Drew University

Drew University нь 1867 онд байгуулагдсан, холимог боловсрол олгодог хувийн их сургууль юм. Drew University буюу Phi Beta Kappa урлагийн их сургууль нь College of Liberal Arts, Drew Theological School,  Caspersen School of Graduate Studies гэсэн салбар сургууль коллежуудтай, Нью Йорк хотын ойролцоо орших Нью Жерсигийн Мадисонд байдаг. Жилдээ 2000 оюутан элсүүлдэг уг их сургууль нь 148 багш ажилтантай бөгөөд тэдгээрийн 99 хувь нь мэргэжлийхээ чиглэлээр эрдмийн дээд цол, зэрэг /профессор/ хамгаалсан салбар салбатаа мэргэшсэн манлайлагчид байдаг.

Drew Theological School  Caspersen School нь магистр болон докторын зэргийн хөтөлбөрйиг санал болгож харин College of Liberal Art нь 30 гаруй мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг. Баклаварын түвшний суралцагчдын хувьд хичээлийнхээ хажуугаар  эрдэмтдийн Charles A. Dana судалгааны хүрээлэнд дадлагажин 2015 оны анагаахын салбарын  Нобелын шагналтаны төрсөн нутагт боловсрол эзэмшинэ гэдэг маш сайхан боломж нээгдэж буй хэрэг юм.

Нэр хүнд
Номын сан

Drew их сургуулийн номын сан нь 300000 гаруй боть ном, диссертаци болон онолын тусгай эмхтгэлүүдтэй. Мөн номын сангийн Rose жигүүрийн A хэсэгт микро хальс хэлбэртэй эмхтгэлүүд  байх бөгөөд бичил хальс уншигч, хэвлэгч номын сангийн С хэсэгт байдаг. АНУ болон Нъю Жерсигийн засгийн газрын баримт бичиг болоод НҮБ-н   гаргасан баримтууд нь А хэсэгт хадгалагддаг.

Кампус

Drew University-н кампус нь 186 аркийн хэвмжээтэй, Мадисон хотын төвд байрладаг оюутнуудын 95 хувь нь энэд амьдардаг. Мөн тус их сургууль нь өөрийн соёло шашны болон түүх судлалын төвүүд, театретай, хичээлийн жилийн хугацаанд оюутнуудадаа зорилан нэр хүндтэй улс төрч, сэтгүүлч болон бусад нийгмийн алдартнуудыг урин илтгэл зохион байгуулдаг. Drew University-н байрлах Madison хот нь 16000 орчим хүн амтай, Midtown Manhattan-с 30 миллийн зайтай оршдог жижиг хот юм.

Хэлний мэдлэгт тавигдах шаардлага
  • TOEFL iBT:  80
  • IELTS: 6.5

School location