Beijing Foreign Studies University

Beijing Foreign Studies University нь Хятадын боловсролын яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг Хятадын нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Хятадын хамгийн эртний хэлний их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг тус сургууль нь оюутнуудад өөр өөр төвшний боловсролыг санал болгодгийн зэрэгцээ их сургуульд олон хэлний курсүүдээс сонгон суралцах боломжтой. Их сургууль нь Бээжингийн Haidian-д байрладаг, дотроо Баруун кампус, Зүүн кампус гэсэн үндсэн 2 кампуст хуваагддаг.

Түүхийн үүднээс авч үзвэл Beijing Foreign Studies University нь 1941 онд Японы цэргийн хүчний эсрэг Хятадын улс төрийн коллежийн гуравдагч салбарын Орос хэлний ангиар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс албан ёсоор байгуулагдсаны дараагаас эхлэн сургууль нь Гадаад явдлын яамны удирдлага дор үйл ажиллагаагаа явуулах болж улмаар 1954 онд нэрээ өөрчлөн Beijing Foreign Languages Institute болгож 1959 онд Beijing Russian Institute-тай нэгдсэн. 1980 оноос эхлэн их сургууль нь Боловсролын яамны харьяа байгууллагаар үйл ажиллагаагаа явуулах болсон. Их сургууль нь өнөөгийн нэрээ 1994 онд авчээ. Өдгөө их сургууль нь 67 гадаад хэлний курс, гадаад хэл-уран зохиол, хятад хэл-уран зохиол, сэтгүүл зүй-харилцаа холбоо, улс төрийн шинжлэх ухаан, хууль, удирдлагын шинжлэх ухаан-инженерчлэл зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг санал болгодог.

Өнгөрсөн 74 жилийн хугацаанд орчуулагч, бизнес эрхлэгч, сэтгүүлч, хуульч, санхүүч гээд 90000 гаруй мэргэжилтэн  их сургуулийг төгсөн ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байжээ.

Олон улсын бизнесийн сургууль

Олон улсын бизнесийн сургууль нь Beijing Foreign Studies University-н хамгийн залуу, хамгийн их оюутантай салбар сургуулиудын нэг юм. 2001 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсон тус сургууль нь бакалаврын болон бакалаврын дараах төвшний нийт 1500 гаруй оюутантай. IBS нь чанартай боловсролыг түгээн дэлгэрүүлж, бизнесийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой. Их сургууль нь эдийн засаг, бизнесийн англи хэл, удирдлага, интернет, мэдээллийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг багш нараар хамт олноо бүрдүүлсэн байдаг ба тэдгээр багш нар онолын гүнзгий мэдлэгтэй, арвин туршлагатай мэргэжилтнүүд байдаг. Үүний зэрэгцээ сургуулийн багш нарын 90 хувь нь мэргэжлийнхээ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, хамгаалахаар суралцаж байгаа эрдэмтэд байдгийн зэрэгцээ 70 гаруй хувь нь хамгийн багадаа гадаадад жил хагас суралцсан эсвэл эрдмийн зэрэг хамгаалсан байдаг.

BFSU-н олон улсын бизнесийн сургууль нь эдийн засаг-худалдаа, санхүү, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, цахим бизнес, мэдээллийн удирдлага-систем гэсэн бакалаврын төвшний 6 хөтөлбөр, удирдлагын шинжлэх ухаан ба инженерчлэл, дипломат харилцаа /олон улсын эдийн засгийн салбар/, олон улсын байгууллагын хөтөлбөр /олон улсын эдийн засгийн салбар/ зэрэг бакалаврын дараах төвшний 3 хөтөлбөрөөр  тус тус оюутан сургадгын зэрэгцээ их сургуулийн олон улсын оюутнуудад зориулсан бакалаврын хөтөлбөрт олон улсын бизнес, олон улсын санхүү, олон улсын зах зээл, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлүүд багтдаг бол магистерийн хөтөлбөрт олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжил багтдаг байна. BFSU-н бакалаврын төвшний Хятад оюутнуудын хувьд давхар зэргийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн их сургуулийн зүгээс  гадаадад сурах хүсэлтэй байгаа оюутнуудад эдийн засаг, удирдлага, IT-н чиглэлийн бэлтгэл курсүүдийг санал болгодог. Их сургуулийн дийлэнх мэргэжлийн курсүүд  англи хэлээр явагддаг.

Олон улсын бизнесийн сургууль нь засгийн газар, аж үйлдвэр, санхүүгийн байгууллагуудтай ойр хамтран ажилладаг. Мөн Англи, Америк, Канад, Австрали, Нидерланд, Швейцар, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг олон орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Их сургуулийн номын сан

BFSU-н номын сан нь голлон хэл, уран зохиол, соёлын холбогдолтой 1264 сая хэвлэмэл ном зохиол, 482000 гаруй цахим ном, 1174 тогтмол хэвлэл, 56 өгөгдлийн сантай бөгөөд номын сангийн эдгээр зохиол бүтээлүүд нь Хятадаас гадна бусад орны хэд хэдэн хэлээр байдаг. Мөн уг номын сан нь 2000 суудал, 18 уншлагын танхим, уулзалтын өрөө, лекцийн танхимтай.

Bachelor subjects

Хичээлийн хөтөлбөр
Program Degree Taught by Tuition Details
Electronic and Information Engineering Bachelor's Degree English RMB17000/Y Details
International Economics and Trade Bachelor's Degree English RMB16000/Y Details
Chemical Engineering and Technology Bachelor's Degree English RMB20000/Y Details
Environment and Energy Bachelor's Degree English RMB20000/Y Details
Software Engineering Bachelor's Degree English RMB16000/Y Details
Communication Engineering Bachelor's Degree English RMB17000/Y Details
Pharmaceutical Science Bachelor's Degree English RMB20000/Y Details
Business Administration (Specializing in International Trade) Master's Degree English RMB18000/Y Details
Chemical Engineering and Technology Master's Degree English RMB30000/Y Details
Mechanical Manufacture and Automation Master's Degree English RMB22000/Y Details
Computer Software and Theory Master's Degree English RMB22000/Y Details
Chinese Business and International Relations Master's Degree English RMB44900/Y Details
International Summer Camp Non-degree Chinese RMB2000/W Details
International Business Studies Bachelor's Degree English RMB34900/Y Details
International Business Bachelor's Degree English RMB34900/Y Details
China Business Management Bachelor's Degree English RMB34900/Y Details
International Marketing Bachelor's Degree English RMB34900/Y Details
International Finance Bachelor's Degree English RMB34900/Y Details

School location