Bournemouth University

Танилцуулга

Борнмут их сургууль нь Английн Дорсетийн Борнмутад байдаг улсын их сургууль бөгөөд анх 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2009 онд Times Higher Education-с тус сургуулийг оны их сургуулиар тодруулсан ба 2016 оны 9-р сард Times болон Sunday Times-с жил бүр гаргадаг их сургуулиудын чанар, нэр хүндийн жагсаалтад баруун өмнөдөд 6, улсдаа 62-т орсон.

Борнмут их сургууль нь хэдий байгуулагдаад удаагүй залуу их сургуулиудын тоонд багтдаг ч 17000 оюутантай, тэдгээрээс 1500 орчим нь олон улсын оюутнууд байдаг. Тус сургууль нь сургалтын чанар, төгсөгчдийн ажлын боломжид ихээхэн анхаардаг бөгөөд сургуулийн National Centre for Computer Animation-н  төсгөчдийн хувьд Hollywood-н Lord of the Rings, Gladiator, Star Wars, Madagascar, King Kong зэрэг алдартай бүтээлүүд дээр ажиллаж байсан. Мөн тус сургууль нь гэмт хэрэг судлал, шүүх эмнэлгийн салбаруудад доривтой судагаа шинжилгээ явуулдаг.

Оюутны хотхон

Борнмут их сургууль нь Talbot Campus, Lansdowne Campus гэсэн 2 оюутны хотхонтой.

Talbot оюутны хотхон

Talbot оюутны хотхон нь Fern Barrow-д байрладаг ба Борнмут их сургуулийн үндсэн оюутны хотхон юм. Тус оюутны хотхонд оюутны холбоо, номын сан гээд их сургуулийн голлох барилгууд байхаас гадна кафе, лекцийн танхим, урлагийн галерэй, оюутны байр, эрүүл мэндийн төв зэрэг оюутанд зориулсан, хэрэгцээтэй бүх зүйлс бий. Үүнээс гадна 15 минут тутамд автобус явдаг учир оюутны хотхон хооронд болон Борнмут хот дотор явахад тун амар.

Lansdowne оюутны хотхон

Lansdowne оюутны хотхон нь Борнмутын хотын төвөөс хэдхэн минут алхах зайд байрлах ба Эрүүл мэнд, Нийгмийн ухааны салбар сургууль байрладаг. Хэдийгээр үндсэн оюутны хотхон биш хэдий ч тус оюутны хотхонд мөн адил оюутын байр, кафе, ресторан, дэлгүүр, оюутны зөвлөл зэрэг оюутанд шаардлагатай байгууламжууд бүгд агуулагдана.

Номын сан

Борнмут их сургууль нь The Sir Michael Cobham номын сан, Bournemouth House гэсэн хоёр номын сантай.

The Sir Michael Cobham номын сан нь Talbot оюутны хотхоны төв хэсэгт байрлах бөгөөд хоёр номын сан дундаа хэвлэмэл материалийн хамгийн их цуглуулгыг агуулдаг. Ном, сонин, сэтгүүл, судалгааны ажил, гар бичмэлүүд агуулагдахаас гадна хамгийн орчин үеийн техник, технологид нийцсэн 345 компьютер, 1000 гаруй уншлагын танхим, чимээгүй уншлагын гурван давхар, ганцаарчилсан танхим, багаар ажиллах танхим зэрэг тус номын санд багтсан.

Bournemouth House номын сан нь Lansdowne оюутны хотхонд байрлах бөгөөд сувилахуй, эх барихуйн ухаан, эрүүл мэнд, сэтгэл судлал, нийгмийн ухаан, нийгмийн бодлого зэрэг салбарын материалуудыг агуулдаг.

Салбар сургуулиуд:
  • Эрүүл мэнд ба Нийгмийн ухааны салбар сургууль
  • Менежментийн салбар сургууль
  • Бизнесийн сургууль
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбар сургууль
  • Шинжлэх ухаан, технологийн салбар сургууль
Судалгаа

Борнмут сургуулийн судалгаа, шинжилгээний ажил нь өөрсдийн олгодог мэдлэг, боловсролыг ашиглаж эргэн тойрныхоо ертөнцийг өөрчлөх, жинхэнэ амьдрал дээрх асуудлыг шийдвэрлэхэд оршино. Эдгээр судалгаа, шинжилгээг хийж шинэ санаа, шийдэл зэргийг гаргахад тус сургуулийн оюутнууд хамгийн гол, чухал үүргийг гүйцэтгэдэг.

Борнмут сургууль нь 40 судалгааны төв, хүрээлэнтэй ба эдгээрийн 98% олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бол судалгааны 96% нь олон улсын түвшнийх болон дэлхийд тэргүүлэгч судалгаанууд байдаг.

Судалгааны гол сэдвүүд:

  • Бизнес ба эдийн засгийн тогтвортой байдал
  • Дижитал, технологийн ирээдүй
  • Хүрээлэн буй орчин, соёл, өв
  • Дэлхийн аюулгүй байдал
  • Эрүүл мэнд, сайн сайхан амьдрал

Bachelor subjects

Master subjects

School location