Florida Atlantic University

Флоридагийн Бока Ратонд байрлах Florida Atlantic University  нь улсын их сургууль бөгөөд Dania BeachDavieFort LauderdaleJupiter Fort Pierce зэрэг газруудад 5 кампустай. Их сургууль нь 10 коллежтой,  бакалавр болон бакалврын  дараах түвшний  урлаг, хүмүүнлэгийн ухаан, шинжлэх ухаан, анагаах ухаан, нягтлан бодох бүртгэл, инженерчлэл, бизнес, боловсрол, нийтийн удирдлага, уран барилга, компьютерийн шинжлэх ухааны салбарыг хамарсан 180 гаруй хөтөлбөрийг санал болгодог.

Florida Atlantic University  нь 1964 онд байгуулагдаж байсан, зүүн өмнөд Флоридагийн хамгийн анхны улсын сургуульд тооцогддог бөгөөд тус сургууль нь байгуулагдсан даруйдаа зөвхөн бакалаврын дараах түвшний хөтлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэж байсан. Анхандаа их сургуулийн элсүүлэх оюутны тоо бага байсан ч бакалаврын зэргээр оюутан сургах болсноор элсэгчдийг тоо хурдацтай өссөх босон бгөөд 2012 оны байдлаар их сургуульд элсэх оюутны тоо 30,000 хүсэн байна. Их сургууль нь ийн үүсэн байгуулагдсан цагасаа эхлэн өнөөг хүртэл нийт 110000 мэргэжлийн чиглэлээр 153160 мэргэжилтэн бэлтгээд байна.

Сүүлийн жилүүдэд их сургууль нь сургалт, судалгааны чанараар улсдаа болон олон улсад эзлэх байр сууриа нэмэгдүүлэхэд чиглэсэн доривтой ажлуудыг хийх болсон. Тухайлбал их сургуулийн зүгээс элсэлтийн шаардлагаа өндөрсгөх болсноос гадна кампустаа шинэ барилга, байгуулажуудыг бариулан, томоохон судалгааны байгууллагуудтай түншийн харилцаа тогтоон хамран ажиллаж эхэлсэн. Мөн 2010 онд их сургууль нь анагаахын коллежоо байгуулсан.

Их сургуулийн нэр хүнд

2013 онд U.S. News & World Report‘-с гаргасан “Шилдэг коллежуудын жагсаалт”-н 2-т бичигдсэн.

Princeton Review-с их сургуулийг Америкийн нэгдсэн улсын зүүн өмнөд бүсийн шилдэг 146 их сургуулийн нэгээр нэрлэж, 2009 онд их сургуулийн бизнесийн коллежийг “Шилдэг 296 бизнесийн коллежийн ”нэгээр  тодруудсан.

Мөн 2006-2007 он хичээлиийн жилд их сургуулийн бакалаврын хөтөбөрийг 738 Латин Америк оюутан дүүрэгсэн байдаг ба тус онд The Hispanic Outlook in Higher Education–с гаргасан их дээд сургуулиудын чанар, нэр хүндийн чагсаалтад Америкийн нэглдсэн удсын их сургуулиудаас 28-т, Флоридагийн их сургуулидаас 4-т тус тус бичигдэж байсан.

 

Кампус

Гол кампус: Их сургуулийн гол кампус нь Palm Beach мужын  Бока Ритон хотод байрладаг.

John D. MacArthur кампус: Уг кампус нь мөн Palm Beach мужийн Жүпитер хотод байдаг. Их сургууль нь дээрх 2 кампусаас гадна Dania BeachDavieFort Lauderdale, Port St. Lucie , Fort Pierce зэрэг хотуудад тус тус нэг капустай.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

TOEFL IBT(80) PBT (550) https://www.ets.org/toefl
IELTS 6.5 http://www.ielts.org
Cambridge English Language Assessment 180 http://www.cambridgeenglish.org/
Pearson Test of English Academic (PTE) 55 www.pearsonpte.com

School location