Heythrop College University of London

Heythrop College University of London нь Лондонгийн Kensington-д байдаг. Лондонгийн их сургуулийн Философи, шашин судлалын коллеж бөгөөд 1614 онд байгуулагдаж байсан. Тус коллеж нь 1971 онд Лондонгийн их сургуультай нэгдсэн байдаг.

Heythrop коллеж нь Лондонгийн Kensington Square-т байрлах ба Философи, шашны номлолын болон бусад холбогдох нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр Бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог үндсэн 3, 5 судалгааны институтаас бүрддэг. Коллеж нь 560 оюутантай учир оюутнуудын хувьд багштайгаа тулж ажиллах боломж Их Британи улсын бусад коллежуудтай харьцуулахад өндөр байдаг. Мөн уг коллеж нь Их Британи улсдаа томд тооцогддог Философи, шашны номлолын номын сантай гэдгээрээ алдартай.

Кампус

Heythrop College нь Kensington High Street-н ойролцоо орших Kensington Square-т байдаг ба коллежын өнөөгийн байр урьд нь Ромын католик сүмийн эзэмшилд байжээ. Уг коллежын Лондоннгийн бусад олон коллежоос ялгарах гол онцлог нь коллеж 1 кампустай. Коллежийн Kensington кампус нь дотроо  сургалт, судалгааны байр, номын санг багтаасан байдаг. Бүх лекцийн танхим нь уг кампуст байрлах ба энэ нь оюутнуудыг багш нартайгаа илүү амар хялбараар харилцаж ойлголцох чадварт сургадаг. Мөн энд оюутны дотуур байр, оюутны холбоо байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Номын сан

Коллежийн номын сан нь 180000 орчим боть номтой, Их Британи улсын хамгйин том Философи, шашны номлолын номын сангуудын нэг юм. Уг номын сангийн цуглуулгууд нь 1614 оны буюу коллеж анх үүсэн байгуулагдаж байх үед холбогддог. Номын сангийн цуглуулгууд нь үндсэн 2 барилгад хадгалагдаж байдаг бөгөөд шашны номлол, нийгмийн шинжлэх ухаан, утга зохиолын холбогдолтой цуглуулгууд нь Copleston Wing-д байдаг бол Философын цуглуулгууд нь Maria Assumpta номын санд байдаг. Мөн Heythrop college  нь ховор, үнэ цэнэтэйд тооцогдох ном зохиолуудыхаа ихэнхийг коллежийн гадна  Egham-д хадгалдаг. Эдгээр ховор ном зохиолууд дунд Isaac Newton‘s Opticks-н эхний хэвлэл, Edward Baddeley-н цуглуулгууд гэх мэт 1801 оноос өмнөх үеийн ном зохиолын чухал цуглуулга байдаг. Эдгээр хэвлэмэл ховор ном зохиолуудаас гадна уг номын санд  цахим ном сэтгүүлүүд байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Тестийн төрөл Шаардагдах оноо
IELTS 6.5 /хэсэг нэг бүрийн оноо 6.5/
TOEFL Internet Based 92 / хэсэг нэг бүрийн оноо 23/
Pearson Test of English Academic 60 / хэсэг нэг бүрийн оноо 55/

Master subjects

Бакалаврын дараах түвшин
  • INDIVIDUAL POSTGRADUATE MODULES
  • MA ABRAHAMIC RELIGIONS
  • MA BIBLICAL STUDIES
  • MA CANON LAW
  • MA CHRISTIAN SPIRITUALITY
  • MA CHRISTIAN THEOLOGY
  • MA CHRISTIANITY & INTERRELIGIOUS RELATIONS
  • MA CONTEMPORARY ETHICS
  • MA PASTORAL THEOLOGY
  • MA PHILOSOPHY
  • MA PHILOSOPHY & RELIGION
  • MA PHILOSOPHY IN EDUCATION
  • MA PHILOSOPHY OF RELIGION & ETHICS IN EDUCATION
  • MA PSYCHOLOGY OF RELIGION
  • MRES BIBLICAL STUDIES
  • MRES CHRISTIANITY AND INTERRELIGIOUS RELATIONS
  • MRES PASTORAL THEOLOGY
  • MRES PHILOSOPHY
  • PGCERT IGNATIAN SPIRITUALITY
  • PGCERT MYSTICAL THEOLOGY
  • PGCERT PASTORAL MINISTRY

School location