Goldsmiths, University of London

Урлаг, дизайн, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг Goldsmiths, University of London нь Анлийн Лондон хотод байх улсын судалгааныц их сургууль юм. Тус сургууль нь Лондонгийн их сургуулийн бүзрэлдэхүүн коллеж болох бөгөөд 1891 онд New Cross-дох Goldsmiths-н компанийн санаачлагаар Goldsmiths’ Technical and Recreative Institute  нэртэйгээр үүсэн байгуулагдаж байжээ. 1904 оноос эхлэн  Лондонгийн их сургуулийн их сургуулийн салбар коллежоор үйл ажиллагаагаа явуулах болж нэрээ “Goldsmiths’ College” болгон өөрчилсөн. 2006 онд Сургуулийн нэрний “College”гэсэн үгийг хассан ч сургуулийн албан ёсны нэр нь “Goldsmiths’ College” хэвээр үлдсэн.

Их сургуулийн нийт оюутны 20 хувийг гадаад оюутнууд бүрдүүлдэг ба бакалаврын түвшний оюутнуудын 52 хувь нь насанд хүрсэн буюу 21-с дээш насны хүмүүс байдаг.

Нэр хүнд

2011 оны The Guardian их сургуулиудын чанар нэр хүндийн үзүүлэлтэд Их сургуулийн одон орон судлалын тэнхим Их Британи улсдаа 3-т буюу Oxford, Cambridge-н дараа бичигдэж байсан. Мөн 2014 оны тус жасаалтад Урлаг, Дизайнын чиглэлээр 7-т жагссан. 2014 онд  The Complete University Guide-с их сургуулийг Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, Урлаг дизайн гэсэн үндсэн 2 чиглэлэээр Их Британи улсын шилдэг 10 их сургуулийн нэгээр тодруулж байжээ. 2014 оны 4-р сард Goldsmiths, University of London-н Хэвлэл мэдээлэл- харилцаа холбооны тэнхим нь Их британи улсдаа 2-т, дэлхийд 22–т тус тус бичигдсэн амжилтыг гаргасан байна.

Кампус 

Goldsmiths нь Лондонгийн зүүн өмнөд бүсийн хамгийн их хүн амтай хэсэг болох New Cross-т байрладаг. Кампусын гол барилга болох Richard Hoggart Building нь анх сургуулийн зоруилалтаар баригдаж байсан ба уран барилгач John Shaw Jr энэхүү барилгын загварыг гаргажээ. 1998 онд их сургууль Deptford Town Hall барилгыг эзэмшилдээ авч сургалт, семинар, хурлын зориулалтаар ашиглах болсон байна. Энэхүү 2 барилгаас гадна их сургууль кампусын хөгжилд анхааран орчин үеийн шийдэл бүхий хэд хэдэн барилга байгууламжуудыг бариулсан байдаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь Rutherford Building-д байдаг ба оюутан сурагч, багш ажилчдын хувьд өргөн хүрээг хамарсан олон тооны хэвлэмэл болон цахим ном зохиолуудаас авч сургалт, судалгаандаа ашиглах бүрэн боломжтой. Номын сангийн 3-р давхарт дуу дүрс бичлэгийн материалын цуглуулга, эмхтгэлүүд хадгалагдаж байдаг.

Bachelor subjects

Master subjects

School location