Cardiff University

Танилцуулга

1883 онд байгуулагдсан Cardiff University  нь Их Британи  улсын Уэльсын Кардифт байдаг улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь University College of South Wales and Monmouthshire нэртэйгээр 1893 онд үйл ажиллагаагаа эхлүүлж 1999 онд нэрээ Cardiff University болгон өөрчилсөн. Уг сургууль нь Уэльс дахь хамгийн эртний гуравдахь их сургууль бөгөөд Урлаг, Хүмүүүнлэгийн ухаан ба Нийгмийн шинжлэх ухаан, Био анагаах ухаан ба Байлагийн ухаан, Физикийн шинжлэх ухаан ба инженерчлэл гэсэн үндсэн 3 коллежоос бүрддэг. Мөн Cardiff University  нь Их британи улсын судалгааны их сургуулиудын Russell Group-н гишүүн сургуулиас гадна оюутнуудад өндөр чанартай судалгаанд суурилсан боловсрол олгодог хэмээн хүлээн зөвшөөрөгддөг ба 2014 онд хийсэн судалгааныхаа чанараар Их Британи улсдаа 5-т жагссан байна. Мөн уг сургууль нь 2015-2016 онд судалгааныхаа нөлөөгөөр Их Британи улсдаа 2-т орсон. Cardiff University нь 2015-2016 оны хичээлийн жилд нийт 30675 оюутан элсүүлэн авсан ба Их Британи улсын хамгийн том их сургуулиудын нэг юм.

Кампус

Их сургуулийн академик факультетууд нь Cardiff-н төвд Cathays Park-н ойролцоо байрладаг ба энд хичээлийн үндсэн байр, сургуулийн захиргаа, шинжлэх ухааны номын сан тус тус байрдаг. Хичээлийн барилгуудад Welsh School of ArchitectureCardiff School of Journalism, Media and Cultural Studies зэрэг сургуулиуд байрладаг. Их сургуулийн бусад факультетууд нь Heath Park кампуст байрлах ба уг кампус нь University Hospital of Wales-т байдаг. Харин их сургуулийн спортын факультет нь Talybont Halls цогцолборын спорт сургалтын танхимд байрладаг.

Номын сан

Их сургуулийн номын сангууд нь 1.2 сая гаруй хэвлэмэл ном зохиол, 375000 гаруй цахим ном, сэтгүүлтэй. Үүнээс гадна эдгээр номын сангуудад хэвлэмэл ховор ном сонингийн эмхтгэлүүд хадгалагдаж байдаг. Үүнд:

Британийн үндсэний өдөр тутмын сонин

Их сургуулийн Bute номын санд уг цуглуулга нь хадгалагддаг.

Османы цуглуулга                                                                                          

Энэхүү цуглуулгад түүхийн сэтгүүлүүд, ном, дуу бичлэгийн хальс, зурагт сэтгүүл багтах ба Өмнөд Америкийн сэтгүүлийн редактор Colin Osman-н нэрээр нэрлэгдсэн байна.

Уран барилгын ховор ном зохиолын цуглуулга

Энэ нь Robert Williams-н номын сангийн үе буюу 19-р зууны эхэн үед холбогдох ховор ном зохиолын цуглуулгад тооцогддог. Мөн уг цуглуулга нь 20-р зууны үеийн уран барилгатай холбогдох хэд хэдэн ном зохиолыг багтаасан байдаг.

Santander комек номын цуглуулга

Уг цуглуулга нь Скани хэл дээр бичигдсэн зурагт уран зохиолын хосгүй бүтээлд тооцогддог ба Урлаг, Нийгмийн шинжлэх ухааны номын санд хадгалагдаж байдаг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 26

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 38

Times / Sunday Times  жагсаалтаар – 32

Дэлхийд:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 101-150

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 145

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 187=

Bachelor subjects

Master subjects

School location