Glasgow Caledonian University

Glasgow Caledonian Их сургууль нь Шотландын  Гласгод байрладаг төрийн өмчит сургууль юм. 1993 онд  Гласгогийн The Queen college /1875 онд байгуулагдсан/, Гласгогийн политехник  нэгдэн уг Glasgow Caledonian Их сургууль байгуулагдсан. 2015 оноос эхлэн  тус сургууль 20000 орчим  сурагцагчтай Шотландын хамгийн шилдэг сургуулиудын тоонд багтах болсон. Мөн уг сургууль нь Их Британи улсын орчин үеийн шилдэг 10  их сургуулийн  тоонд багтдаг. GC их сургууль нь  инженерчлэл, байгаль орчны сургууль, бизнес, нийгмийн  Гласго сургууль, эрүүл мэнд шинжлэх ухааны гэсэн 3 салбар сургуультай.

Кампус:

GC их сургуулийн  төв кампус нь Гласго хотын төвд байрладаг сурах орчин сайтай. Уг кампус нь оюутнуудыг сурч боловсрох орчин нөхцлөөр хангахаас гадна тэднийг өөр хоорондоо ярилцан хөгжилдөх боломжоор хангадаг. Уг сургуулийн өөр нэг  кампус Лондонд байдаг бөгөөд энд Британийн загварын сургууль байрладаг. Тус сургууль 2013 оны 9-р сард  Их Британи улсаас анх удаа  Нью Йорк хотод  кампусаа байгуулсан анхны сургууль болсон.

Номын сан

Шилдэг номын сан болох Saltire Centre нь 270000 гаруй ном, 350 нээлттэй ашиглах боломжтой  персонал компьютер, өгөгдлйин сан, цахим ном, сэтгүүл бүхий томоохон  цахим их үүсвэртэй.  Мөн уг номын санд  үндэсний чухал эмхтгэлүүдээс гадна  маш ховор GCU хувьд хосгүйд тооцогдох архивийн материалууд, тусгай эмхтгэлүүд хадгалагдаж байдаг.

Тус сургуулийг сонгох ёстой  3 шалтгаан

  • Тус сургуулийн захирал Нобелын энх тайвны шагналт, дэлхийн ядуурлын эсрэг тэмцэгч, профессор Muhammad Yunnus юм.
  • Нийгмийн сайн сайхны төлөө байгууллага болохынхоо хувьд тус сургууль нь боловсролоор дамжуулан нийгмийн тусламж сайн үйлсийг эх орондоо болоод гадаад улсад түгээн дэлгэрүүлэх чин зорилготой.
  • Өргөн хүрээг хамарсан тусламжийн үйл ажиллагаа урлагийн таатай орчин нөхцөл зэрэг нь дэлхийн 100 гаруй орны 20000 оюутнуудад таатай байдаг.

Гадаад оюутанд тавигдах шаардлага

Бакалаврын дараах түвшний сургалт

  • Бакалаврын зэрэгтэй /2.7 гочтой/

Англи хэлний мэдлэг

  • IELTS-н шалгалтны 6 оноо, хамгийн багадаа 5,5 байх
  • Ibt TOEFL шалгалтны нийт оноо 78 байх / хамгийн багадаа уншлагын оноо 18, сонсох 17, ярих 20, бичих 17 байх /

School location