Cranfield University

Танилцуулга

Английн Крэнфилд  их сургууль нь шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, менежментийн чиглэлээр мэргэшсэн судалгааны, улсын сургууль юм. Энэхүү сургууль нь анх 1946 онд Аэронавтикийн коллеж хэмээн нээгдэж байсан бөгөөд 1950, 1960 онуудад олон төрлийн нисэх онгоцны туршилт, судалгаа хийх явцдаа үйлдвэрлэл, менежмент зэрэг бусад салбаруудад мэргэшсэн байна.

Улмаар Крэнфилд менежментийн сургууль 1967 онд нээгдсэн бөгөөд 1969 онд тус сургууль нь эзэн хааны тунхаг бичиг хүртэж бие даасан их сургууль болсон ба 1993 онд сургуулийн нэрээ Крэнфилд болгож өөрчөлсөн аж.

Оюутны хотхон

Крэнфилд их сургууль нь үндсэн оюутны хотхон болох Крэнфилд дахь Бедфордшир болон Шривенхэм дахь Оксфордшир гэсэн хоёр оюутны хотхонтой. Их сургуулийн үндсэн хотхон нь оюутны хотхондоо нисэх онгоцны буудалтай гэдгээрээ Их Британи болон Европт өвөрмөц.

Энэхүү нисэх онгоцны буудлыг Крэнфилд их сургууль эзэмшдэг бөгөөд нисэх хүчний сургалт болон судалгаа явуулахад тус онгоцны буудлын байгууламжуудыг ашигладаг байна. Бедфордшир оюутны хотхон нь Лондонгийн хойд хэсэгт Крэнфилд тосгоны ойролцоо байдаг.

Уг оюутны хотхонтой хамгийн ойр орших том хотууд нь 13км-ийн зайд орших Милтон Кейнс болон Бедфорд хотууд юм. Харин Оксфордшир оюутны хотхон нь Лондонгийн баруун хэсэгт Шривенхэм тосгонтой залгаа орших бөгөөд хамгийн ойр хот болох Свиндон хотоос 11км-ийн зайд байрладаг.

Номын сан

Их сургуулийн номын сангаас 200 гаруй цахим өгөгдлийн санг ашиглан хичээл, сургалттай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг олж авах боломжтой. Мөн уг номын санд 22000 гаруй цахим сэтгүүл, ном, сэтгүүл тайлангийн эмхтгэл байдаг. 

Эдгээр ном зохиолууд нь оюутнуудад сургалтдаа амжилт гаргахад туслаад зогсохгүй чадварлаг боловсон хүчин болоход түлхэц болдог. Түүнчлэн номын санд таны сурч буй мэргэжлээр мэргэшсэн ажилтнууд таны сурлагын явцад туслахад үргэлж бэлэн байх бөгөөд та ганцаарчилсан эсвэл багийн сургалт авах түүнчлэн өөрийн судалгааны ажлыг дүгнүүлж, зөвлөгөө авах боломжтой. 

Салбар сургуулиуд
  • Нисэх хүч, тээвэр, үйлдвэрлэлийн салбар сургууль
  • Ус, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбар сургууль
  • Менежментийн салбар сургууль
  • Крэнфилд батлан хамгаалахын сургууль
голлох судалгааны сэдвүүд
  • Нисэх хүч, агаарын инженерчлэл
  • Энерги ба эрчим хүч
  • Хүрээлэн буй орчин ба тариалангийн хүнс
  • Үйлдвэрлэл
  • Тээврийн систем
  • Ус
Тус их сургууль нь:
2008 онд Гранфилдийн удирдлагын сургууль нь чанар нэр хүндээрээ Их Британи улсдаа 3-т, Европт 13 бичигдэж байснаас гадна уг сургуулийн магистерийн хөтөлбөр нь дэлхийд 37-т ордог. 2013 онд Financial Times-с их сургуулийн магистерийн хөтөлбөрийг дэлхийд 38-т оруулсан.
Cranfield University нь 2015 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад механик, сансар, үйлдвэрлэлийн инженерчлэлийн чиглэлээр дэлхийд 27-т бичигдсэн.
Их британи улсын Сансарын инженерчлэл чиглэлийн нийт төгсөгчдийн 54 хувь болон аж ахуй, байгаль орчны шинжлэх ухааны салбарын мөн түвшний нийт төгсөгчдийн 25  хувь нь Гранфилдийн төгсөгчид байдаг.
Их британи улсад санал болгодог инженерчлэл, шинжлэх ухааны чиглэлийн докторын түвшний хөтөлбөрийн 10 хувь нь уг сургуульд заагддаг.
Их сургууль нь Хатан хааны ойн шагналыг 4 удаа хүртэж байсан.

Master subjects

School location