Griffith University

Танилцуулга

Griffith University нь Австрали улсын Зүүн умард Queensland-д байдаг улсын судалгааны их сургууль юм. Уг сургууль нь 1971 онд албан ёсоор байгуулагдан 1975 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Байгалийн шинжлэх ухаан, Ази судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн Австралйин хамгийн анхны их сургууль юм. Griffith University нь бизнес, засгийн газар, гэмт хэрэг судлал, хууль, боловсрол, инженерчилэл, мэдээллийн технологи, байгаль орчин, төлөвлөлт, уран барилга, эрүүл мэнд, хүмүүнлэгийн ухаан, хэл, хөгжим, шинжлэх ухаан, нисэх онгоцны үйлдвэрлэлийн чиглэлээр бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг.

Тус их сургууль нь Queensland-ийн Ерөнхий сайд, Австралийн Дээд Шүүхийн анхны Ерөнхий шүүгч байсан Сэмюэл Уокер Гриффитийн нэрээр нэрлэгджээ. Сэмюэл Гриффит нь Австралийн холбоонд гол үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Австралийн үндсэн хуулийн гол зохиогч байв.

Анх нэг кампус, 451 оюутантай нээгдэж байсан тус их сургууль нь одоо гурван том хотод  байрласан таван кампустай болсон байна Түүнчлэн 2018 онд тус их сургууль нь маш олон чиглэлийн хөтөлбөрийг онлайн-аар явуулдаг дижитал кампус буюу 6 дахь кампусаа нээсэн байна.

Товч мэдээлэл:
50,000+ оюутан
4,000+ багш, ажилчид
130+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 17%
Багш, оюутны харьцаа 1:23
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 42:58
Кампус

Уг кампус нь Southport-н захад байх Gold Coast-д байрладаг. 18200 оюутантай, Griffith University-н хамгийн том кампус юм.

Тус кампус дээр 2500 оюутан суралцдаг бөгөөд боловсрол худалдаа, бизнес, сувилахуй, эх барих,  нийгмийн ажлын чиглэлийн хичээлүүд явагддаг.

Brisbane-с 10 хүрэхгүй километрын зайд орших Toohey Forest-н захад байдаг. Nathan кампуст 13000 гаруй оюутан суралцдаг ба бизнес, засгийн газар инженерчилэл, мэдээллйин технологи, байгаль орчин, хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэл, хууль, шинжлэх ухаан, нисэх онгоцны үйлдвэрлэлийн чиглэлийн хичээлүүд явагддаг.

Nathan кампустай зэргэлдээ орших уг кампус нь Griffith University-н нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны төв бөгөөд боловсрол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг нийгмийн нэн чухал асуудлуудыг хамарсан судалгаанууд уг кампуст явагддаг.

Griffith University-н бүтээлийн төв болох уг кампус ойролцоогоор 3400 орчим оюутантай. Энэхүү кампус нь Queensland-н урлагийн галерей, Queensland-н номын сан, музейтэй зэргэлдээ оршдог.

Гриффит-ийн 6 дахь кампус болох дижитал кампус нь 20,000 гаруй оюутанд 100 гаруй чиглэлийн хөтөлбөрөөр онлайн сургалт явуулдаг.

Номын сан:

Их сургууль нь кампус бүрт байрласан номын сантай бөгөөд номын сан нь үйлчилгээ, мэдээлэл авах, багаар болон ганцаарчилж ажиллах боломжтой, тохь тухтай орон зайгаар хангадаг. Их сургуулийн бүх номын санд сургалтанд зориулсан комьпютер, зөөврийн компьютерээр үйлчилдэг. Их сургуулийн номын сангууд нь нийт 1,000,000 гаруй материалыг агуулна.

School location