George Mason University

George Mason University нь 50 хан жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсын шилдэг судалгааны их сургууль болтолоо маш хурдацтайгаар хөгжиж чаджээ. Тус сургууль нь 1957 онд Виржинагийн их сургуулийн салбар сургуулиар 17 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд 1972 онд бие даасан их сургууль болж байжээ. Өнөөдөр тус сургуульд 130 оны хэдэн арван мянган оюутан суралцдаг.

George Mason University нь бакалварын түвшний үнсдэн 76 мэргэжлээр оюутан сургадаг ба мэдээллийн технологи, биоинформатик, тоцооллын нийгмийн шинжлэх ухаан чиглэлээр докторын түвшниы хөтөлбөрийг санал болгох болсон Америкийн хамгийн анхны их сургууль юм. Гол кампус нь Washington DC-с 15 миллийн зайд орших Fairfax хотод байрладаг. Их сургуулийн оюутнуудын өмнө бий болдог нэг том давуу тал бол National Geographic , Америкийн засгийн газар зэрэг байгууллагуудад дадлагат гарах боломж нээгддэгийн зэрэгцээ тэдний ажлын байранд гараад авах цалингийн хэмжээ Вержина мужийн бусад их дээд сургуулийн төгсөгчидтэй харьцуулахад өндөр байдаг.

George Mason University-г сонгон суралцснаар таньд ямар давуу тал үүсэх вэ?

George Mason University-н багш, профессорууд дэлхийн түвшний чадварлаг мэргэжилтнүүд байдаг учир сургалт нь тэр чинээгээрээ чанартай төгсөгчдийн мэдлэг чадвар сайн, төгсөөд ажилд орох боломж өндөр байдаг. Мөн Америкийн судалгааны шилдэг байгууллагуудын нэг гэдэг утгаараа оюутнууд шинэ шинэлэг судалгааны ажлуудад оролцон туршлага хуримтлуулах боломжтой. Үүнээс гадна энэхүү их сургуулийн Mason Career Services-c оюутнуудад ирээдүйд ажилд ороход тус болох үйл ажиллагаа,  сургалт, ганцаарчилсан зөвлөгөөг зэргийг санал болгодгийн зэрэгцээ симестер бүр оюутнууд  хэдэн зуун орон нутгийн ажил олгогчидтой холбогдох ажлын байр дадлага ажлын үзэсгэлэн яармагт оролцож болно.

Кампус

George Mason University нь Fairfax, Arlington-д тус тус кампустай. Бакалаврын түвшний хичээлүүд Вашингтон ДС-н ойролцоо орших Fairfax хотын кампуст явагддаг бол бакалаврын дараах түвшний хичээлүүд Arlington кампуст хичээллэдэг..

Номын сан

Жорж Масоны их сургууль нь 5 номын сантай. Үүнд: Fairfax кампуст байрлах  Fenwick, Gateway номын сангууд, Arlington кампусын номын сан, хуулийн номын сан, Manassas кампусдах Mercer номын сан багтна.  Сургуулийн номын сангийн дийлэнх хэсэг буюу 1,5 сая боть ном Fenwick номын санд байдаг. Уг номын сангийн 3-5 давхарт байнга хэрэглэгддэг ерөнхий материалууд байдаг бол тогтмол хэвлэлүүд, засгийн газрын баримт бичгүүд 1-р давхарт байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Бакалавр:

  • TOEFL IBT: 80 буюу түүнээс дээш /бүх түвшний оноо 18 байх/
  • IELTS: 6.5 буюу түүнээс дээш /бүх түвшний оноо 6.0 байх/

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Мастер , доктор:

  • TOEFL IBT: 88 оноо / бүх түвшний оноо 20 байх /
  • IELTS: хамгийн ихдээ 5

 

Bachelor subjects

  • C
  • E
  • F
  • G
  • H
  • I
  • L
  • M
  • N
  • O
  • P
  • R
  • S
  • T
  • V
  • W

School location