд олон улсын бүх оюутнууд их сургуулийн дотуур байранд амьдрах бүрэн боломжтой байдгаас гадна кампусын ойр хавиас чанартай байр олж болно.

Кампусууд , тэдгээрийн байршил

Penrhyn Road кампус нь их сургуулийн гол кампус бөгөөд Кингстон тосгоны төв хэсэгт байрладаг. Энд номын сан, эрүүл мэндийн төв байдаг ба урлаг, нийгмйин шинжлэх ухаан, иргэний инженерчлэл, эрэл хайгуул, математик, дэлхий судлал, газар зүй, био шинжлэх ухаан, эм зүй, хими, тооцоолон бодохуй, мэдээллийн системийн чиглэлийн оюутнууд сургалцдаг. 2015 оноос Кингстонын оюутны холбоо уг кампуст үйл ажиллагаагаа явуулж эхлэх болсон.

Kingston Hill кампус

1997 онд сэргээн засварлагдаж ахин ашиглалтанд орсон уг кампус нь Kingston Hill-н орой дээр байрладаг ба сувилахуй, хууль, боловсрол, бизнес, хөгжим, эрүүл мэнд, нийгмийн шинлэх ухааны хичээлүүд явагддаг. 2012 оноос эхлэн их сургуулийн бизнесийн сургууль нь уг кампуст байрлах болсон.

Roehampton Vale кампус

Friars Avenue-д байрладаг. Инженерчлэлийн бүхийл чиглэлийн оюутнууд энэхүү кампуст суралцдаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь оюутан, багш нарыг сургалт судалгааны ном зохиол, баримт материалаар бүрэн хангаж ажиллахыг гол болгодог.

Номын сан нь:

  • Капус нэг бүрийн хөтөлбөрийн чиглэл бүрээр дагнасан үндсэн 4 хэсгээс бүрднэ
  • 24 цагаар ажилладаг
  • 350000 гаруй ном зохиол, дуу бичлэгийн хэлбэр бүхий баримт материал
  • 73000 цахим сэтгүүл
  • 1800 гаруй комьпютертай.Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлагаIELTS  /бакалаврын дараах түвшин/
    Subject area Overall score Conditions
    Урлаг, Дизайн, Уран барилга 6.0 Хэсэг тус бүрийн оноо 5.5
    Урлаг нийгмийн шинжлэх ухаан 6.5 Хэсэг тус бүрийн оноо 5.5
    Бизнес, Хууль 6.0 Хэсэг тус бүрийн оноо 5.5
    Эрүүл мэнд, Нийгмийн халамж, Боловсрол 6.5 Хэсэг тус бүрийн оноо 5.5
    Шинжлэх ухаан, Инженерчлэл, хайгуул 6.0 Хэсэг тус бүрийн оноо 5.5

     

    • Үүнээс гадна сэтгүүл зүй: 6.5
    • Эм зүй: 6.5
    • Хүүхдийн сувилахуй, насанд хүрэгсдийн сувилахуй, сэтгэхүйн эрүүл мэнд-сувилахуй: 7.0

    IELTS  /Бакалаврын дараах түвшин/

    Subject area Overall score Special conditions
    Урлаг, Дизайн, Уран барилга 6.5 Хэсэг тус бүрийн оноо 5.5
    Урлаг нийгмийн шинжлэх ухаан 6.5 Хэсэг тус бүрийн оноо 5.5
    Бизнес, Хууль 6.5 Хэсэг тус бүрийн оноо 6.0
    Эрүүл мэнд, Нийгмийн халамж, Боловсрол 6.5 Хэсэг тус бүрийн оноо 5.5
    Шинжлэх ухаан, Инженерчлэл, хайгуул 6.5 Хэсэг тус бүрийн оноо 6.0
    • Хавсрага хэл шинжлэл: 6.5
    • Английн уран зохиол, сэтгэл судлал: 6.5
    • Бизнес, удирдлага, Хууль: 0
    • Хүүхдийн сэтгэл судлал: 7.0
    • Сэтгүүл зүй: 6.5
    • Эрүүл мэнд, Нийгмйин халамж, Боловсрол : 7.0
    • Бакалаврын дараах түвшний бусад судалгааны хөтөлбөрүүд: 6.5

    www.kingston.ac.uk

School location