Gwangju Health University

  1. Дээд сургуулийн эрхэм зорилго:

Хайраар гэрэлтсэн сэтгэлээр нийгмийн халамжийн үйлчилгээг бодит орчинд эзэмших, мэргэжлийн сургалт явуулах ба шилдэг боловсон хүчинийг бэлтгэнэ.

S:         -Шилдэг элсэлтийн нөөцийг хангах

-Ажил эрхлэлт болон бизнесийг бэхжүүлэх

-Нийгмийн халамжийн сэтгэлгээ

-Номын сангийн ахиц дэвшил

-Оюутны дэмжих үйлчилгээг өргөжүүлэх

М:        -Багшийн чадавхийг бэхжүүлэх

– Ажилчдын чадавхийг бэхжүүлэх

– Ажилтны нийгмийн халамжийг идэвхжүүлэх

I:          -Хамтын ажиллагааны системийг идэвхжүүлэх

L:         -Насан туршийн боловсролыг идэвхжүүлэх

E:         – Боловсролын чанарын шинэчлэл

– Бакалаврын зэрэг олгох

– Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, авъяастнуудыг дэмжих сургалт

G:        – Их дээд сургуулийн менежмент

-Санхүүгийн ил тод байдал болгох

-Сүүлийн үеийн дэд бүтцийг бий болгох

  1. Сургалтын жилийн календарь
 3 дугаар сар Тусгаар тогтнолын хөдөлгөөн  (Үндэсний баяр 3.01)
Академийн жил эхлэх
GHU Шинэ оюутны элсэлт
Сургуулийн амралт 3.10
MT танилцах зугаалга
 4 дүгээр сар Явцын шалгалт
 5 дугаар сар Хүүхдийн баяр 5.05
Цагаан сар
GHU фестивал
 6 дугаар сар Хүндэтгэлийн өдөр  6.06
Улирлын эцсийн шалгалт
 7 дугаар сар Зуны амралт
 8 дугаар сар Эрх чөлөөний өдөр 8.15
Хоёрдугаар семистр эхлэх
 9 дүгээр сар GHU Спортын өдрүүд
Ургацын баяр
 10 дугаар сар Амралтын өдөр 10.03
Хангыл үсгийн баяр 10.09
 11 дүгээр сар Явцын шалгалт
 12 дугаар сар Улирлын эцсийн шалгалт
Зул сарын баярын өдөр 12.25
 1 дүгээр сар Шинэ оны баяр  1.01
2 дугаар сар Цагаан сарын баяр
GHU Төгсөлтийн баяр
  1. Элсэлтийн хуваарь
Хугацаа Агуулга
1-р сарын дунд  GHU гадаад оюутны өргөдөл, элсэлтийн материалыг хүлээн авах
1-р сарын сүүлч  Материалтай танилцаж дүнг илгээх
1-р сарын сүүлч  Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал
 2-р сарын эхэн  Элсэлтийн төлбөр, сургалтын төлбөр болон бусад холбогдох төлбөр
 2-р сарын эхэн  Элссэх зөвшөөрөл аваад гадаад оюутны D-2 виз мэдүүлэх
 2-р сарын эхэн  Нэмэлт элсэлтийн материал хүлээн авах
 2-р сарын сүүлч  GHU-ын олон улсын харилцааны алба урилга илгээх
 2-р сарын сүүлч  БНСУ-д хүрэлцэн ирэх
3-р сарын эхэн  GHU Хаврын семистр эхлэх

4.      GHU-д суралцах явцын тухай мэдээлэл

4.1 GHU-д суралцах
Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө БНСУ-д ирсэн байх шаардлагатай.  Тус сургуулийн батлан даалтаар ирж байгаа тул хилийн боомтоор орж ирснээс хойш шууд тус сургууль дээр ирэх ёстой.

GHU-д бичгээр урьдчилж мэдэгдэлгүйгээр хувиараа аялал хийхийг хиориглоно.

4.2 Семистер эхлэх

Гадаад оюутныг тус сургуульд ирсний дараа хичээлийн хөтөлөбөрийг гаргана.  Нийт семистрийн хугацаанд 20 кредит цуглуулсан байна.

4.3 Цагийн ажил
GHU-д суралцагч гадаад оюутнууд нь цагийн ажил хийх боломжтой байдаг. Дараах нөхцлийг хангасан байх шаардлагатай.
1. Оюутан GHU-д нэг (1) семестр амжилттай суралцсан байх ба БНСУ-д хамгийн багадаа 6 сарын туршид амьдарч байх,
2. Сурагчийн ирц 70%-иас дээш байх ба дүнгийн дундаж GPA нь  2.0 байх,
3. Сурагчдийн солонгос.хэлний түвшин сайн байх,

Хичээлтэй байх хугацаанд 7 хоногт 20-оос дээш цаг ажил хийх боломжгүй ба амралтын үед цагийн хязгаарлалтгүй байна.  Цагийн ажил хийх зөвшөөрлийг харъяа цагаачлалын албанд бичгээр болон интернэтээр 15 хоногийн дотор хүсэлт гаргасан байх хэрэгтэй. Хэрэв зөвшөөрөл авалгүй цагийн ажил эрхэлсэн тохиолдолд БНСУ-ын хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

  1. Сургуулийн дотоод дүрэм

GHU-ийн зүгээс гадаад оюутны талаарх менежмент ба тэтгэлгийн бодлогыг дараах хэлбэрээр авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Зорилго

1.1 Хүний нөөцийн удирдлагын олон улсын оюутны менежмент ба дэмжих бодлогын зорилго нь олон улсын сурагчдыг үр дүнтэй дэмжих дүрмийг боловсруулахад оршино.

  1. Хамрах хүрээ

2.1 Энэхүү бодлогын хамрах хүрээ нь GHU-ийн олон улсын оюутны удирдлага, дэмжлэгт хамааралтай үүргүүдээр хязгаарлагддаг.

  1. Нэр томъёо

3.1 Энэхүү бодлого нь GHU-ийн гадаад оюутнуудад хамааралтай.

  1. Элсэлт

4.1 GHU-д элсэхийг хүссэн гадаад оюутнууд захирлын гарын үсэгтэй суралцах эрхийн бичиг авсны дараа БНСУ-ын элчин сайдын яамнаас суралцах виз болох D-2 визийг авна.

  1. Солонгос хэлний сургал

5.1. GHU-д элссэх хүсэлтэй гадаад оюутнууд нь 250 цагийн солонгос хэлний бэлтгэлд суусан абайх шаардлагатай ба “TOPIK” шалгалтын 2-р түвшинтэй байна.

5.2 “TOPIK” шалгалтын 2-р түвшинтэй элсэх боловч эхний хагас семистрийн дотор 120 цаг солонгос хэлний хичээл үзэж судлан түвшинг ахиулах шаардлагатай.

5.3”TOPIK” шалгалтын 3 болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй оюутнууд уг сургалтанд суух шаардлагагүй.

  1. Академик үнэлгээ

6.1GHU-ийн дотоод журмийн дагуу оюутны үнэлгээг хийнэ.

6.2 Гадаад оюутнууд өвчин эмгэг тусах, хүндэтгэн үзэх шалтгаанаар нутаг буцах болсон тохиолдолд сургуулийн захиргаанд мэдэгдэж зөвшөөрөл авна.

  1. Чөлөө авах

7.1 Гадаад оюутнууд сургуулиас чөлөө авах хүсэлт гаргахын тулд зөвлөх багш  болон холбогдох ажилтнууддаа мэдээлэх шаардлагатай.

7.2 Гадаад оюутнууд чөлөө аваад нутаг руугаа явчихаад буцаж ирэх тохиолдолд ирэх өдрөөсөө дор хаяж нэг (1) сарын өмнө зөвлөх багш болон холбогдох ажилтнуудад мэдээлэх шаардлагатай.

  1. Татгалзах болон хасах

8.1. Гадаад оюутнууд чөлөө авахаасаа өмнө гадаадын харъяатын албанаас зөвлөгөө мэдээлэл авсан байх шаардлагатай.

8.2 Энэхүү баримт бичгийн 5-р зүйлд заасны дагуу солонгос хэлний түвшин тогтоох оноо байхгүй болон солонгос хэлний сургалтанд суугаагүй оюутныг сургуулиас хасах болно.

  1. Тэтгэлэг

9.1.  GHU-ийн дотоод жиурмын дагуу тэтгэлэг олгох ба тухайн хичээлийн жилд өөрчлөгдөж болно.

  1. Эрүүл мэндийн даатгал

10.1 Гадаад оюутнууд БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны шаардлагын дагуу эрүүл мэндийн даатгал хийлгэх шаардлагатай байдаг.

  1. Нэмэлт заалтууд

11.1 Энэхүү баримт бичигт шууд тусгагдаагүй асуудал нь цагаачлалын тухай хууль болон Хүний эрхийн үндэсний комиссын дүрмээр зохицуулагдана.

11.2 GHU-ийн гадаад  энэ баримт бичигт орохарилцааны хэлтэс нь энэ заалтанд орооогүй урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүссэн үед хариуцан шийдвэрлэх эрхтэй болно.

  1. Элсэлтийн хүсэлт

Элсэлтийн хураамж нь 25,000 вон байна.  Элсэлтийн хүсэлтийг англи эсвэл солонгос хэлээр бичнэ. Элсэлтийн материалыг Кванжугийн эрүүл мэндийн дээд сургуульд биеэр болон шуудангаар хүргүүлж болно. Холбогдох материалыг хавсралтаас үзнэ үү.

Шуудангийн хаяг:

GWANGJU HEALTH UNIVERSITY OGA

73 BUNGMUN DAERO 419 BEONGIL

GWANGSANGU GWANGJU 62287 KR

ATTENTION: GHU Admissions

  1. Зэрэг олгох хөтөлбөрүүд

GHU нь дараах 12 төрлийн мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд 2,3,4 жилийн сургалттай байна.

GHU-ийн Тэнхимүүд:

  • Хоол хүнс тэжээлийн тэнхим(2 жил)
  • Радиологийн тэнхим(3 жил)
  • Яаралтай тусламжийн тэнхим(3 жил)
  • Эрүүл мэндийн тэнхим(3 жил)
  • Гоо сайхны болон арьс арчилгааны тэнхим(2 жил)
  • Офтальмик оптик тэнхим(3 жил)
  • Физикийн эмчилгээний тэнхим(3 жил)
  • Эмнэлгийн мэдээллийн менежмент(3 жил)
  • Клиникийн эмгэг судлалын тэнхим(3 жил)
  • Шүдний эрүүл ахуйч тэнхим(3 жил)
  • Шүдний эмчилгээ(3 жил)
  • Сувилахуйн тэнхим(4 жил)

7.1 (2 жилийн хугацаатай зэрэг олгох хөтөлбөрүүд)

Хүмүүнлэг ба

Нийгмийн шинжлэх ухаан

Нийгмийн халамж (사회 복지과)

Нийгмийн халамжийн тэнхим нь орон нутгийн нийгмийн үйлчилгээний байгууллага болон бусад нийгмийн халамжийн байгууллагуудад дадлага хийдэг.

 

Зорилтууд

1. Хүний нэр төр, эрхэм чанарыг үнэлдэг мэргэжилтнийг бэлтгэх.

2.  Сайн сайхан, халуун зүрх сэтгэлтэй хүмүүсийг урамшуулан дэмжих.

3. Нийгэмд хувь нэмрээ оруулахаар үүрэг хариуцлагаа ухамсарласан мэргэжилтнүүдийг дэмжинэ.

4. Нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийн мэдлэгийг хөгжүүлэх.

5. Дотоод болон гадаадад ажиллах өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

 

Хөтөлбөр дуусгах:

1. Дэд зэрэг олгох

2. Нийгмийн халамжийн мэргэжилтний 2-р түвшний сертификат

3. Хүүхэд асрах мэргэжилтэн бэлтгэх

4. Амралт, чөлөөт цаг төлөвлөх мэргэжилтэн бэлтгэх

 

Эрүүл мэндийн шинжлэх ухаан Хүнс, хоол тэжээл (식품 영양 과)
Хүнс, хоол тэжээлийн тэнхим нь өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг оюутнуудад эзэмшүүлэх зорилгоор онол болон практик сургалтыг хослуулсан эзэмшүүлнэ.

 

Зорилтууд

1. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих мэргэжилтэнг бэлтгэх.

2. Хоол хүнс, хоол тэжээл, хоол тэжээлийн зохистой хэрэглээний талаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх.

3. Ур чадвар болон харилцааны өндөр соёлтой мэргэжилтнүүдийг бий болгох.

4.Мэргэжлийн сертификаттай мэргэжилтэн бэлтгэх.

5. Гадаад хэлний мэдлэг сайтай мэргэжилтэн бэлтгэх.

 

Хөтөлбөр дуусгах:

1. дэд зэрэг олгох

2. Мэргэжлийн үнэмлэх олгох

3. Шим тэжээл, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйчийн 3-р түвшний зэрэг олгох

4. Мэргэшсэн тогооч бэлтгэх

5. Мэргэшсэн нийтийн хоолны тогооч бэлтгэх

Арьс арчилгаа ба гоо сайхан (피부 미용 과)

Арьс арчилгаа, гоо сайхны тэнхимийн оюутнууд үс, арьс арчилгааны бүтээгдэхүүн, гоо сайхан, хумс арчилгааны чиглэлээр 2 жилийн хугацаанд суралцан төгсөнө.

Зорилтууд

1.Харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

3. Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх.

4. Мэдээллийн эриний манлайллын чадавхийг дээшлүүлэх.

5.Олон улсын зах зээлд эрэлттэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөр дуусгах

1. дэд зэрэг олгох сургалт

2. Үсчний зэрэг олгох сургалт

3. Мэргэшсэн үс, арьс, хумс арчилгааны мэргэжилтэн бэлтгэх

7.2 (3 жилийн хугацаатай зэрэг олгох хөтөлбөрүүд)

Хүмүүнлэг ба

Нийгмийн шинжлэх ухаан

Бага насны хүүхдийн боловсрол (유아 교육 과)

Бага насны хүүхдийн боловсролын тэнхим нь хүнлэг энэрэнгүй, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой.

 

Зорилтууд

1. Өнөөгийн нийгэмд мэдлэг чадвартай, хүнлэг энэрэнгүй, ёс журамтай мэргэшсэн мэргэжилтнүүд бий болгох.

2. Боловсролын салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй мэргэжлийн хүмүүсийг дэмжих.

3. Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх.

4. Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдтэй ажиллах мэргэжилтэнг бэлтгэх.

5. Глобалчлагдсан нийгэмд ажиллах мэргэжилтнүүдийг хөгжүүлэх.

Хөтөлбөр дуусгах:

1. дэд зэрэг олгох

2. Мэргэшсэн Түвшин 2, Цэцэрлэгийн багш

3. Мэргэшсэн түвшин 2, Хүүхэд асрах мэргэжилтэн

 

 

 

 

 

Эрүүл мэндийн шинжлэх ухаан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Клиникийн эмгэг (임상 병리과)

Тус сургуулийн Клиникийн эмгэг судлалын тэнхим нь 1974 онд  БНСУ-ын баруун өмнөд бүсэд анх байгуулагдсан.

Зорилтууд

1. Мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд бэлтгэх.

2. Бусдад хүндэтгэлтэй хандаж тэдний эрүүл мэндийг хамгаалах мэргэжилтэн бэлтгэх.

3. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт хийдэг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх.

4. Бүтээлч сэтгэлгээ амжилтанд хүрэх чадварыг дээшлүүлэх.

5.Олон улсын хөдөлмөрийн зах зээлд гарахуйц мэргэжилтнүүдийг бий болгох.

Хөтөлбөр дуусгах:

1. дэд зэрэг олгох

2. Тусгай зөвшөөрлийн үндэсний лиценз

3. Клиникийн эмгэг судлаач,

4. Мэргэшсэн биотехнологийн инженер

5. Олон улсын зэрэгтэй каталотехнологич

6. ASCPi Гэрчилгээний сургалт

Шүдний эрүүл ахуй (치위생 과)

Шүдний эрүүл ахуйн тэнхим нь орчин үеийн тоног төхөөрөмжтэйгээс гална орон нутгийн шүдний эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн  дадлага боломжтойгоос тул мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилготой.

 

1. Мэргэжилтнүүд ёс зүйтэй байх, үүрэг хариуцлагаа ухамсарлах.

2. Шүдний эмчилгээний мэргэжилтнүүдийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх.

3. Практик дээр суурилсан боловсрол эзэмшүүлж, ур чадвар сайтай мэргэжилтэнг бий болгох.

Хөтөлбөр дуусгах:

1. дэд зэрэг олгох

2. Шүдний эрүүл ахуйч эрүүл мэндийн боловсрол хариуцсан мэргэжилтэн

3. Шүдний эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн

4. BLS-ийн үйлчилгээ үзүүлэгч

Шүдний лабораторийн технологи (치기공과)

Шүдний лабораторийн технологийн тэнхим нь 1982 онд байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, программ хангамжаар тоноглогдсон.

Зорилтууд

1. Мэргэжлийн өндөр ур ча.тай мэргэжилтэн бэлтгэх

3. Онол практик хосолсон сургалтаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх.

4. Мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх,

5. Судалгаа, био-технологийн мэргэжилтнүүд бэлтгэх.

Хөтөлбөр дуусгах:

1.       Шүдний технологич

2.       Эрүүл мэндийн техникийн лиценз олгох сургалт

Онцгой байдлын үеийн эрүүл мэндийн технологи (응급 구조과)

Яаралтай тусламжийн эмчилгээ хийх, эмнэлэгийн урьдчилан сэргийлэх ажиллагааг үзүүлэх зэрэг мэргэжлийн өндөр ур чадьартай мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой.
Зорилтууд

1. Онцгой байдлын үеийн эмнэлгийн технологийн ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэнг бэлтгэх.

2. Яаралтай тусламжийн эмчилгээ хийх мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх.

Хөтөлбөр дуусгах:

1. Мэргэшсэн түвшин 1 EMT олгох сургалт

2. Онцгой байдлын эмчилгээний мэргэшсэн сургалт

Эрүүл мэндийн удирдлага (보건 행정과)

1979 онд Эрүүл мэндийн удирдлагын тэнхим байгуулагдсан.

Зорилтууд

1.Эрүүл мэндийн удирдлагын сургалт.

3. Мэргэжлийн сертификат олгох сургалт.

4. Мэдээллийн менежмент, ашиглалтын ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөр дуусгах

1. Дэд зэрэг олгох,

2. Эрүүл мэндийн бүртгэлийн мэргэжилтэн

3. Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн, хариуцлагын даатгалын мэргэжилтэн

4. Эмнэлэг хариуцсан мэргэжилтэн

Эмнэлгийн мэдээллийн менежмент (병원 전산 관리과)

Эмнэлгийн мэдээллийн менежментийн тэнхим нь эмнэлгийн салбарт хэрэгжиж буй орчин үеийн эмчилгээний технологийг ашиглах, меэежментийг хэрхэн хийх талаар системтэй сургалт зохион байгуулдаг.

Зорилтууд

1. Эмнэлгийн мэдээллийн менежментийг хариуцсан мэргэжилтэнг бэлтгэх.

2. Онол практикаар мэргэшсэн мэргэжилтнийг бий болгох.

4. Эмнэлгийн мэдээллийн удирдлагад бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх.

Хөтөлбөр дуусгах:

1. Дэд зэрэг олгох,

2. Даатгалын үнэлгээ, үнэлгээний мэргэшсэн мэргэжилтэн

3. Мэргэшсэн нийгмийн судалгааны шинжээч

4. Эрүүл мэндийн боловсролын мэргэжилтэн

5. Эмнэлэгийн зохицуулагч болон Олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн зохицуулагч

6. Мэргэшсэн мэдээлэл боловсруулах мэргэжилтэн

7. Эрүүл мэндийн мэдээллийн менежментийн мэргэшсэн мэргэжилтэн

8. Мэргэшсэн оффисын ажилтан

9. Нягтлан бодох бүртгэл ба татвар

Офтальмик оптик (안경 광학과)

2005 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Зүүн өмнөд бүсийн энэ чиглэлийн сургалттай тэнхмүүдээс хамгийн өндөр магадлан итгэмжлэлийн оноо авсан.

Зорилтууд

1. Нүдний шил үйлдвэрлэлийн салбарт ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх.

3. Бүтээлч сэтгэлгээтэй нүдний оптикматик мэргэжилтнүүд бэлтгэх.

4. Ажлын байран дахь сургалтыг мэргэжлийн хүмүүст хийх.

5. Мэргэжлийн манлайлагчдыг бэлтгэх.

3. Хөтөлбөр дуусгах:

1. дэд зэрэг олгох,

2. Тусгай зөвшөөрлийн үндэсний лиценз олгох,

3. Нүдний эмч бэлтгэх,

Физик эмчилгээ (물리 치료과)

Онол практик хосолсон өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулдаг. .

Зорилтууд

1. Физик эмчилгээний салбарт ажиллах мэргэжилтэнг бэлтгэх.

3. Бодит орчинд нь дадлага хийх сургалтаар мэргэшсэн мэргэжилтнийг бий болгох.

4. Бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх.

5. Мэргэжлийн манлайлагчдыг бэлтгэх.

Хөтөлбөр дуусгах

1. дэд зэрэг олгох,

2. Тусгай зөвшөөрлийн үндэсний лиценз олгох,

3. Физик эмчилгээний ажилтан бэлтгэх,

Радиологийн технологи (방사선과)

Радиологийн технологийн тэнхим нь бүрэн тоноглогдсон хичээлийн байртай бөгөөд онол практик хосолсон мэргэжлийн сургалтыг олон улсын стандарт системийн дагуу авч хэрэгжүүлдэг.

Зорилтууд

1.Харилцааны өндөр соёлтой мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

2. Мэргэжлийн хүмүүсийн ёс зүй, нийтлэг үнэт зүйлсийг бий болгоход чиглэсэн сургалт хийх.

3. Онол, практикийн сургалтаар мэргэшсэн мэргэжилтнүүд бий болгох.

4. Радиологийн технологийн хамгийн сүүлийн үеийн ур чадварыг эзэмшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх

5. Дэлхий дахинд єрсєлдєх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөр дуусгах:

1. дэд зэрэг олгох,

2. Тусгай зөвшөөрлийн үндэсний лиценз олгох,

3. Радиоизотопын радиологийн технологич, радиаторын ерөнхий лиценз олгох,

Бакалаврын зэрэг олгох 4 жилийн  сувилахуйн ухааны хөтөлбөр

Эрүүл мэндийн шинжлэх ухаан Сувилахуй (간호학 과)

Сувилахуйн тэнхим нь дөрвөн жилийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр юм. Энэ нь ирээдүйн сувилагчдыг манай нийгэмд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сорилтыг бий болгодог.
Зорилтууд

1. Олон нийтийн үйлчлэл, энэрлийн төлөө Христэд итгэгчдийн хандлагатай мэргэжилтнийг хөхүүлэн дэмжих.

2. Аюулгүй байдлыг хангасан, ур чадвар эзэмшсэн асрамжийн ёс зүйн үндсэн дээр мэргэжлийн хүмүүсийг хөгжүүлэх.

3. Бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтнүүдийг асрамжийн газарт үр дүнтэй шийдэх асуудал гардаг.

4. Эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн гүйцэтгэхийн тулд мэргэжлийн хүмүүстэй харилцах чадварыг дээшлүүлнэ.

5. Мэргэжлийн манлайлагчдыг манай дэлхийн нийгэмлэг болгохын чухлыг ойлгуулах.
Хөтөлбөр дуусгах

1. Бакалаврын зэрэгтэй

2. Тусгай зөвшөөрлийн үндэсний лиценз

3. Сувилах лиценз

4. Сургуулийн сувилагчийн сертификат

       Элсэлт ба сургалтын төлбөр

Тэнхим Элсэлтийн хураамж Сургалтын төлбөр Бусад төлбөр Нийт төлбөр
Нийгмийн халамж  643,000  2,226,000  Байр болон хоолны нэмэлт зардал  2,869,000
 Хүнс, хоол тэжээл  643,000  2,467,000  3,110,000
 Арьс арчилгаа ба гоо сайхан  643,000  2,467,000  3,110,000
Бага насны хүүхдийн боловсрол  643,000  2,226,000  2,869,000
 Клиникийн эмгэг судлал  643,000  2,594,000  3,237,000
 Шүдний эрүүл ахуй  643,000  2,594,000  3,237,000
 Шүдний лабораторийн технологи  643,000  2,594,000  3,237,000
Онцгой байдлын үеийн эрүүл мэндийн технологи  643,000  2,594,000  3,237,000
 Эрүүл мэндийн удирдлага  643,000  2,594,000  3,237,000
 Эмнэлгийн мэдээллийн менежмент  643,000  2,594,000  3,237,000
 Офтальмик оптик  643,000  2,594,000  3,237,000
 Физик эмчилгээ  643,000  2,594,000  3,237,000
 Радиологийн технологи  643,000  2,594,000  3,237,000
Сувилахуй  643,000  2,594,000  3,237,000

Санхүүгийн дэмжлэг

GHU-д элсэн суралцагч нь 100% сургалтын төлбөрийг төлөх ба үүний 50%-г тэтгэлгээр буцаан олгодог болно.

Тэнхим Эхний семистерийн төлбөр (KRW) Эхний семестрийн нөхөн олговор (KRW)  Эхний семестрын бодит зардал (KRW)
Нийгмийн халамж 2,869,000 1,756,000  1,113,000
 Хүнс, хоол тэжээл 3,110,000 1,876,500  1,233,500
 Арьс арчилгаа ба гоо сайхан 3,110,000 1,876,500  1,233,500
Бага насны хүүхдийн боловсрол 2,869,000 1,756,000  1,113,000
 Клиникийн эмгэг судлал 3,237,000 1,940,000  1,297,000
 Шүдний эрүүл ахуй 3,237,000 1,940,000  1,297,000
 Шүдний лабораторийн технологи 3,237,000 1,940,000  1,297,000
Онцгой байдлын үеийн эрүүл мэндийн технологи 3,237,000 1,940,000  1,297,000
 Эрүүл мэндийн удирдлага 3,237,000 1,940,000  1,297,000
 Эмнэлгийн мэдээллийн менежмент 3,237,000 1,940,000  1,297,000
 Офтальмик оптик 3,237,000 1,940,000  1,297,000
 Физик эмчилгээ 3,237,000 1,940,000  1,297,000
 Радиологийн технологи 3,237,000 1,940,000  1,297,000
Сувилахуй 3,237,000 1,940,000  1,297,000

Орон байрны төлбөр

Хугацаа Өрөөний төлбөр(KRW) Хоолны тєлбєр (KRW) Тэмдэглэл
7 хоног 39,500 25,000 GHU нь хязгаарлагдмал хоолтой оюутнуудад зориулагдсан тусгай цэсийг өгдөггүй. Хоолны тєлбєрийн тєлбєр нь сонголттой.

 

нэ нь семестрийн хуваарийн дагуу өөр өөр байж болно.

Бусад зардал

Эрүүл мэндийн үзлэг
Гадаад оюутнууд орон нутгийн эрүүл мэндийн төвд очиж эрүүл мэндийн үзлэг хийлгэх ёстой. Бүх оюутнууд сүрьегийн шинжилгээ өгөх бөгөөд 1000воны төлбөртэй байна.  Шинжилгээгээр эерэг хариу авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй оюутан эмнэлэгт эмчилгээнд хамрагдахаас өмнө эмчилгээг авах шаардлагатай байж болно. Эмнэлгийн болон тээврийн зардлыг бүх оюутнууд хариуцна.

Зүйл Төлбөр (KRW)  Тэмдэглэл
 Chest X-ray 1,000 Сүрьеэгийн цээжний рентген шинжилгээ орон нутгийн эрүүл мэндийн клиник дээр явагдана.

Гадаадын харъяатын  бүртгэл
GHU-ийн овутнууд нь Кванжу хотын цагаачлалын албанд харъяалагдана.

Гарчиг  Төлбөр (KRW)  Тэмдэглэл
Бүртгэлийн маягт  33,000  Гадаад пассторт
Өнгөт зураг 7,000 Шаардлага хангасан зураг

Эрүүл мэндийн даатгал

Сургалтын буюу D- 2 визтэй оюутан судлаач, тэдний гэр бүлийн гишүүд энэ даатгалд хамрагдах боломжтой.

Төрөл Төлбөр (KRW) Тэмдэглэл
Үндэсний эрүүл мэндийн даатгал 47,500 / сар Гадаадын харъяатын үнэмлэх

Их сургуулийн бүртгэлийн гэрчилгээ

 Оюутны ослын даатгал

KB даатгал

78,000 / 6 сар Гадаадын харъяатын үнэмлэх, Хувийн банкны данс (Дотоодын банк), Хувийн мэдээллийн зөвшөөрлийн маягт.

School location